x

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон Өвөрхангай аймагт ажиллалаа

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон Улаанбаатараас өврийн сайхан хангай нутгийг зорьж байна.

Тэд тус аймагт бичил уурхайгаар олборлолт явуулаад нөхөн сэргээгдсэн газруудыг үзэх, нийгмийн хариуцлагын хүрээнд "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт нэгдэж тарьсан модны ургалттай танилцах юм.

Тэдний эхний зогсоол Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот. “Өвөрхангай аймгийн нөхөрлөлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Арвайхээр хотын 8-р багт байрлах Өлзийт-Овоо хайрханы урд энгэрт 1200 бургас,  хайлаас тарьсан байна. Энэ ажилд аймагтаа бичил уурхай эрхэлдэг 40 гаруй нөхөрлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Аймгийн удирдлагууд дэмжиж, байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан байна.

Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажлын хэсэгт танилцуулга хийлээ.

Бичил уурхайчид дээвэр холбоондоо нэгдэж албажсанаар сүүлийн жилүүдэд хариуцлагатайгаар ажиллаж, байгальдаа ээлтэй орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож амьдрах орчноо илүү сайхан болгохыг хүсдэг.

Үүний тулд аймгийнхаа Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна. Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагыг хослуулахыг Өвөрхангайн бичил уурхайчид зорьж байгаа юм.

Анх суулгаж байсан харандаан суулгацууд одоо бэлхүүс давсан өндөр буюу дундаж өндөр нь 1 метр орчим болтлоо ургажээ.

Хэдхэн жилийн дотор сайхан ургаж дулааны улиралд аймгийн төвийнхөн агаарлаж, салхилсан төгөл болно гэж төсөөлж байгаагаа бичил уурхайчид хуучилсан юм.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцахаас өмнө Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй цаашид хэрхэн хариуцлагатайгаар ажиллах талаараа ярилцсан юм.

Тэднээс нөхөн сэргээлтийн ажлын явц, хамтын ажиллагааны хүрээнд ямар асуудлууд гардаг талаар асуусан юм. Өвөрхангай аймгийн хувьд 84.7 га талбайг нөхөн сэргээж ажлын хэсэгт нь хүлээлгэж өгсөн байна. Энэ мэдээлэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэгджээ. Энэ бол сайн жишиг гэлээ.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажлын хэсгийнхний дараагийн зогсоол Хайрхандулаан сум. Хайрхандулаан сумандаа амьдардаг нөхөрлөлийн гишүүд 600 гаруй мод сумын төвдөө тарьсан юм.

Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж чацарганыг тариалжээ. Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран усалгаа, арчилгааг хийхээр болсон нь давуу тал.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон цааш нөхөн сэргээлтийн талбайд очиж актаар хүлээлгэн өгсөн газрыг үзэж сонирхлоо.

Нөхөн сэргээлт хийсэн талбайг малчид хэрхэн ашиглаж болох талаар санал бодлоо солилцлоо.

Ногоон тэжээл тариалах талбай болгох нь малчдад хэрэгтэйг Өвөрхангай аймгийн зохицуулагч Г.Дэлгэрмаа хэлж байсан юм.

Бичил уурхайчид хариуцлагатай, үндэсний олборлогч байх зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагаа биелүүлж, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ногоон ирээдүйн төлөө зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 2 цаг 8 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 2 цаг 15 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 2 цаг 35 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 2 цаг 39 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 2 цаг 44 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 2 цаг 52 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 2 цаг 56 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 3 цаг 28 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 19 цаг 55 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цаг 30 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 22 цаг 9 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 22 цаг 19 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 22 цаг 26 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 23 цаг 27 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 23 цаг 31 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 23 цаг 35 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 23 цаг 38 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 23 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 23 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top