x

Нэг монгол, Цэгцрэх хөдөлгөөн, Ардчиллын хоёр дахь давлагаа

Дээрх гурван холбоо үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын он солигдох завсар хэлсэн үгнээс нь онцолж байна.

Ерөнхийлөгч:

Яах аргагүй гадаад харилцаагаа онцолжээ. Үнэхээр ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Пап лам, Макрон Ерөнхийлөгч болон бусад гадаад айлчлал манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын үр дүн, ололт амжилт болж чадсан. Тээр жил АСЕМ-ийг Монголд хийж байхад дэлхийн медиа тэгж шуугиж байсныг санаж байна. Хамгийн чухал нь Монгол Улс өнгөрөгч 2023 онд НҮБ-ийн бүх гишүүн орон болох 192 улстай бүгдтэй нь дипломат харилцаа тогтоож чаджээ. 

Гэхдээ энэ бүх амжилтыг нөгөө л түүх, соёл, уламжлалтай холбон тайлбарлаж бахархан огших юм. Мэдээж өнгөрсөнгүй өнөөдөр гэж байхгүй ч ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч хэдий хүртэл өнгөрсөн түүхээр “түрий барьж” жилээс жилд хэлдэг үг болгон дээрээ бидний хайрцаглах ёстой юм бэ? Өөрсдийн бахдам түүх, бүтээн байгуулалт, ололт амжилтаа томъёолж, тэрнийхээ эхний үр дүн, алдаа оноог харин жил бүр ярилцдаг баймаар юм. Ардчилал, хүний эрх, хүртээмжтэй нийгэм, эрх чөлөө гэдэг үгийг энэ удаа төрийн тэргүүн амнаасаа ган хийлгэсэнгүй. 

Хажуу хавирганы улстөрчид нь мань мэтийг улныхан, бядгүй, хар масс гэх мэтчилэн янз бүрээр ярьж бичдэг. Гэтэл “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү” гэж хэлсэн нэг бодлын давхар даапаалаад ч байгаа юм шиг. Бие биенээ хайрлаж, хамгаалж, дэмжиж, эе эвээ сахин, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр эгнэгт хамтдаа зүтгэх учиртай гээд бид хэдэд хандаж хэлж байгаа үгийг нь шийдвэр гаргагчид, улстөрчдөд рүү давхар чиглүүлж хэлсэн бол...

Баярын үг гэдэг утгаараа маш их билэгдэл ярих юм. Автобусгүй, утаатай, түгжрэлтэй хотын иргэд дүн өвлөөр хичнээн билэгдэл сонсоод яах билээ. Уг нь бодит байдал, сорилт, хүндрэл, алдаа оноогоо факттай нь цуг дэнсэлсэн үг хэлж байвал яг л айлын аав шиг санагдах байлаа. 

Эцэст нь хилчин дайчид, энхийг сахиулагчид, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынд тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Мэдээж энэ хүмүүсгүй улс оршин тогтнохгүй. Гэхдээ нөгөө талаас энэ хүмүүсийг ажилтай орлоготой байлгаж, бодитоор орших эсэхийг тодорхойлж, тэдний цалинг татвараар дамжуулан тавихын төлөө өдөр шөнөгүй ажилладаг хувийн хэвшлийг дурдсангүй нь харамсалтай санагдав.

УИХ-ын дарга:

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал, өмчийн эрх гээд чухал үгсээр яриагаа эхэлсэн боловч утга, үр дүнг нь огт дурдсангүй. Өнгөрсөн хугацаанд төрд хулгайлуулж, дээрэмдүүлж, дээрэлхүүлж байсан ард түмэн маань одоо л овоо хэрсүүжиж, зоригжиж байна, хүйтэн усанд шидүүлсэн хүүхэд одоо л усанд учраа олж хэрсүүжиж эхлэх гэж байна, овоо шүү дээ гэх ухааны зүйл хэлж байна гэж би ойлгов. Үүний үр дүнд л тогтолцооны өөрчлөлтүүд хийгдэж байгааг онцлов. 

“Хагарсан цонхны онол шиг эмх замбараагүй байдал ноёлсон энэ цагт” гэж одоо байгаа нөхцөл байдлыг УИХ-ын дарга онцолж, хүлээн зөвшөөрч тодотгож хэлэв. Үүнийг хуулиар засаглаж байж л засч чадах учиртайг ч дурдав. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хуулийн засаглалгүй явж ирсэн болж таарав уу? Аймаар үг! 2023 оны эдийн засгийн өсөлтийн үндэс нь Хөгжлийн банк, нүүрстэй холбоотой хулгайтай хийсэн тэмцэл гээд шууд хэлэв. Энэ үнэн байх аа. 

“Бидний ардчиллын хүч бол парламентийн засаглал” гэж онцолсон нь таалагдсан. Улмаар удахгүй эдийн засгийн суурь реформууд эхлэнэ гэдгийг ч дурдав. Бүс нутагтаа өрсөлдөх чадвараа сайжруулж, бие даасан, хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх дээр анхаарах тухайгаа ч амлав. Гэхдээ энэ том зорилтуудыг биелүүлэх гэж оролдохоосоо өмнө дотоод хулгай, хариуцлагаа цэгцлэхгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг төрийн эрх барих дээд байгууллагын дарга мэдэж буй байлгүй дээ. Жаахан зүйлийг буруу хийхэд л татвар төлөгчдийн мөнгөөр албатай юм шиг бизнес хийх гээд гонгинолдсон бизнесийн шантаажны бүлэглэлтэй болох бий вий. Өөрөөр хэлбэл, дээрх эдийн засгийн реформууд нь худалдан авагчдын нийлүүлэлтийн сүлжээнд хүчээр халдаж, ард иргэдийн чөлөөт сонголт хийж, дуртай улсынхаа дурын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрх чөлөөг бузарлаж болохгүй билээ. 

Эцэст нь одоо байгаа та бидний байгаа замбараагүй, ороо бусгаа байдал нөгөө талаараа цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм. Иймээс энэ хөдөлгөөний оролцогч, бүтээгч, хамгаалагч, зохиогч нь байгаарай гээд үгээ дуусгав.

Ерөнхий сайд

Их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна гэхэд жаахан гайхав. Чингис хааны талбай болоод нэрийг нь солиод байгаагүй билүү, би андуурсан уу?

Гэхдээ авлигын системийг нурааж чадлаа гэж мэдэгдсэн нь хамгийн чухал зүйл байв. Гэхдээ яг нурааж чадсан уу, хаана хэний бүтээсэн ямар системийг нурааж унагаагаад, хэнд ямар хариуцлага тооцож, татварын төлөгчдийн дээрэмдүүлсэн мөнгө, алдсан боломж дээр ямар нөхөн төлбөр үзүүлсэн бэ? 

Эдийн засгийн өсөлт, тэлэлт гээд гоё эерэг, чухал том тоонууд ярьсан ч яг үнэндээ нүд, чихэнд огт наалдсангүй ээ. Учир ину бид хэд нь өнгөрсөн хугацаанд сонсож дадсан авлига, хулгайн олон оронтой мега тоонд дасчихжээ. Боломжоо хулгайлуулсан бидэнд энэ гоё өсөлт, эдийн засгийн тоонууд төрийн хулгайн мөнгөнөөс илүү гарахгүй л бол бодит өсөлт, тэлэлт, хөгжил дэвшил гэж ойлгогдохгүй болжээ харамсалтай нь... “Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй" гэж хэлсэнийг нь тэмдэглээд авлаа.

Эрх баригч намын даргын хувьд өнгөрсөн сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хувь, сорилт, боломжуудаа багцлаад танилцуулсан бол тун хэрэгтэй үг болохоор байв. 

Эцэст нь төрийн гурван өндөрлөгийн хэний ч амнаас хариуцлага гэдэг үг гарсангүй ээ. Энэ үгийг би хувьдаа хамгийн ихээр хүлээж байв. Хариуцлагатай Монгол байж чадахгүй л юм бол бид хөгжил дэвшлийн гараан дээрээ мөнхөд зогсох болно.

ОХУ:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үгийг маш товчоор хувьдаа дүгнэвэл дайны хүнд үеийн илтгэл болсон байна. Бид нэг улс, нэг гэр бүл, бие биенээ хайрлаж, хүндэлж дэмжих ёстой байна гэж хэлсэн үг нь манай ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилээр хэлсэн үгний агуулгатай яг адилхан таарч буй нь сонихон. Эндээс ургуулаад янз бүрийн дүгнэлтүүд гарч болохоор л байна. Эх орны үнэ цэнэ, ард иргэдийн итгэл найдвар гээд товчхондоо Монголтой төстэй буюу дандаа өнгөрсөн түүх, эмоци дээр суурилсан үг хэлэв. Ирээдүй, боломж гэдэг зүйл огт үнэртсэнгүй ээ харамсалтай нь. Харин эсрэгээрээ одоо гаргаад буй “амжилтандаа” сэтгэл хангалуун буйгаа дурдав. Уламжлал ёсоор цэрэг, армийнхандаа тусгайлан баяр хүргээд үгээ дуусгаж байна лээ.

БНХАУ:

Хятадын ерөнхийлөгчийн шинэ жилийн үгний эхний агуулга нь “Бид ирээдүйдээ улам бүр итгэлтэй болж байна” гэдэг контекс байна. Ногоон хөгжил дээр онцгой авч холбогдол өгч ус нь улам цэвэр, уул нь улам ногоон болж буйгаар бахдаж байна. Эдийн засаг нь хүнд нөхцөлд орох тусам резинен бөмбөг шиг улам харимхай, уян, хөдөлгөөнтэй, хурдтай болж байна гэж дурджээ. 

Хятадын ерөнхийлөгчийн үгний хамгийн гоё хэсэг нь ирээдүйгээ ярьсан, мөрөөдлөө төлөвлөсөн, зорилгоо бататгасан үг өгүүлбэрүүд нь байлаа. Газар, ус, агаарын тээвэр, сансрын технологи, инновацаараа хэдийнэ дэлхийд тэргүүлээд эхэлсэн гэдгээ ч онцолсон байна. Зөөлөн хүчний бодлого, тив бүс дамнасан глобал төсөл санаачилгуудаа бүгдийг нь дурдлаа. 

Ирэх жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой болох ажээ. Энэ тухайгаа дурдах зуураа Хонг Конг, Макаог улам бүр өөртөө шингээхийн сацуу Тайванийг авах (нэгдэх) эсэх нь цаг хугацааны л асуудал маягтай зүйлийг дурджээ. Шинэ Хятадын зорилго маш энгийн. Тэр нь Хятад хүн бүрт сайхан амьдрах боломж, бололцоо, орчинг бүрдүүлж өгөх гэж томъёолсон байна аа. 

Төрийн 3 өндөрлөгийн 2022 онд хэлж байсан үгийг ЭНДЭЭС, 2021 онд хэлж байсан үгийн тойм дүгнэлтийг ЭНЭ холбоосоор орж уншаарай. Одоо харьцуулаад уншвал бүр сонин байх болно.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 10 цаг 10 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 10 цаг 15 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 10 цаг 21 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 23 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 10 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 10 цаг 27 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 12 цаг 45 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 12 цаг 46 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 12 цаг 47 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 12 цаг 50 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 12 цаг 51 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 12 цаг 53 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 14 цаг 35 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 15 цаг 25 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 15 цаг 28 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 15 цаг 29 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 15 цаг 30 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 15 цаг 34 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 15 цаг 35 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 15 цаг 36 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top