x

Сэлбэ голын халиа өмнөх жилүүдтэй харьцуулахад 20 сантиметр илүү давж байна

Нийслэлийн 14 байршилд халиа үүсэж, үүнээс зургаад нь хүндрэл гарч буй талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Энэ өвөл голын ай сав газруудаар халиа үүсэх үзэгдэл эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж байгааг албаныхан онцолсон. 

Халиа үүссэнээс болж голын далан, гүүр, дулааны шугамд гэмтэл үүсгэх эрсдэл байгаа тул халиа тошин үүссэн байршлуудад Геодези усны барилга, байгууламжийн газраас шуурхай баг байнга ажиглалт хийж байна.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Хамгийн өндөр эрсдэл үүсгэж байгаа зургаан байршилд байнга ажиглалт хийж байгаа. Сэлбэ голд өмнөх жилүүдийн дунджаас 20 орчим сантиметр илүү халиа үүссэн. Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжаас сувагчлах ажлыг зохион байгуулж байна.

Нэг, хоёрдугаар сард халианы оргил үе таардаг. Гуравдугаар сараас мөс хайлж эхэлснээр суулт өгдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Мөсийг хэт ихээр зөөвөл ирэх хавар хуурайшилт үүсэх магадлалтай учраас шаардлагатай тохиолдолд голын далан, гүүр эвдрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сувагчлах ажил хийж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 18 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 23 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 31 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 35 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 1 цаг 7 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 17 цаг 34 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 18 цаг 9 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 19 цаг 48 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 58 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 20 цаг 5 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 21 цаг 6 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 21 цаг 10 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 21 цаг 14 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 21 цаг 17 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 21 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 21 цаг 22 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 21 цаг 25 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 23 цаг 51 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 23 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top