x

Т.Батцогт: Сайжруулсан шахмал түлшний асуудлыг онцгойлон хөндөж, цаашид холбогдох дарга нараас хариуцлага нэхэх болно

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын санаачилгаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, сайжруулсан шахмал түлшний асуудлаарх “Иргэний үг” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тодруулбал, 2018 оноос хойш нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангаж байгаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн стандарт, чанар, иргэдийн эрүүл мэнд, агаар, орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар төрийн холбогдох байгууллагуудын газар, хэлтсийн дарга нараас мэдээлэл тайлбар авч, иргэд санал шүүмжээ хэллээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын ХШХ-ийн дарга Б.Угтахбаяр, НЭМГ-ын мэргэжилтэн Л.Түвшинбаяр, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал, “Таван толгой түлш” ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат, Ерөнхий технологич Х.Галынбек нар оролцсон юм.

Тухайлбал, НЭМГ-ын гамшиг, нийтийг хамарсан ноцтой байдлын үеийн болон шуурхай хариу арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Л.Түвшинбаяр утаажилтаас үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд учирч байгаа хохирол, хүндрэл бэрхшээлийн талаар өгсөн мэдээлэлдээ “Архаг хордлогыг бүртгэдэггүй бөгөөд стандартгүй. Зөвхөн цочмог хордлогын үеийн эмчилгээний стандарт байдаг. Үүнд 2013 онд баталсан стандартаар зөвхөн цусан дахь карбоксины хэмжээгээр хөнгөн, дунд, хүнд гээд заачихсан. Гэтэл Түргэн тусламжийн төв л гэхэд өнөөдөр карбоксин хэмжигчгүй байна” хэмээв. 

Үүнээс гадна агаар дахь хорт дэгдэмхий бодисыг хэмжих боломжгүй, сайжруулсан түлшний барьцалдуулагчид стандарт байдаггүй, мидлингийг сайжруулж, цааш хөгжүүлэлт хийх боломжгүй, хүхрийн хий түүхий нүүрс хэрэглэж байснаас ихэссэн, агаарын бохирдлыг үүсгэгч бодисоос зөвхөн 7-8 төрлийг л хэмжих боломжтой, цахилгаан тасарсан үед агаарын чанар хэмжигч суурин харуулууд ажилдаггүй, угаарын дуудлагын тоо нэмэгдэж, хордсон болон нас барсан иргэдийн тоо нэмэгдсэн, Засгийн газраас 2018 онд баталсан түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол хэрэгжихгүй байгаа зэрэг асуудлуудыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Утаанаас болж Улаанбаатар хотод хавдрын асуудал, эрүүл мэндийн асуудал үүсчихсэн гэдгийг ХСҮТ-ийн эмч нар хэлж, сануулсаар байна. Магадгүй 10, 15 жилийн дараа Улаанбаатар хотод яг энэ утаан дунд төрж өссөн хүүхдүүдийн эрүүл мэнд хохирхо юм бол, хавдар гэх аюултай өвчнөөр өвчилсөн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ, гэдэг асуулт хурцаар тавигдана. Өнөөдөр та нар тоо, статистик яриад сууж байна.

Сайжруулсан шахмал түлш ямар ч хоргүй гэлээ. Бодит нөхцөл байдал тийм биш байна. Тиймээс бид нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа сайжруулсан шахмал түлшний асуудлыг онцгойлон хөндөж, цаашид холбогдох дарга нараас хариуцлага нэхэх болно” хэмээн сануулав.

Тэгвэл иргэдийн зүгээс цаашид сайжруулсан шахмал түлшний хэрэглээг халж, цахилгаанд шилжих шаардлагатай бөгөөд түлшээр бизнес хийж, хувьдаа хөрөнгө завшсан дарга нарт харуицлага тооцож, үйлдвэрлэлийн чанар, стандартыг шинэчлэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 2 цаг 9 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 2 цаг 15 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 2 цаг 35 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 2 цаг 40 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 2 цаг 45 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 2 цаг 52 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 2 цаг 57 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 3 цаг 29 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 19 цаг 56 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цаг 31 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 22 цаг 10 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 22 цаг 20 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 22 цаг 27 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 23 цаг 28 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 23 цаг 31 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 23 цаг 35 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 23 цаг 38 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 23 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 23 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top