x

Нүүрсний экспорт тойрсон НҮГЭЛ ба УХААРАЛ

УИХ-ын Хяналт шалгалтын түр хорооноос зохион байгуулж байгаа Нүүрсний сонсголын хоёр дахь шат гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гэм нь өнгөрсөн хоёр өдрийн сонсголоос харахад Түр хорооны нөхөд баахан хэрэгтэй хэрэггүй, эрх мэдэлгүй, мэдээллээс хол гэрч нарыг авчираад мэдэхгүй асуултаар нь булж, нөгөөдүүл нь мөрөө хавчсаар сонсголын ихэнх цагийг нөхцөөв.

Харин өчигдрийн сонсгол дээр “ЭТТ” болон “Эрдэнэс Монгол” компаниудад өмнө нь алба хашиж байсан, удирдах түвшний нөхөд мэр сэр орж ирснээр сонсголыг жаахан ч гэсэн дөтөллөө. Тэдний хувьд сонсгол зохион байгуулж байгаа нөхдийн хүссэн хариултыг өгч чадаагүй байж болох ч үзэж байгаа хүмүүсийн нүдийг нээж өгсөн хэд хэдэн зүйлийг ил болгов. Ер нь бол төрийн өмч хийгээд төрийн өмчит компани гэж юу юм бэ? гэдгийг энэ удаагийн сонсгол царан дээр тавиад үзүүлсэн нь хамгийн том ололт байлаа.

Уг нь энэ сонсголын гол зорилго нь сүүлийн найман жилийн дотор Монголын гаальд бүртгэгдэлгүй гарч яваад Хятадын гаальд бүртгэгдчихсэн 5,7 сая тонн (одоо бол 5,2-5,3 сая тонн гэж яригдаж байх шиг байна) нүүрсний мөнгө хаашаа, хэний халаас руу орсон бэ? Хулгай хаанаас эхтэй вэ? гэдгийг олж тогтоох явдал байлаа. Гол асуудал нь. Гэвч яагаад ч юм сонсголыг зохион байгуулж буй нөхөд сонсголоор хэлэлцэх асуудлыг хүрээг тэлээд, компанийн ашиг, алдагдал, нүүрсний үнийн тухай яриад явчихсанаас болж компанийг анх байгуулсан цаг хугацаа руу ухрахад хүрэв. 

Гэсэн ч 2016 оны сонгуулийн дараа ажил хүлээж авсан нэг нөхөр “Биднийг ажил хүлээж авахад ЭТТ компани үндсэндээ дампуурлын байдалтай байсан. Компани 400 сая долларын өртэй, зарах нүүрс байхгүй, олборлолт нь зогсчихсон байсан” гэж ярьсан нь асуудлын гогцоог тайлав. Өөрөөр хэлбэл, 2016 он хүртэл эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой”-г зүгээр зөнд нь хаячихсан байсан юм байна. Нэгдүгээрт нүүрсний үнэ уначихсан, хоёрдугаарт худалдан авагч нь ганц “Чалко”, тэгээд манайх бүх мөнгөө урьдчилаад авчихсан, гаргасан бүх нүүрсээ өрөндөө өгдөг. Эндээс хэн нэгэн ямар нэг байдлаар ашиг унагах тухай яриа, тийм боломж ч байснгүй.

Тухайн үеийн Засгийн газар, С.Баяр Ерөнхий сайд Хятадын талтай гэрээ хийж, 350 сая ам доллар урьдчилж авсан. (Сонгуулийн амлалтанд явчихсан энэ мөнгийг Хүний хөгжил сангаар дамжуулаад улсаараа уугаад идчихсэн тухай ярихаа больё) Энэ мөнгийг 2016 оны сонгуулийн дараа төлж дуусгасан. Анх гэрээ хийхдээ “Зах зээлийн үнэ яаж ч уналаа гэсэн манайх нүүрсээ 70 доллараар өгөх юмаа” гэж Ерөнхий сайд С.Баяр мэдэгдэж байсан ч зах зээл дээр үнэ буурахын хэрээр манай өр хойшилсоор л байсан.

2013 оны долдугаар сард gogo.mn сайт ингэж мэдээлсэн байна. “...Хятадын “Чалко” компаниас нүүрсний урьдчилгаа төлбөр болгон 350 сая ам.долларын өрийг өмнөх Засгийн газар тавьсан. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс олборлож буй нүүрсээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Хятадын “Чалко” компанид өнөөг хүртэл тасралтгүй нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс “Чалко”-д 170 гаруй сая ам.долларын өр үлджээ. 2013 оны гуравдугаар улирлаас тонн нүүрсний үнийг 47 ам.доллар болгосон. Хэрвээ нүүрсний үнэ цаашид өсөхгүй бол бид 3,6 сая тонн нүүрс нийлүүлж байж “Чалко”-гийн өрнөөс гарах нь ээ” гэж.

Гэтэл 2016 онд МАН засаг авахад нүүрсний үнэ 20-30 доллар болчихсон, “Чалко”-гийн өр төлөгдөж дуусаагүй хэвээр байсан. Зах зээлийн үнэ биш, уурхайн амнаас өгч байсан үнэ шүү дээ. Гүний гааль гэж байгуулаад, Хятадын тал өөрсдөө орж ирээд нүүрсээ ачаад явдаг байсан. Дуртай үедээ авна, дургүй үедээ авахгүй. Гол нь манайхаас тээврийн болон бусад зардал гардаггүй байсан.

Тэгээд нүүрсний үнэ 100 доллараас давсан нь 2012 оны арванхоёрдугаар сар байдаг юм, сонсголын үеэр шинжээчдийн үзүүлсэн албан ёсны мэдээ шүү. 2021-2022 онд бүр 300-450 доллар давсан байдаг юм. Энэ үед бидэнд жинхнээсээ “баялгийн хараал” гэгч нь болсон доо. Нүүрсээрээ бартердаад төмөр зам тавьж үзлээ, тэр нь мухар. Худалдан авагч талтай “оффтек гэрээ” гэж юм байгуулаад тэрнийгээ улсын нууцад авч үзлээ. Уг нь бол нууцсаад байх шаардлага ч үгүй юм л даа. Оффтек гэрээ гэдэг нь олборлогч компани болон олборлосон бүтээгдэхүүнийг худалдан авагч тал хоёрын хооронд байгуулдаг гэрээ. Тухайн компанийн ирээдүйд бий болох бүтээгдэхүүнийг нөгөө компани нь худалдаж авна гэсэн баталгаа л юм. Яагаад улсын нууц болчихсоныг мэдэхгүй. Нууц учраас бид гэрээний үнэ энэ тэрийн талаар мэдэх боломжгүй. Яг нөгөө үнийн хөөсрөлийн үе шүү дээ, нүүрсний үнэ зах зээл дээр 300-450 доллар давчихсан байсан. Атал манай “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ 120-200 доллараар өгсөөр байсан.  

Эндээс тодорхой байгаа нэг зүйл бол “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан нүүрсний хулгай 2016 оны хүртэл бараг боломжгүй зүйл юм байна. Зах зээл дээр нүүрсний үнэ өссөн, Баруун цанхийг ухаж эхэлсэн, “Чалко”-гоос өөр шинэ худалдан авагчидтай болсон нь 2016 оноос хойших зүйл. Өөрөөр хэлбэл, энэ үеэс эхэлж нүүрсний хулгайн тухай ярих ёстой юм байна гэдэг нь нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт энэ бүх хулгай, булхай юунаас болсон бэ гэдэг чинь ердөө тэнд төрийн өмчит компани ажиллаж байгаатай л холбоотой. Нүүрсний үнэ өсөхтэй зэрэгцээд тээврийн зардал нэмэгдсэн. Энэ бол зах зээлийн асуудал. Гэхдээ 20.000 жолооч тэнд өдөр шөнөгүй дугаарлаж байхад яагаад тээврийн зардал хямдрахгүй байна, доошоо буух биш, дээшээ өрсөлдөөд байна вэ? гэдэг чинь бас өөр асуудал. Зах зээлийн хуулиараа бол нийлүүлэлт нэмэгдэж, өрсөлдөөн ихсэх тусам үнэ хямдардаг. Харин төрийн өмч дээр тийм зүйл болдоггүй. Тэр байтугай "төрийн гурван өндөрлөг" гэж ярьдаг ҮАБЗ-ийн гишүүдээсээ эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд нь хүртэл хөлөө дүрчихсэн, "би илүү хулгайлсан, чи илүү хулгайлсан" гээд хөлөө жийлцээд сууж байгаа. 

Тийм болохоор энэ удаагийн сонсголоос, “Эрдэнэс Тавантолгой” дээр нүүрлэсэн энэ хулгайгаас ухаарах ёстой, сэхээ авах ёстой ганц зүйл бол ерөөсөө төр бизнес хийхээ больё. Сонсгол дээр манай "шалгагч" нар асууж байна лээ. Энержи Ресурс ийм үнээр нүүрсээ борлуулж байхад ЭТТ яагаад ийм хямдхан борлуулж байгаа юм бэ? гэж. “Энержи Ресурс” яагаад бүхий л цаг хугацаандаа хамгийн өндөр үнэтэй борлуулалтыг хийж ирсэн бэ? гэвэл нэгдүгээрт хувийн компани. Хоёрдугаарт олон улсын бирж дээр IPO хийчихсэн нээлттэй хувьцаат компани. Тийм учраас тэнд компанийн засаглал сайн байна, зах зээлийнхээ жамаар ажиллаж байна, орлого ашиг нь тодорхой байна. Хулгайлах боломж, тийм шаардлага алга. Хүн өөрөө өөрөөсөө хулгайлна гэж байх уу? Ийм л ялгаатай.

Атал манай эрх баригчид "Хувийн компани оруулахгүй, төр өөрөө ашиг хийнэ" гэж зөрж зүтгээд өнөөдөр юунд хүрэв. Хийх ёстой ашгаасаа давсан хулгай хийчихээд, бие биенээ барьж идээд, мэрж идээд сууж байна.   

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 10 цаг 6 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 10 цаг 12 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 10 цаг 18 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 20 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 10 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 10 цаг 24 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 12 цаг 42 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 12 цаг 43 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 12 цаг 44 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 12 цаг 47 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 12 цаг 48 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 12 цаг 50 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 14 цаг 32 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 15 цаг 21 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 15 цаг 25 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 15 цаг 26 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 15 цаг 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 15 цаг 31 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 15 цаг 32 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 15 цаг 33 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top