x

Суган доогуур батлагдсан "Сонгуулийн бүсчилсэн тойрог" гэгч нь

Бүрэн эрх нь дуусч буй энэ удаагийн УИХ, эрх баригч МАН-ын зүгээс парламентын чадавхийг сайжруулах, сонгуулийг тогтолцоогоо боловсронгуй болгох тал дээр багагүй чармайлт гаргаж, чамгүй эсэргүүцэлтэй тулгаран байж өнгөрөгч зургадугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан явдал нь манайх шиг давжаа парламентын чадавхийг сайжруулах, улс төрийн намуудыг намуудыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоогоо сайжруулахад чухал ач холбогдолтой зүйл болсон хэдий ч оны босгон дээр баталсан Сонгуулийн тойрог тогтоох тухай УИХ-ын тогтоол нь энэ бүх ололтоо буцааж нураах хэмжээний осолтой үйлдэл болов. "Сонгуулийн бүсчилсэн тойрог" нэрээр аймгуудыг нэгтгэж, тойргуудыг томсгосон явдал нь Үндсэн хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцоотойгоо харгалдсан, зөрчилдсөн зүйл боллоо.

Өмнө нь 2012 онд бид нэг удаа сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж үзсэн. Ингэхдээ УИХ-ын 76 гишүний 28-ыг намын жагсаалтаар, 48-ыг нь том 26 тойрог буюу 20 аймаг, хотын зургаан тойргоос сонгож байлаа. Харин энэ удаа аймгуудыг нэгтгээд 7 тойрог, нийслэлийн 6 тойрогтой нийлээд 13 тойргоос 78 нэр дэвшигчийг сонгохоор болов. Нэр дэвшигчдийн буюу мандатын тоо нэмэгдсэн ч тойргийн тоог цөөлсөн.

2012 оны сонгуулиар гурван мандаттай нэг тойрогт 28 хүртэл нэр дэвшигч өрсөлдөж байсан бол энэ удаа мандатын тоо 5-10 болж нэмэгдсэн, тойргийн тоо цөөрсөн учраас нэг тойрог дээр өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо хамгийн багадаа 3-4 дахин нэмэгдэнэ. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд дөрвөн аймгийг нэг тойрог болгоод 10 мандаттай, Дархан, Сэлэнгэ, Төв гурав нэг тойрог болоод 10 мандаттай. Нам тус бүрээс 10 нэр дэвшинэ. Сонгуульд оролцох намуудынхаа тоогоор үржүүлээд бодохоор саналын хуудсанд багадаа 50-60 нэр дэвшигч бичигдэнэ гэсэн үг. Үүнийг мажоритари сонгууль гэж нэрлэж болох уу? Эсвэл намын жагсаалттай илүү адилхан байна уу?

Олонхи сонгогчийн хувьд энэ олон нэр дэвшигчээс сонголт хийхэд хэцүү. Нэг хэсэг нь намыг нь харж дугуйлах, нөгөө хэсэг нь олонд танигдсан гэдэг утгаар нь одоо эрх барьж байгаа намын хуучин кадруудыг сонгохоос өөр замгүйд хүрнэ. Монголчууд хэзээнээсээ “дээлний шинэ, хүний хуучин нь дээр” гэж ярих дуртай. Өөрөөр, “танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” ч гэж ярьдаг. Дээр нь 48 нэр дэвшигч жагсаачихсан намын жагсаалтыг бас дугуйлах үүрэгтэй.

Ингээд харахаар оны өмнө УИХ-аар баталсан “сонгуулийн бүсчилсэн тойрог”  гэгч нь сонгогчийнхоо эсрэг хуйвалдсан, сонгууль өгөх эрхийг нь хаасан, боогдуулсан зүйл болоод хувирчихлаа. Тэгээд хамгийн гол нь, өнгөрөгч зургадугаар сард баталсан сонгуулийн холимог тогтолцоотойгоо харгалдаад, зөрчилдөөд явчихлаа. Эцэст нь иргэд, сонгогчид “Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг чинь ёстой новшийн юм байна. Болъё, буцъя” л гэх болов уу.

Сонгуулийг тойргийг баталсны дараа, оны босгон дээр улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан телевизийн хэлэлцүүлэг дээр бусад намуудын зүгээс “Ийм том тойрог дээр ийм богино хугацаанд шинэ нэр дэвшигч гарч ирэх, сонгогчдод танигдах ямар ч боломж байхгүй. 3-4 аймагтай нэг тойргийг нэг удаа бүтэн тойрч ч амжихгүй” гэдгийг хэлж байсан. Суган доогуур гүйгээд батлагдчихсан "сонгуулийн бүсчилсэн тойрог" гэгч нь явж явж эрх баригч намд л ашигтай хувилбар болж байна.

Гэхдээ бидэнд бас нэг гашуун туршлага бий. 2016 оны сонгуулийн АН эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд яг ийм тооцоогоор сонгуулийн хуулиа өөрчилсөн. Угаасаа Цэцийн хуультайгаа зөрчилдөж гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад сонгуулийн холимог тогтолцооноос буцсан төдийгүй жижиг 76 тойргоор сонгууль явуулсан. Нэр дэвшигч нартаа зориулж тойргийн дотор тойрог хүртэл байгуулж байлаа.

Гэсэн ч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. МАН дангаараа 65 суудал авсан үнэмлэхүй ялалттай, АН “үсгүй” ялагдсан хоёр дахь сонгууль (2000 оны сонгуулиас хойш) болсон юм. "Тавьсан сумандаа оногдох" гэж нэг зүйл улс төрд бий.    

Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    мэдэж л бхйсан юм бол батлахаас нь өмнө эсэргүүцэж зогсоохгүй яасан юм дараа нь битгий гоншигонож бай!
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 40 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 44 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 44 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 46 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 47 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 48 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 50 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 51 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 1 цаг 57 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 7 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 21 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 24 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 38 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 32 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 50 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 51 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 51 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 51 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 3 цаг 52 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 3 цаг 55 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top