x

Д.Болдбаатар: Чанга дуугаар уншаад байвал ямар ч хэлийг 3-5 сарын дотор өндөр төвшинд ойлгох боломжтой

Хятад судлаач, багш, орчуулагч Д.Болдбаатар:

-Гадаад хэл сурахад хамгийн түрүүнд дүрмийн мэдлэг сурах шаардлагатай. Дараа нь нөгөө олон мянган шинэ үгсийг цээжлэх гэж амаргүй бэрхшээл тулгарч таарна.

“Дүрэм яах вэ?”, “Шинэ үгийг яаж сурах вэ?”, “Сонсголыг яаж онгойлгох вэ?”, “Хүнтэй ярих гэсэн чинь ичээд болохгүй байна.” гэх мэт асуулт их байдаг. Тулгарч байгаа бодит бэрхшээл гэвэл үүнээс ч хавьгүй олон байж таарна. Өөрөөр хэлбэл нэг их олон үүдний өмнө зогсчихоод аль үүдээр эхлэж орохоо мэдэхгүй хүн лүгээ төсөөтэй байдал үүсчихээд байгаа хэрэг.

Надаас бусад өөр хэлний сайн орчуулагч нар энд тэнд яриа таниулга хийж байхад иймэрхүү асуулт олон гардаг байж таарна. Намайг залуу байхад туршлагатай орчуулагч нар лекц яриа хийж байхад дээрхтэй төсөө бүхий олон асуулт гардаг байсан л даа. Тэр болгонд бараг ижил шахам буюу  “Ном сайн унш” гэдэг товч хариултыг өгөх нь олонтоо.

“Ном сайн унш” хэмээх нь бас л их ерөнхий хариулт юм. Ямар номыг сонгон хэдий хугацаанд унших вэ гээд л салаа асуулт хөвөрч таарах нь тодорхой. Бас чанга дуугаар унших уу, дуугүй унших уу, аман дотроо гөвтнөж унших уу гэдэг ч бас чухал.

Хэрвээ гадаад хэл сурч байгаа хүүхэд залуус Ганданд ном хурж байгаа лам нар шиг чанга дуугаар өдөр болгон гадаад хэлний бичвэрийг тууштай уншаад байдаг болчихвол 3-5 сарын хугацаанд сонирхсон гадаад хэлийг маш өндөр төвшинд хүрээд дээр нь тавьсан асуулт болгоныг учгийг төвөггүй ойлгосон байх вий.

“Нэг үүдийг нээвэл үүд болгон аяндаа нээгдмүй.” хэмээх манай Гэгээгийн суралцагч нарын баримтладаг гол арга нь дээрх олон асуултын тайлал болж байдаг.

nio.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 18 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 23 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 30 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 35 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 1 цаг 7 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 17 цаг 34 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 18 цаг 9 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 19 цаг 48 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 58 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 20 цаг 5 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 21 цаг 6 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 21 цаг 10 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 21 цаг 14 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 21 цаг 17 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 21 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 21 цаг 22 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 21 цаг 25 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 23 цаг 51 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 23 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top