x

Б.Ёндон: Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай

Социологч, улс төр судлаач Б.Ёндонтой ирэх жилийн сонгуулийн сурталчилгааны талаар ярилцлаа.

-Ирэх жил бид шинэ тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болж байна. Судлаач хүний хувьд уг тогтолцоог яаж дүгнэж байгаа вэ?

-Саяхан эрх баригчид сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу бидний хэлж сурсанаар том тойрогоор явуулах болсон талаар мэдээлсэн. Тэгэхээр энэ бүсчилсэн тойргоор Монгол Улс өмнө сонгууль явуулж байгаагүй. Бидний хувьд шинэ систем гэсэн үг. Мэдээж сонгуулийн ямар ч тогтолцоонд давуу болон сул тал гэж байдаг. Тухайлбал, бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь өөрөө парламент засаглалтай оронд асар том боломжийг авчирдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болдог гэсэн үг. Одоо 76 гишүүнтэй байгаа. Бүгд жижиг тойргоос сонгогдсон ард түмний төлөөлөл. Тэр утгаараа баг, сум, хороо, дүүрэг, аймаг гэх мэт засаг захиргааны анхан болон дунд шатны асуудлыг л түлхүү ярьж, зөвшилцдөг. Энэ нь макро улс төрийн хувьд зарим сөрөг нөлөөллийг бий болгодог. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол бүхэлдээ улс орны хэмжээнд бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл улс орны хэмжээний буюу макро улс төрийн бодлого бус эсрэгээрээ жижиг улс төрийн шийдвэрүүдийг олон гаргаж байна. Тиймээс жалга довны үзэл, аймаг орон нутгийн өрсөлдөх чадвар алсуураа удааширдаг. Учир нь жижиг тойргоос сонгогдсон гишүүд л сайн ажиллаж чадвал тухайн орон нутгийн төсөв нэмэгдэж, иргэд нь орлоготой, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болдог. Тиймээс хувь гишүүний нөлөөлөл асар өндөр болдог. Түүнийгээ дагаад авлига, хүнд суртал, нөгөө хулгай гэдэг нь гарах боломжийг бүрдүүлдэг байна. Тиймээс үүнийг тогтолцооны хувьд зогсоох гол өгөгдөл нь бид сонгуулиа бүсчилсэн тойргоор явуулах юм.

Тэгэхээр бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах нь Монгол Улсын хувьд хөгжих нэгэн том боломж гэж та үзээд байна уу?

-Би ч гэлтгүй дэлхийн жишиг ийм юм. Үндсэн хуулийн өөрчлөлт ч анх бүсчилсэн тойрог руу чиглэгдэж гарсан. Үүнийг зарим хүмүүс анзаараагүй. Ерөөсөө Монгол Улсын хөгжил бол бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах. Өнгөрсөн гуч гаруй жил Монгол Улс хөгжлийнхөө гараанд ирчихээд гацчихаад байсан. Энэхүү гацааг тайлах, төрийн бодлогыг илүү макро түвшинд хүргэх асуудлыг 2016 оноос хойш л улс төрийн хүрээнийхэн ярьдаг болсон. Гэвч 2020 оны сонгууль эдийн засгийн хямралтай зэрэгцэн явагдсан учир энэхүү том бүтцийн өөрчлөлтийг Үндсэн хуулиараа хийж өгөлгүй үлдээсэн шүү дээ. Угтаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд л 126 гишүүнтэй болох асуудал яригдаж, тусгагдсан байсан. Гэвч нийгэм, эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж уг асуудлыг хойшлуулсан. Харин одоо эдийн засаг өсч байгаа энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь маш том алхам гэж харж байгаа. Эрх баригчдын хувьд хамгийн зөв хийсэн цор ганц ажил нь бараг энэ байх.

-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулна гэдэг бол хэд хэдэн аймгийн иргэд нэгдээд төлөөллөө сонгоно гэсэн үг. Тэр утгаараа нэр дэвшигчдийн хувьд өөрийгөө таниулах, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажилд хүндрэл гарах уу?

-Мэдээж төлөөлөх тойрог нь томорч байгаа учраас тэр чинээгээрээ нэр дэвшигчдийн нэр хүнд, бодлого, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх нь чухал. Тиймээс зарим хүмүүс бүсчилсэн тойрогт бие даагчид гарч ирж чадахгүй гэж ярьж байгаа. Нэг талдаа боломж бага харагдаж байгаа хэдий ч хувь улстөрч өөрийнхөө мөрийн хөтөлбөр, сурталчилгаа сайн хийж чадвал гарах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Бүсчилсэн тойрог байгуулж сонгууль явуулсан анхны улс бол АНУ. Анх энэ системээр сонгууль явуулахад улстөрчид гэхээс илүү салбартаа танигдсан мэргэжлийнхэн буюу олон нийтэд нэр хүндтэй бие даагчид сонгуульд ялж байсан. Тэгэхээр манайд ч гэсэн улс орондоо нэртэй, салбартаа үнэлэгдсэн эрхмүүд олон. Нөгөөтэйгүүр зөв менежмент хийж чадсан улс төрчид л том тойрогт ялалт гаргаж чадна.

-Зөв менежмент гэхээр та юуг хэлж байна вэ?

-Ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой олон хүн байна. Тэр бүгдтэй биш гэхэд өөрийнхөө хэмжээнд тодорхой хүмүүстэй уулзаж, сонгуульд яаж өрсөлдөх гэж байгаа санаа бодлыг нь асуусан. Судлаач хүний хувьд нэг том алдаа байгааг олж харсан. Тэр нь юу гэхээр, манай улстөрчдөд зөвлөж, пиар-ыг хийж байгаа сонгуулийн менежерүүд дан ганц сошиал дээр төвлөрч байна. Нэг талдаа тэдний зөв. Олон нийтийн хандлага ямар байгааг сошиалаар дамжуулан олж мэдэх, эсрэгээрээ олон нийт рүү сошиал ашиглан сурталчилгаагаа хийх нь энэ цаг үед хамгийн чухал. Гэхдээ энэ бол зөвхөн төвлөрсөн газар буюу Улаанбаатар гэх мэт бүсэд л үр дүнтэй. Харин хөдөө, орон нутагт интернэт сүлжээгүй олон өрх айл бий. Тэр хүмүүст яаж өөрийгөө таниулах вэ, яаж мөрийн хөтөлбөр сурталчилгаагаа хийх үү. Үүнийг өнөөгийн сонгуулийн менежерүүд огт бодохгүй байна. Цаашлаад сонгуулийн сурталчилгааны үеэр интернэт сүлжээнд доголдол үүсвэл яах вэ. Нөгөөтэйгүүр сошиалд өөрийнхөө мэдээллийг өгөх тусам эргээд гарч ирэх сөрөг мэдээлэл ихэсдэг. Тиймээс зарим сонгуулийн менежерүүд нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг сошиалаар явуулахыг бүрэн зогсоохыг зөвлөж байгаа юм билээ.

-Сошиалаар сурталчилгаа явуулах асуудал ээдрээтэй, барьцгүй гэдэг. Тэгвэл нэр дэвшигчид ямар хэвлэлээр дамжуулан сурталчилгаа мэдээллээ сонгогчдод өгөх нь илүү дээр юм бэ?

-Бүсчилсэн тойрог гэдэг бол 3-4 аймгийн сонгогчтой уулзаж, өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулна гэсэн үг. Нэг аймаг ойролцоогоор 70-150 мянган хүн амтай. Тэгэхээр гурван аймгийн хүн ам гэхээр 210- 450 мянган хүн гэсэн. Үүнээс сонгуулийн насны 120-250 мянган хүн байхаар байна. Тэр бүгд дан ганц аймагтаа суурьшихгүй нь тодорхой. Тэгэхээр бүх баг, сумдаар нь явж таарна. Ингэж явахдаа тухайн нэр дэвшигч уулзалт хийж өөрийнхөө мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Гэвч ийм уулзалтад ирдэг хүн одоо бий бил үү. Тиймээс хамгийн зөв сурталчилгааны арга бол цаасан хэвлэл буюу сонин хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өөрийнхөө мөрийн хөтөлбөр, танилцуулгаа тодорхой гаргаад хүргүүлэх хэрэгтэй. Сонин гэдэг бол сошиалаас тэс өөр зүйл. Уламжлалт хэвлэл. Илүү олон хүнд баттай эх сурвалж болж очих хамгийн бодит хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай. Нэгдүгээрт, цаасан хэвлэл хэзээ ч баримт болж үлддэг. Хоёрдугаарт, мэдээллээ нягталж, олон талаас нь дүгнэх боломжийг уншигчдад олгодог. Гуравдугаарт, мэдээлэлд итгэх үнэмших бодит байдлаар нь хүлээн авдаг. Үүнийг манай улстөрчид, сонгуульд нэр дэвшигчид маш сайн ашиглах ёстой. Ашиглаж чадсан баг л энэ том тойргийн сонгуульд ялж чадна. Сошиалаар мянга өөрийгөө гайхуулаад иргэд хүлээж авахгүй гэдгийг л ухаарчих хэрэгтэй. Учир нь сошиалаар явж буй мэдээлэл иргэдийн итгэл үнэмшилийг төрүүлэхээ больсон байна. Ёстой хараад л мартдаг болсон. Харин цаасан хэвлэл гэдэг бол баримттай, бодит мэдээллийн эх сурвалж. Үүнийг ирэх сонгуулиар маш сайн ашигла. Би сая хэллээ яагаад сошиалаар сурталчилгаагаа хийж болохгүй юм бэ гэдэгт хэдэн зүйл хэлье.

-Юу тэр вэ?

-Өнгөрсөн сонгуулийн үеийн улстөрчдийн сурталчилгааг та бүхэн хараарай. Бүгд сошиал сувгаар дамжуулан сурталчилгаагаа явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрээр амлалтуудаа өгч байж. Аливаа контентуудаа цахим хэлбэрээр бэлтгэн хүргэсэн гэсэн үг. Ингээд нэр дэвшээд сонгуульд ялж, УИХын гишүүн болсон хойноо эдгээр хүмүүс нэг үйлдлийг тэр дор нь хийдэг. Тэр нь юу гэхээр цахимд оруулсан мэдээлэл, контентуудаа эхнээс нь бүгдийг устгаж эхэлдэг. Сонгуулийн үеэр өгч байсан хоосон, худлаа амлалтаа хийсвэл, баталгаагүй мэдээллийн урсгалыг ашиглаж олны тархийг угааснаа устгадаг гэсэн үг. Тэгэхээр одоо сонгогчид хэрсүүжсэн. Тэдэнд улстөрчдийн амлалт цагаан дээр хараар бичсэн хэлбэрээрээ л хэрэгтэй. Иргэдийн итгэлийг авч гарч ирчихээд амлалтаа хэрэгжүүлэхгүй бол баримттай эх сурвалж буюу сонинг нь гаргаж ирээд амлалтаа шаардана. Тэр утгаараа сонин хэвлэлд сурталчилгаагаа өгсөн, сонгуулийн сурталчилгаагаа цаасан хэвлэлээр дамжуулан тарааж байгаа улстөрчдийг сонгогчид илүү хүндэтгэн үзэхээр байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 2 цаг 8 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 2 цаг 15 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 2 цаг 35 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 2 цаг 39 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 2 цаг 44 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 2 цаг 51 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 2 цаг 56 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 3 цаг 28 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 19 цаг 55 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цаг 30 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 22 цаг 9 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 22 цаг 19 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 22 цаг 26 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 23 цаг 27 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 23 цаг 31 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 23 цаг 35 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 23 цаг 38 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 23 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 23 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top