x

Боловсрол бол хүний эрх

Цар тахал та биднийг уламжлалт арга барилаас салгаж, шинэ дадалд суулгасны нэг нь яах аргагүй цахим хэрэглээ. Гэвч тэгш бус байдлаас үүдэн энэхүү технологийн дэвшил хүн бүрт хүртээмжтэй байж чадахгүй байна. Аж үйлдвэрийн хувьсгалуудын үед гарч байсан технологийн дэвшлүүд нь нийгэмд бодитой үр нөлөө үзүүлэх хүртлээ хэдэн арван жилийг элбэг шаарддаг байв. Эдийн засагч Robert Gordon-ийн бичсэнээр “Аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалын хэмжигдэхүйц үр дүн нь хүмүүст хүрэхэд элбэг 100 жил шаардагдсан” гэжээ. Үнэхээр өнөөдрийг хүртэл дэлхий дээр 1,3 тэрбум хүн байнгын гэрэл цахилгаангүй амьдарч, дэлхийн нийт хүн амын багагүй хэсэг нь аж үйлдвэрийн 1, 2, 3, 4-р хувьсгалаас үүдэн бий болсон шинэ технологи, дэвшлүүдээс хүртэж чадаагүй байгаа нь харамсалтай ч бодит үнэн билээ. 

Улс орны хөгжил, технологийн дэвшлийн үед та бид зөвхөн өөрчлөлтийн хурдыг ярих ёсгүй бөгөөд харин тэрхүү өөрчлөлтийн хамрах хүрээ, хүртээмжийг тодотгох ёстой.

Саяхныг хүртэл бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулахын тулд өөрсдийн ажиллаж буй орчилдоо л өөрчлөлт хийж, бүтцийн өөрчлөлтийг дотроо хийхийг шийдэл гэж ойлгодог байлаа. Тэдний гаргаж буй шинэлэг санаа, санаачлага нь зарим нөхцөлд үнэхээр шинэ хөгжүүлэлт болж чаддаг ч харамсалтай нь энэхүү хөгжүүлэлт нь дийлэнхдээ зөвхөн ганц бүтээгдэхүүнээр л хязгаарлагддаг байв. Ийм учраас сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хамтын үнэ цэн цэн, Тойрог эдийн засаг, Эгэх хариуцлага гэсэн ойлголтууд хүчээ авч эхэлсэн. Эдгээр өөрчлөлтүүд яагаад ийм амжилттай, хурдтай яваад буйн нэг нууц нь бие биенээ нөхцөлдөн хөгжиж буйд оршино. 

Түүнчлэн зарим хүмүүс цахим хувьсгал нь нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн балансжуулахад асар их нэмэртэй гэж байхад бүр зарим нь харин ч эсрэгээрээ нийгмийн ялгааг улам ихэсгэж, монополиудыг үүсгэн, соёл, нийгэм, эдийн засгийн эрх мэдэл, хүчийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж байна гэж хүчтэй мэтгэлцсээр байна. Энэ нь та бидний хийж чадах зүйлс болон хийх ёстой зүйлсийг маш тодорхой гаргаж чиглүүлж өгч буйг дурдах нь зүйтэй. Иймээс энэх боломжийг хамтдаа зөв зүгт нь залах маш чухал байна. 

Хөгжлийн эрхийн нэг чухал зарчим нь улс орны хөгжлийн үр шим шударга хуваарилагдаж, үүнийг нь хүн бүр хүртэх эрхтэй.

Жишээ нь, Монголын эдийн засгийн өсөлт жилийн 17 хувьд хүрч байсныг та бүхэн санаж байгаа. Гэтэл манай ядуурлын хэмжээ буураагүй. Энэ бол хөгжлийн эрхийн зөрчил. Хөгжлийн үр шимийг шударгаар хуваарилна гэдэг нь хүн бүрт адил хэмжээний мөнгө тараана гэсэн ойлголт огт биш. Харин, тухайлбал, улс, аймаг, яамдын төсөв, сангийн зарцуулалт ил тод байж, татвар төлөгчид хянаж, ард олны эрүүл мэнд, боловсролд зориулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгох зэрэг замаар ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх санаа агуулсан тунхаглал юм. Өөрөөр хэлбэл хөгжлийн ард, гадна хэнийг ч үлдээж болохгүй гэсэн үг. Хөгжлийн үр өгөөжийг хүн амын цөөн хэсэг нь хүртсэнээр баян ядуугийн ялгаа ихсэж улмаар нийгэмд тэгш бус байдал үүсдэг. Үүнийг популист улс төрчид овжин ашигладаг. 

Гэхдээ сайн анзаарвал хамтын үнэ цэн гэдэг хэллэгийг эдийн засаг, улстөр, нийгмийн олон салбаруудад хүмүүс хүчтэй яриад эхэлсэн байгаа. Учир нь даяаршилын улмаар хүн төрөлхтний асуудал улам бүр нийтлэг, өдөр ирэх тусам ижил болж байна. Энэ хэрээр бидэнд дундын шийдэл хэрэгтэй нь ойлгомжтой. Нийгмийн асуудлыг шийдэлцэх, эерэг өөрчлөлтөнд уриалах ажил хийж буй олон хувь хүн, ТББ, компаниуд бий. Саяхныг хүртэл тэдний одоогоор хийдэг бас хэлдэг зүйл нь нийгмийн хариуцлага гэдэг ойлголт билээ.

Хамтын үнэ цэнэ гэдэг ойлголтыг бид ярьж эхлэх хүртлээ дараах 4 шатыг дамжсан гэгддэг юм байна.

1. Хамгийн эхний шатанд хувийн хэвшлийнхэн нийгмийн янз бүрийн асуудал, бэрхшээлүүдийг “Энэ бол бидний асуудал биш, бидэнд хамаагүй” гэж үздэг байжээ. Тийм ч учраас санхүүгийн нөөц хуваарилах нь бүү хэл огт тоодоггүй, ойлгодоггүй, өөрсдийн үүрэг хариуцлагаас аль болох зугтдаг байсан байна. Бүр болохгүй бол хандив өгөөд орхих, филантроп л хангалттай гэж үздэг байв.

2. Хөгжлийн дараагийн үе шатанд хувийн хэвшлийнхэн “Бусад хүмүүсийн яриад байдаг асуудал буюу нийгмийн асуудлууд бол бас бидний ч асуудлууд мөн юм байна” хэмээн бодит байдлаа том зургаар нь харан хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ингэснээр компаниуд олон нийтийн харилцаа дээрээ илүү анхаарч эхэлснээс гадна хандив тусламж, филантропийн бодлоготой болж, асуудалд холбоотой бүх этгээдүүдтэй харилцаж ойлголцож эхэлсэн байна.

3. Харин дараагийн шатанд хувийн хэвшлийнхэн “Энэ бүх асуудлуудыг шийдэж эхэлье” хэмээн бодитой үйлдлүүд хийж эхэлсэн байдаг. Үүний тулд санхүүгийн нөөцөө хуваарилах, төсөв гаргах, зарцуулсан мөнгөн хөрөнгөө тунгалаг байлгаж тайлангаа тавихаас гадна компанийнхаа бусад хөрөнгө, санхүүгийн бус нөөцүүдээ ч нийгмийн бусад асуудлуудыг шийдэхийн тулд хуваарилж эхэлсэн байдаг.

4. Харин өнөөдөр алсын харж чаддаг компаниуд, хувь хүмүүс бидний эргэн тойрон байгаа нийгмийн асуудлуудыг “Энэ бол боломж” гэж харж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн асуудлууд руу компанийнхаа бодлогыг чиглүүлэн зардлаа бууруулах, орлогоо өсгөх, бусад өрсөлдөгч нараасаа ялгарах стратегийг боловсруулан амжилт олж байна. Энэ бол хамтын үнэ цэн юм.

Гэхдээ Shared value буюу Хамтын үнэ цэн нь өмнө нь оршиж байсан филантроп, хандивийн үйл ажиллагаа биш, хэн нэг хувь хүний его, бахархлыг бий болгохын төлөө хийж буй төсөл бүр ч биш, ашиг сонирхолын цул нэгдэл бүхий хэсэг оролцогч нарын тоглолт бүүр биш, ард түмэн эсвэл том даргад таалагдах гэж төсөл бүүүр ч биш гэдгийг бид маш сайн ойлгох ёстой. Буруу ашиглаад явбал бидний ярьдаг нөгөө “попдох” гэдэг үйлдэл болно. Компанийн нийгмийн хариуцлага, филантропийн онцлог нь хязгаарлагдмал санхүүгийн нөөцөөр болон бусдын бий болгосон мөнгөн хөрөнгийг дахин хуваарилалт хийх замаар нийгмийн тодорхой нэг хэсгийн асуудлыг шийддэг. Харин хамтын үнэ цэнэ нь нийгмийн асуудлыг нийгмийн хэрэгцээ болгон хувиргаж хувийн хэвшил бизнесийн боломжийг үүсгэж өгдөг. Үр дүнд аль нэг төсөл, спонсороос үл хамааран тогтвортой цаашаа өөрөө өөрийгөө тэтгээд аваад явчих бүрэн бололцоотой концепц юм байна.

Компанийн филантроп гэдэг нь нийгмийн тодорхой асуудлыг шийдэхийн тулд мөнгөн ба мөнгөн бус хандив, тусламж, хүн цагаараа хувь нэмэр оруулж буй үйлдэл гэж ойлгож болохоор. Харин компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь компани өөрийнхөө нэр хүндийн эрсдлийг багасгах, олон нийттэй эерэг харилцаа үүсгэхийн тулд компанийнхаа голлох нөөцүүдийг шууд бусаар нийгмийн болон хүрээлэн буй орчны асуудлуудад чиглүүлж буй үйлдэл юм. Эцэст нь ХАМТЫН ҮНЭ ЦЭН гэдэг бол нийгмийн асуудлыг шийдэх замаар компани өөртөө нэмүү үнэ цэн үүсгэх стратеги юм. Үр дүн нь ашиг нэмэгдэж, зардал багасан, компанийн өрсөлдөх чадвар бүхлээрээ өснө. Монголын нийгэмд тулгамдаад буй хоёр том асуудал юу вэ гэвэл би эрүүл мэнд ба боловсрол гэж хэлнэ. Магадгүй эрүүл мэнд бидний өнөөдрийг үгүй хийж байгаа бол чанаргүй, хүртээмжгүй боловсрол ирээдүйг үгүй хийнэ. Иймээс сайн багш, чанартай боловсрол ямар чухал вэ гэдгийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүн бүр сайтар ойлгож буй болов уу. 

Африк гэхээр бидний ихэнх нь ядуу буурайгийн туйл болсон бүтэлгүй жишээ бүхий улсуудыг төсөөлдөг. Үнэхээр ч хэдэн зууны турш бусдын колони байж, арьс өнгөний үзлийн хохирогч болсон тивийн хувьд БОЛОВСРОЛ хамгийн чухал гэдгийг тивээрээ хүлээн зөвшөөрч стратегитай ажиллаж байна. 

Өмнөд Африкт ялангуяа арьс өнгөний үзлээс болж тухайн үедээ цагаан арьстнууд 100% боловсрол эзэмшинэ, ази, энэтхэгүүд 50%, хар арьстнууд 10% нь боловсрол эзэмших эрхтэй байсан гэвэл та итгэх үү? Харин одоо боловсролын ялгааг арилгахын тулд Африк тив ирэх 15 жилд жил бүр 200 сургуулийг шинээр барьж, 10 000 багшийг жил бүр шинээр бэлдэх ёстой болоод байна. Боловсролын өртөг ийм том байдаг ажээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай. 

Мэдээллийн технологи ашиглан инноваци хийж, боловсролын шударга бус, боломжийн тэгш бус байдалтай тэмцэж амжилт гаргаж, 2020 оны дэлхийн шилдэг багш болж, нэг сая ам.доллараар шагнуулсан энэтхэг багш “Багш хүн байхын утга учир бол эрдэм мэдлэг, нөөц бололцоогоо бусадтай хуваалцахад оршдог” хэмээн хүртээмжтэй боловсролын филосифи, боломжийн тэгш бус байдал, ижил бус гарааны сорилтыг маш тодорхой хэлсэн байдаг. Энэ багшийн гайхам түүхийг ЭНД дарж уншиж болно.

Тэгвэл Монголд энэ асуудал дээр анхаарч, бодитой хөрөнгө оруулалт хийж, боломжит нөөцөө зарцуулж буй хувь хүн, хуулийн этгээдүүд бий юу? Нэг биш нилээд хэд бий. Үүний нэг нь хэдхэн жилийн өмнө компанийн ребрэндингээ амжилттай хийж, дижитал хувьсгалд тулгуурласан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэн ажиллаж, компанийн нийгмийн хариуцлагын төслүүдээ өргөтгөн хэрэглэгч, хамтрагчидтайгаа хамтын үнэ цэн бүтээх зорилго тавьсан Мобиком Корпораци юм. 

Цаг үе, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицож, урсгалыг дагах бус, өөрсдөө өөрчлөлтийг эхлүүлэхээр шийдсэн энэ хамт олон шинэ технологи, шинэ бизнесээр дамжуулан хүмүүсийн амьдралыг илүү энгийн, хялбар болгохыг зорьж буй. Үүний сүүлийн жишээ нь “Хүүхэд бүрд БҮТЭН боловсрол” кампанит ажил юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын 2, орон нутгийн 6, нийт 8 сургуулийн нэг ангийг дижитал самбар, chromebook, виртуал орчинд хичээлээ үзэх боломжтой VR төхөөрөмж, өндөр хурдны интернет, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контент зэргээр хангаж, иж бүрэн тохижуулж өгчээ. Ингэснээр сурагчид VR-ийн тусламжтайгаар бодис байхгүй ч хими, физикийн туршилтыг хийж, элементүүд хэрхэн нэгдэж, уусаж буйг бодитоор мэдрэх, байгаль ертөнцийн нууцын гүнд нэвтэрч, гараг эрхэс, цаг хугацаагаар аялж, 100, 200 жилийн өмнөх түүхийн дурсгалт газруудтай танилцах боломжтой болжээ. 

Хүүхэд бүр сурч боловсрох тэгш нөхцлөөр хангагдаж чадвал ирээдүйд тэд нэг гараанаас эхэлж чадна. Энэ бүтэн боловсролыг өнөөдөр та бид хамтдаа бий болгох ёстой! 

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 2 цаг 33 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 17 цаг 51 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 18 цаг 45 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 20 цаг 28 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 20 цаг 32 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 21 цаг 59 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 22 цаг 1 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 22 цаг 34 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top