x

Нийслэлд 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг хориглов

Нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх тухай Нийслэлийн Засаг дагын захирамж гарчээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-"Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдэд электрон тамхийг зарж борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Захирамж гарах үндэслэл нь электрон тамхинд ямар нэг зохицуулалт байхгүй бөгөөд эцэг, эхчүүд, багш нараас олон тооны хүсэлт, гомдол ирдэг. Учир нь дунд, ахлах ангийн сурагчид хичээл дээрээ хэрэглэж байна, багш нарынхаа үгэнд сайн орохгүй, нөлөөллийн аянуудаас дорвитой үр дүн гарахгүй байна гэдэг.

Нийслэлд байгаа төрийн өмчийн 205 сургуульд арваннэгдүгээр сард албан судалгаа хийхэд дунд, ахлах ангийн 9,000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байна. Үүний цаана судалгаанд өөрөөр хариулаад хэрэглэж байгаа хүүхэд олон бий. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. 

Электрон тамхи нь ямар нэг зохицуулалтгүйгээс сүү, талх шиг дэлгүүрүүдэд зарагдсаар байгаа.

Уг нь бодлогын түвшинд энэ асуудал Тамхины хяналтын тухай хуулиараа зохицуулагдах ёстой. Гэвч хууль батлагдахад хугацаа шаардах тул нийслэлийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүдийг худалдахыг хориглосон" гэв.

Мөн "Электрон тамхины бүтээгдэхүүн нь ихэвчлэн никотинтой. Никотингүй нь синтетик бодистой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайлангаар никотин нь өсвөр насныхны тархины хөгжилд муу нөлөөтэй, сэтгэл түгших эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болон уушги цоорох эмгэгийг үүсгэгч болж байна гэх судалгаа гарсан. Иймд хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан" гэв. Уг шийдвэр энэ сарын 22-нд гарчээ. Харин янжуур тамхийг 21 нас хүртэлх хүнд худалдахыг хориглодог хэвээрээ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 2 цаг 9 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 2 цаг 16 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 2 цаг 35 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 2 цаг 40 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 2 цаг 45 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 2 цаг 52 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 2 цаг 57 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 3 цаг 29 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 19 цаг 56 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цаг 31 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 22 цаг 10 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 22 цаг 20 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 22 цаг 27 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 23 цаг 28 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 23 цаг 31 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 23 цаг 35 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 23 цаг 39 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 23 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 23 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top