x

Торгуулиа төлөөгүй 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасчээ

Авто тээврийн үндэсний төвийн Мэдээлэл технологийн хэлтсийн программ хангамжийн менежер Д.Өсөрбаяр:

-"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг өнгөрсөн онд суурилуулж эхэлсэн.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ. 

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.
2023 онд нийт тэврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулахаар төлөвлөсөн ч амжаагүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,208,891 тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээ авсан буюу хэрэгжилт 96 хувьтай байна.

Харин сүүлийн таван жилд огт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй, торгууль төлөөгүй 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан" хэмээн  мэдээлэв. 

50-иас дээш удаа дүрэм зөрчсөн 3000 гаруй жолооч байна

Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Г.Хулан:

-“Цахим гэрчилгээг үнэ төлбөргүйгээр нааж байна. Цаашид өөрчлөгдөх эсэхийг мэдэхгүй байна. Хуулиар зохицуулна.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд цахим гэрчилгээ наалгах гэсэн тээврийн хэрэгслийн дараалал их байна. Эдгээр төвүүдээс харьяалал харгалзахгүйгээр цахим гэрчилгээгээ авч болно. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээ наалгасны дараа ч торгуулиа төлөх боломжтой тул ямар нэгэн шаардлага тавихгүйгээр гэрчилгээг олгож байна.

Нэг тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгоход тав орчим минут зарцуулдаг тул хүндрэл үүсэхгүй, хурдан үйлчлэх боломжтой” гэв.

Одоогийн торгууль төлөөгүй дүн 90 гаруй тэрбум төгрөг болж хуримтлагджээ. 50-иас дээш удаа дүрэм зөрчсөн 3000 гаруй жолооч байна. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн таван жил торгууль төлөөгүй, үзлэгт хамрагдаагүй нийт 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасжээ. Энэ хүмүүсийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум гаруй төгрөг болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-"Энэ оноос жолооч автомашины торгуулиа 15 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлнө. 15 хоногт багтааж төлөөгүй бол торгуулийг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нэмэгдүүлсэн торгуулийг төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлнэ" гэв.  Харин 2024 оны 1-р сарын 1-нээс өмнө гаргасан зөрчлийн торгуульд хамаарахгүй аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас сүүлийн таван жилд 111 хүн амиа алдсан. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, торгуулийг заавал төлүүлдэг, хариуцлага хүлээлгэдэг байх нь дараагийн эрсдэлээс сэргийлэх үндэс болно. Бусад улс орнууд торгуулийг төлүүлдэг, төлөөгүй бол тухайн хүний эд хөрөнгө, цалин хөлснөөс албадан гаргуулдаг, жолоодох эрхийг хасдаг, тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарладаг. Ийм зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байна. 

Согтуугаар жолоо барьсан эхний тохиолдлоор эрхийг нь хасаж, 7-30 хоног хорино. Харин хоёр дахь тохиолдлоос 2.7-14 сая төгрөгөөр торгож, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 29 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 38 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 44 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 49 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 57 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 51 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top