x

Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байгаа

УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж буй. Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өнөөдөр Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн ажлаа жигдрүүлсэн дүүргүүд байгаа ч одоо болтол тодорхой ойлголтгүй байгаа дүүргүүд ч байна. Халтиргаа гулгаа их байгаа үед аль аль талаасаа анхаарах ёстой. Хүн хүч, бодис, техник тоног төхөөрөмжүүд бүгд дүүргүүд рүү шилжсэн. Иймд дүүргүүд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хариуцлагатай хандах шаардлагатай байна. УБЗАА-ны зүгээс хяналтаа сайжруулна. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахын тулд хурд, төлөвлөлт, сэтгэл дутаж байна. Мөн хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажиллах хүчийг нэмэгдүүлэхгүй бол зөвхөн авто замын цэвэрлэгээнд анхаарч, явган хүний зам болон замын хажуугийн нуухны хэсгийн цэвэрлэгээг дутуу орхигдуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийж, явган хүн зорчих таатай орчныг бүрдүүлэх ёстой.

"Баянзүрх эко тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Батболд:

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт 42 км буюу 667 мянган ам метр зам талбайн цэвэрлэгээ арчилгааны чиг үүрэг шилжин ирсэн. Үүнийг дагаад 21 машин механизм, зориулалтын давс, бодис цацдаг хоёр камаз, 88 ажилтан, албан хаагч хуваарилагдан ирсэн. Одоогоор зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 120 албан хаагч ажиллаж байна. 5-6 см-ийн зузаантай буюу их хэмжээний цас орсон тохиолдолд хусалт хийж, бага хэмжээтэй хялмай буюу өнгөц орсон цасанд давс, бодис цацаж байна. Ихэвчлэн шөнийн цагаар давс бодис цацах, цэвэрлэгээний ажлаа зохион байгуулж байгаа. Хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжүүдээ уриалж, орчны 50 метрээ цэвэрлэх үүрэг өгөн ажилладаг гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 20 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 28 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 32 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 1 цаг 4 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 17 цаг 31 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 18 цаг 6 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 19 цаг 45 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 55 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 20 цаг 2 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 21 цаг 3 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 21 цаг 7 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 21 цаг 11 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 21 цаг 14 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 21 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 21 цаг 19 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 21 цаг 22 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 23 цаг 48 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 23 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top