x

Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох  цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлээд байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Өмнө нь хот нийтийн аж ахуйн ажлыг УБЗАА-наас удирдан зохион байгуулдаг байсан. Одоо уг ажлыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцларгыг сайжруулах боломж нэмэгдэж байгаа юм. Ингэснээр УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавин ажиллана. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-д өөрсдийн эзэмшлийн болон орчны 50 метр зам, талбайгаа цэвэрлэж хэвших хэрэгтэй. УБЗАА-наас СӨХ-д шаардлага тавих хууль, эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавьж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга “Цас ормогц нэн түрүүнд цасыг хусаж, давс, бодисоо цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх байдлаар ажиллах” үүрэг даалгаврыг өгсөн. Өмнө нь хусалт хийгээд, давсаа цацаад үлдэгдлийг нь цэвэрлэхгүй орхидог байсан. Энэ байдлыг халж, шинэ зарчмаар ажиллана. Одоогоор өдөрт нэг удаа бодис цацаж, өндөрлөг, өгсүүр замд давс цацан ажиллаж байна” гэв.

2024 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээнд ажиллажээ. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байна. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. 2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн ажлын төсөв, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг шилжүүлснээр илүү шуурхай зохион байгуулалтаар ажиллах боломж бүрдэж байгаа. Өмнө нь дүүргүүд, Хот тохижилтын газар, УБЗАА тус бүр хэсэгчилсэн зам, талбайг хариуцан ажилладаг байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Харин одоо тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай халтиргаа гулгаа, цас мөстэй байвал тус дүүргийн ажил хариуцсан этгээдүүд ажлаа хариуцлагагүй хийж байна гэж ойлгож болно. Бидний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээг хариуцаж буй албан хаагчдын холбогдох мэдээллийг нээлттэй мэдээлнэ. Ингэснээр олон нийтийн хяналт сайжрах юм. УБЗАА бодлогын болон стандартын шаардлага, хяналтыг тавьж ажиллана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 1 цаг 33 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 1 цаг 34 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 1 цаг 35 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 1 цаг 38 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 1 цаг 38 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 1 цаг 40 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 41 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 1 цаг 42 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 3 цаг 1 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 3 цаг 33 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 3 цаг 34 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 3 цаг 38 мин Д.Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа төлөвлөснөөс өмнө дуусна 3 цаг 41 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ багийн таван тоглогч Австралиас орогнол хүсжээ 3 цаг 48 мин Улаанбаатар хотын нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлнэ 3 цаг 49 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Шинэ тойрог зам" төслийн зураг төсөл 95 хувьтай байна 3 цаг 50 мин Прокуророос авлига, албан тушаал, мөрийтэй тоглоомын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 42 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 5 цаг 44 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 5 цаг 47 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top