x

Хур хог үүсэж буй газрын камержуулалтыг сайжруулна

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж.

Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм. Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгжийг харьяа дүүрэг, хорооноос илрүүлэх боломжтой үедээ илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ихэвчлэн шөнө оройн цагаар хаях тохиолдол их байгаа аж.

Иймд хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага үүсээд байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Хог цэвэрлэгээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг дүүргүүд хариуцдаг болсон. Харьяа дүүрэг, хорооны олон нийтийн байцаагч нарын хараа хяналтыг сайжруулах, камержуулалт, гэрэлтүүлгийг нэмгдүүлэх шаардлагатай байна. Эзэн бие нь тодорхойгүй этгээдүүд нууцаар хур хог хаяж, үүнийг нь нийслэл, дүүргээс төсөв гарган цэвэрлэдэг. Гэвч хэдэн сарын дараа дахиад л хур хог үүсдэг. Тиймээс хариуцлагын тогтолцоог чангаруулж, байгаль орчинд ээлгүй, зөвшөөрөлгүй хог хаяж буй этгээдүүдийг тогтоож, хариуцлага хүлээлгэн, нөхөн төлбөр төлүүлнэ. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд уг асуудалд томоохон шийдэл гарган ажиллах хэрэгтэй” гэж ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 56 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 58 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 1 цаг 0 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 1 цаг 0 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 1 цаг 1 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 1 цаг 3 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 1 цаг 4 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 3 цаг 7 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 3 цаг 8 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 3 цаг 9 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 3 цаг 12 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 3 цаг 12 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 3 цаг 14 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 15 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 3 цаг 16 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 4 цаг 35 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 5 цаг 7 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 5 цаг 8 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 5 цаг 12 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top