x

Саваагүй нохой саранд хуцсан нь: С.Баярцогт & Ц.Даваасүрэн

Өнөөдөр үдээс өмнө хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүдийн олонхи нь хэлэлцэж байгаа асуудлаасаа зориудаар төөрч, тойрч, ховын чанартай баахан юм ярьсны нэг нь УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн.

Энэ нөхөр хэлэлцүүлгийн үеэр намын жагсаалтаар сонгууль явуулах нь буруу гэдгийг нотлохын тулд “Хоёр шатны шүүхээр ял авсан С.Баярцогт гишүүн жишээ нь намын жагсаалтаар ороод ирвэл яах юм. Шүүх С.Баярцогтыг хэлмэгдүүлсэн нь үнэн юм бол хэлмэгдүүлсэн шүүгч, мөрдөн байцаагчид нь яагаад ял өгөхгүй байгаа юм” гэх мэтчилэн тэс хөндлөн зүйл ярьж, зориудаар будилав.

Нэгдүгээрт намын жагсаалтыг сонгуулийн хуульд оруулж ирсэн явдал бол хагас жилийн өмнө болсон явдал. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох чөлөөлөхтэй огт холбоогүй. Хоёрдугаарт, тэр СЕХ-ны гишүүд нь намын жагсаалтад хэн байх, байхгүйг шийддэг ч юм биш. Энэ бол улс төрийн намуудын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Нэр дэвшүүлэлтийг, хэн тойргоос өрсөлдөх, хэн нь намын жагсаалтад багтахыг намууд өөрсдөө шийддэг.

Гуравдугаарт, анхнаасаа намын жагсаалт буюу хувь тэнцүүлсэн системийг Сонгуулийн тухай хуульд оруулж ирсэн нь угаасаа Ц.Даваасүрэн мэтийн тойрог өмчлөөд, тэгнээд хэвтчихсэн, улс орны эрх ашиг гэхээсээ хувийн ашиг сонирхол, өнөө маргаашийн ашиг хонжоо харж улс төр хийдэг, төрөөс шимэгчилж амьдардаг “жалганы” улстөрчдийг шийдвэр гаргах процессоос аль болох хол байлгах, дур зоргыг нь хязгаарлах гэсэн санаа.

Уг нь бол намынх нь гаргасан шийдвэр, улс төрийн бүх намууд дэмжсэн бодлого. Түүн дотор Ц.Даваасүрэнгээс цэцэн хүн байхгүй л байв гэж дээ.

Өнгөрөгч зун, наадмын өмнө баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Энэ нь парламентыг чадамжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах процесст хувь улстөрчийн дардаг жинг бууруулах, тэгээд улс төрийн намуудыг чадавхижуулах зорилготой. Ирэх сонгуулиар УИХ-д Ц.Даваасүрэн шиг 126 хөлдүү толгой, өнгөрсөн нийгмийн шавхруу 126 жижиг тойргоос сонгогдоод ороод ирвэл юу болно гэж бодож байна?

Тийм зүйл болгохгүйн тулд “намын жагсаалт” буюу улсаараа нэг том тойрог болж байгаад улс төрийн намуудад саналаа өгдөг, бодлого зорилтоор нь уралдуулдаг системийг оруулж ирсэн. Харин тэр жагсаалтдаа хэнийгээ жагсаах нь улс төрийн намын өөрсдийн хариуцлагын асуудал. Хэнийг жагсааснаасаа шалтгаалж тухайн нам ялах, ялагдахгүй нь шийдэгдэнэ.

Тийм болохоор АН-ын жагсаалтад хэн байх, байхгүйд МАН-ын Ц.Даваасүрэн санаа зовох нь бүр илүүц юм. Харин МАН-ын жагсаалтад хэн орох, орохгүйн тухайд сэтгэлээ чилээж суувал өөрт нь ч, намд нь ч өлзийтэй. Ц.Даваасүрэнг жагсаалтад оруулж гэмээн МАН өөдөөгөө биш, уруугаа явах нь харин гарцаагүй үнэн.

Жишээ нь, 2008 оны сонгуулиас хойш 15 жил тасралтгүй УИХ-д суухдаа улс орны хөгжлөөс хэдэн жилээр хойш татлаа. Өнгөрсөн хугацаанд энэ нөхрийн Монголын улс төрд үлдээсэн ганц сайн мөр байна уу, байхгүй. С.Баярцогт чинь түүний дэргэд бараг “тэнгэрийн амьтан” байхгүй юу. Оюутолгойн гэрээ, Эдийн засгийн өршөөл, Төсвийн ил тод байдал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд түүний оролцоогүйгээр хийгдсэн зүйл нэг ч байхгүй. Тийм болохоор Ц.Даваасүрэн гуай С.Баярцогттой барьцах гэвэл ёстой нөгөө хүүхэд нохойн тоглоом болох биз. “Саваагүй нохой саранд хуцлаа” гэдэг билүү.  

Тэгээд дээр нь Ц.Даваасүрэн гуайн хэлсэн үгийг сөргүүлээд асуухад С.Баярцогт жишээ нь гэмт хэрэгтэн юм бол МАН найман жил төр барихдаа, хууль, шүүхийн байгууллагыг найман жил зайдлахдаа С.Баярцогтыг яагаад шоронд хийж чадаагүй юм. С.Баярыгаа хийж чадсан л биз дээ. Энэ ч гэсэн нэг юм хэлээд байгаа биз? 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top