x

Шинээр авсан 35 автобусыг Төв талбай дээр олон нийтэд танилцуулж байна

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.

Улаанбаатар хотод 35 шинэ автобус ирсэн байна.

Тиймээс өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний 10:00-16:00 цагийн хооронд шинээр нийлүүлж буй автобуснуудыг Төв талбай дээр байршуулан, олон нийтэд нээлттэй үзүүлнэ.

Эргэн сануулахад манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

  • 2023 онд үйлдвэрлэсэн

  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан

  • Зөв талдаа жолооны хүрдтэй

  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 

  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй

  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc

  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй

  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй

  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 

  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай

  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно

  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

  • Автомат төвлөрсөн системтэй

  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй

  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай

  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн

  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 

  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 

  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй

  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 

  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 

  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 

  • Заалны чанга яригчтай 

  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг

  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 55 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 57 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 59 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 59 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 1 цаг 0 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 1 цаг 2 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 1 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 3 цаг 6 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 3 цаг 7 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 3 цаг 8 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 3 цаг 11 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 3 цаг 11 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 3 цаг 13 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 14 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 3 цаг 15 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 4 цаг 34 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 5 цаг 6 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 5 цаг 7 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 5 цаг 12 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top