x

Богдын хорлонтой дүрийг үзүүлэхгүй байя

Хүсэн хүлээсэн Х Богд маань тодорч сүсэгтэн олон монголчуудын магнай тэнийж байх шиг байна. Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд Д.Жавзандорж лхаарамбыг бурхны шашнаа удирдаж явах чадамж төгөлдөр гээд залчихлаа. “2023 он” бурхны шашны түүхнээ тод үсгээр бичигдлээ.

Тэр тухай нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн сэтгэгдэл. Зураг хөрөг. Одоо энэ сэдэв халуунаараа, Цагаан сар дөхсөн энэ цаг үед бүр ч буцална. Тэр мэдээж. Үүнтэй холбоотойгоор хэлж сануулахгүй бол болохгүй үзэгдэл нэг байнаа. Миний хувийн бодол шүү.

Ахмад хижээл насныхан, социализмаар дамжаад ирэгсдэд бол дүүрч гэхсэн. Харин XXI зууны залуус, бидний хойч үр сад нарт тийм ч аятайхангүй, тэгээд ч Шарын шашны монгол тэргүүнээ залсан энэ цаг үе дор бүр ч зохимжгүй үзэгдлийг би сэрэмжлүүлж байна. 

Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцсэн хүмүүс олонтаа. Тэднийг төлөөлж энэ нийтлэл бичигдлээ. 

Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн давхар тооцоорой. Тэд маань яагаад дуугүй суугаад байгаад, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулсаар байгаад,тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан энэхүү бичил нийтлэлийнхээ үгсийг хэлхлээ шүү. Эрдэмтэн хоёр найз минь өршөөгөөрэй!

1942 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Сүхбаатар” кинонд энэхүү Богд нь ёстой нэг хорлонтой, зэвүүцмээр, зүхмээр дүрээр гарч ирдэг дээ. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж Тасганы овоогоор даван Гандангийн дэнжээс урагш маршилж байна. Өндөр Жанрайсагийн тагтан дээрээс Богд нь хатан Дондогдулам, Бадмаа маарамбатайгаа гурвуул зогсон сонирхож байна. Тэр гурвын яриа:

- Тэд нар ирэх нь энэ үү?

- Таныг бурханы орноос ирсэнтэй адил хүндэтгэж байна.

- Сүхбаатар хаана байна?

- Тэр түрүүнд нь явж байна.

- Алив, яасан ч сайхан эр вэ.

- Бадмаа, чи дуулж бай, энэ хүнийг үгүй хийх хэрэгтэй. Үгүй хийнэ. Чамд чанга хатуу эм байна уу, Бадмаа?

- Амьд байлгах юм уу, тонилгох юм уу?

- Тонилгох оо!

Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгч үхүүлдэг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр. Өнөөгийн өнцгөөс ярьж байна шүү.

“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт Богдын өвлийн ордны хашаанд Богдыг хоёр бараа бологчтой нь дэлгэцнээ харуулснаа ийм нэгэн тайлбар уншдаг. 

- Богд. Гамин, Баронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм аа. Энийг гамин барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журамт цэргийг Хүйн Бургалтайд ирэхэд Богдын элч угтан очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдаж бахардсан хүний элч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа. 

Мөн тэр киноны тэр 2-р бүлэгт ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна. 

Эрдэнэ асууж байна:

- Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?

Жанжин хариулж байна:

- Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна. 

Одоо Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьсан дүрс зурагтаар хөврөх юм. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч,бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг Жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань Жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл тэр кинонд буй.

“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байна:

- Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.

Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:

- Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж...

Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:

- Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо? 

- Би, би юу, юу хийчих вэ?

Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд тэр кинонд дүрслэгджээ.

XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу? Үүнд миний номын садан доктор О.Батсайхан зоригтой үгсээ дуугарч хариулт хэлнэ үү? 

“Өглөө”, “Тэмцэл” кинонд Богдыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтнаар дүрсэлжээ. Зарим сайтад “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулсан байснаа буцаагаад сэргээчихсэн ч байх шиг. Тэнд ингэж ярилцдаг даа. 

Богд:

- Бодоо Та уг нь лам хуварга хүн. Арай цочмогдож сүсэгтэн олон шавь нарынхаа сэтгэлд нь сэв хийж, болчимгүйтэж байгаа юм биш биз?

Оролцогч:

- Харин ээ харин, тэгээд энэ төр Таны зүтгэлийг хэр зэрэг үнэлэв дээ?

- Би бодвол цаадуул чинь ёстой нөгөө сахил ч үгүй, туулай ч үгүй болгоно гэдгийн үлгэрээр оруулсан юм биш үү?

Бодоо:

- Энэ ч миний уучилж болшгүй эндэгдэл болох нь ч болсон юм. Гэхдээ би тэд нараар ингэж сануулчихаад өнгөрнөө, хол хэвтэнэ.

Хуйвалдагч: 

- Зөв, бид эднийг ингэж дагаж буруутчихсаныгаа зөвтгөж болохтой байгаа юм чинь.

Бодоо:

- Тэгээд ч бид шашныхаа хүч, шавь нарынхаа тоог дутуу үнэлэж болохгүй.

Оролцогч:

- Ялимгүй оройтоогүй бол боддог л бодол.

Бодоо:

- Да ламтан Та сэтгэлээр битгий уна. Ерөнхий сайд нь байж байгаагийн хувьд мэдэлгүй яахав. Хийсэн дуулиан нь их болохоос хэрэг дээрээ тийм дийлдэхгүй их болчихсон юм биш шүү. Та нар хуримтлуулж байгаа жаал зугаа юмандаа найдаж байгаа бол чинь дэмий.

Хуйвалдагч: 

- Чамлаад яахав, бас ч овоо товхийсэн юм цуглачихаад байгаа юм шүү. 

Бодоо:

- За за би тэрнийг чинь үзнээ. Тэрнээс гадна би Дамбийжанцантай холбоо бариад яггүй юм сэдчихээд байгаа. Шинжаанаас хятад цэргийн тусламж чиг бүтэж мэднэ. Тэгээд тэр чөтгөр Ховд, Улиастайг хамаад орхив л уу, бид энд зүгээр суухгүй. Ер нь олны санал сэтгэлийг алдагдуулж энэ Ардын засагт дургүйцүүлэх ажлыг цааш үргэлжлүүлэх нь чухал. Энэ ажлыг би өөрөө гардан хариуцаж хийе.

Хуйвалдагч:

- Зөв. Энэ ажлыг Та л хийж чадна. Бид ч гэсэн зүгээр суухгүй.

Бодоо:

- Эрхмүүд минь ер нь яриагаа татаж, хөдлөхөө бодъё. Эзэн хаант төрөө аваръя.

Хуйвалдагч:

- Ёстой ёстой.

Богд:

- За Та нар минь сайн бодоорой. Гоомой юм хийсэн шүү. 

Энэ мэт дүр монгол кинонд мөнхөрчээ. Яах вэ гэдэгт хоёр хувилбар байж болно: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь манай түүхч найз нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, заавал тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё. Үзүүлэх тоолондоо шүү!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов 1 мин “Гишүүн асанд 12 сарын тэтгэмж олгох” заалтыг хүчингүй болгуулах санал УИХ-д хүрлээ 2 мин Хятад “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа 1 цаг 1 мин С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцээрийг баталгаажуулах хэрэгтэй 1 цаг 7 мин Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын зураг төслийг батлав 1 цаг 13 мин СХД-ийн 129 дүгээр сургуулийн орчмын авто замын ажил 11 дүгээр сард дуусна 1 цаг 16 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-д өргөн барив 1 цаг 17 мин Агаарын чанарыг сайжруулахад Солонгосын туршлага, технологийг нэвтрүүлнэ 1 цаг 19 мин Солонгост төгссөн эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт Улаанбаатарт болно 1 цаг 21 мин Багш нарын ажил хаялт 14 дэх өдрөө үргэлжилж байна 1 цаг 27 мин Сар бүрийн сүүлийн пүрэв гарагт иргэн бүр аюулгүй байдлаа үнэлнэ 3 цаг 30 мин Зуу гаруй жилийн дараа Австрали цэргүүдийн зурвас бүхий лонх олджээ 3 цаг 35 мин Д.Трамп цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг үүрэг болгожээ 3 цаг 37 мин Монгол, Казахстан хоёр улсын тэтгэврийн хэлэлцээр хэрэгжихэд нэг алхам ойртлоо 3 цаг 41 мин Нийслэлд дроноор утааны эх үүсвэрийг хянах туршилт хийж байна 3 цаг 42 мин Гурвалжингийн гүүр орчмын тохижилтын ажил 40 хувьтай үргэлжилж байна 3 цаг 45 мин Насанд хүрээгүй охидыг ажиллуулж, биеэ үнэлүүлэхийг зуучилсан байж болзошгүй хэрэг илэрлээ 3 цаг 47 мин Азийн 16 орны шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөж байна 3 цаг 48 мин Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу захидал ирүүлжээ 5 цаг 26 мин Сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов 5 цаг 33 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ...
Top