x

Францад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын найман оюутан оролцохоор шалгарчээ

“Монгол ур чадвар 2023” тэмцээн мужаан, сантехник, цахилгаан, график дизайн, гагнуур, CNC токарь, өрөг угсрагч, тогооч мэргэжлээр зохион байгуулагдаж үндэсний ялагчдаа тодруулжээ.

Уг тэмцээн нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн бахархлыг бий болгох зорилготой аж.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн Боловсрол сургалт түншлэл ТББ болон мэргэжлийн Холбоодууд хамтран 2013 оноос тогтмол зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээн 138 суралцагч ур чадвараараа өрсөлджээ.

Хоёрдугаар шатны тэмцээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 17 байгууллагын 41 суралцагч шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Энэ жилээс график дизайнч мэргэжлээр үндэсний ялагч тодруулахаар нэмсэн нь онцлогтой байв. 

“Монгол ур чадвар 2023” тэмцээний дүн:

CNC ТОКАРЬ мэргэжлийн төрөлд

  • Барилгын Политехник Коллежийн оюутан А. Нямбаяр

ГАГНУУР мэргэжлийн төрөлд

  • Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оюутан Б.Чухал

ӨРӨГ УГСРАЛТ мэргэжлийн төрөлд

  • Барилгын Политехник Коллежийн оюутан Ш.Өсөхбаяр

ЦАХИЛГААН мэргэжлийн төрөлд

  • Налайх дүүрэг дэх Политехник Коллежийн оюутан Б.Хишигт

МУЖААН мэргэжлийн төрөлд

  • Ховд Хөгжил Политехник Коллежийн оюутан Н.Буд

ТОГООЧ мэргэжлийн төрөлд

  • Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан Ц.Тэмүүлэн,

САНТЕХНИК мэргэжлийн төрөлд

  • Барилгын Политехник Коллежийн оюутан Ш.Мөнгөншагай,

ГРАФИК ДИЗАЙН мэргэжлийн төрөлд  

  • Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оюутан М.Жаргалцэцэг нар шалгарчээ.

Эдгээр оролцогч Бүгд Найрамдах Франц Улсад 2024 оны есдүгээр сард болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.

Манай улс 2015 оноос Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2015 онд Бразил улсын Сан Паоло, 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм. 2017, 2019 онд гагнуурын төрөлд "Medallion of Excellence" буюу "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл", Шилдэг оролцогч шагналыг хүртэж байв.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улс дөрөв дэх удаагаа оролцож токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд өрөг угсралт мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар дэлхийн стандартыг ханган 708 оноогоор Medallion of Excellence болон Шилдэг оролцогч шагналыг хүртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 51 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top