x

Тангараг нь "тонгорог" болсон манай Ерөнхийлөгч

Он солигдох мөчид ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр мэндчилсэн Ерөнхийлөгчийн маань эв эеийг эрхэмлэсэн сайхан дүр, хуурамч баг хэдхэн цагийн дараа хага үсэрсэн хачирхалтай үйл явдал энэ шинэ жилээр тохиов.

Уг нь бол соошилд зургаа тавьсан иргэдийг бусад нь огтхон ч сайшаагаагүй бөгөөд харин ч шүүмжлэх хандлага давамгайлж байсан юм. Гэтэл цагдаагийн байгууллага тэдгээр иргэдэд зөрчлийн хэрэг үүсгэсэн явдал уур амьсгалыг эсрэгээр эргүүлэв. 

Өнгөрсөн зуны их үерийн үеэр Ерөнхийлөгчийн зургаар “мийм” хийсэн иргэнд мөн л зөрчлийн хэрэг үүсгэж, торгуулийн арга хэмжээ авсан. Энэ удаа хоёр дахь нь болж байна. Цагдаагийн байгууллага энэ хоёр тохиолдлыг хоёуланг нь “гутаан доромжилсон” гэж үзсэн байдаг юмаа. Хэнийг гэдэг нь ойлгомжтой. Хоёр удаа “гомдсон” Ерөнхийлөгч маань гурав дахиа ч бас гомдох нь гарцаагүй.

Гэвч хачирхалтай нь, манай Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн аль алинд нь “гутаан доромжлох” гэдэг зүйл анги байхгүй. Соц үеийн Эрүүгийн хуульд л байсан, эрх мэдэлтэй, албан тушаалтай нөхөд иргэдийнхээ эсрэг хэрэглэдэг байсан зүйл анги. (2002 оны Эрүүгийн хуульд байсан байж магадгүй) Тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилсэн олон сэхээтэн “социализмыг гутаан доромжилсон” хэргээр яллагдаж, цөлөгдөж, гадуурхагдаж байлаа. Одоо бол Монгол Улсын ямар ч хуульд ийм зүйл, заалт байхгүй. Тэгэхээр цагдаагийн байгууллагын тухайн иргэд дээр үүсгэсэн хэрэг, авсан арга хэмжээ хуулиас гадуур болж байгаа хэрэг. Хууль сахиулдаг байгууллага нь санаачлагаараа хуулиа зөрчинө гэж байх уу?

Уг нь манайх чинь ардчилсан улс гэж ярьдаг, иргэд нь эрх чөлөөтэй, үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байхыг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрдөг. Төрөө шүүмжлэх, төр барьж байгаа нөхдийг шүүмжлэх, дургүйцлээ илэрхийлэх эрхтэй гэсэн үг. Сүүлийн тохиолдолд насанд хүрээгүй хүүхдээ ашигласан явдал нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан хэдий ч энэ нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм л даа. Хуулийн гэхээсээ илүү ёс суртахуун, моралийн асуудал болж байгаа юм.

Энэ талаас нь иргэд угаасаа хангалттай шүүмжилсэн. Гэтэл түүнийг нь дагуулж тонгороод, Ерөнхийлөгчийн институт нь ажиллаад хуулиас гадуур шийтгэл оногдуулна, хариуцлага хүлээлгэнэ гэдэг байж болохгүй л дээ. Үүнийг чинь л дур зорго, эрх мэдлийн хүчирхийлэл гээд байгаа юм. Ялангуяа ийм зүйлийг “төр, ард түмний эв нэгдлийн билэгдэл” болсон, тангараг өргөсөн Ерөнхийлөгч нь хийж болохгүй. Иргэдээ үзэл бодлоор нь, итгэл үнэмшлээр нь ялгаварлах, гадуурхах, шагнах, шийтгэх эрх энэ хүнд бүр байхгүй. Хэрэв ингэвэл тангараг нь тонгорог болж хувирна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    угийн л дүр эсгэгч ш дээ
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 20 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 12 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 16 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 16 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 19 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 20 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 22 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 23 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 29 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 39 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 3 цаг 53 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 3 цаг 57 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 10 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top