x

Гэр хорооллынхон ээлжээр галладаг болчихвол утаанаасаа ч саллаа, Хотын дарга аа!   

Өчигдөр буюу амралтын өдрөөр (17-ны ням гариг) зарласан хотын дарга Х.Нямбаатарын шийдвэр нийслэлчүүдийг нийтээр нь уур бухимдалд автуулав. Бухимдаад зогссон гэж үү, ажил амьдралаа алдаж байгаа нь олонхи.

Эхлээд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан” өнөөдрөөс 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг, 25-наас дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, сурагчдын өвлийн улирлын амралтыг энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлэх тухай Л.Энх-Амгалан сайдын тушаалыг танилцуулсан. Араас нь хотын дарга ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдэгдэв. Мөн л хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан.

Ингэхдээ автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай” хуулиар НИТХ өөр дээрээ авсныг дуулгалаа. Иргэдийн хувьд “хоёр дахь машинтай болох” тухай ойлголт байхгүй болж байгаа юм. Нийслэлд бүртгэлтэй машины нийт машины ердөө 50 хувь нь хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт зөрчвөл хариуцлага тооцно. Эрх хасна, торгууль тавина. Автобусандаа сууя гэсэн ч автобус нь байхгүй. Ингээд нийслэл гэдэг их айл Х.Нямбаатарын үед “дээвэргүй шорон” болж хувирлаа. Түгжрэлээ шийдээч ээ гэхээр “Май чи, тэгвэл явган явахгүй юу” л гэж байна. Хятадын компанитай хийсэн гэрээний дагуу автобусны эхний ээлж дахиад арав гаруй хоногийн дараа (энэ сарын 29-нд) орж ирнэ. Дараачийнх нь нэгдүгээр сарын 31-нд. Ядаж автобусаа хангалттай оруулж ирчихээд хязгаарлалтаа хийж болохгүй байсан уу? Амралтын өдрөөр яаруу сандруу танилцуулсан гэнэтийн энэ шийдвэрүүдийн ард яг ямар арга бач байсан бэ? Х.Нямбаатар гэдэг хүн зүв зүгээр байж байгаад өөрөө өөрийнхөө толгойд олс углана гэж байх уу? Үгүй л байх.

Нэгдүгээрт, Засгийн газрын амласан шатахууны хангалт хэвийн горимдоо шилжээгүй, ШТС-ууд бензинээ ээлжээр өгч, тэнд нь иргэд өдөр шөнөгүй дугаарлан уур бухимдлаа барж байгаа. Үүнээс болж хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Шатахууны хомсдлоос болж Засгийн газар дээр ирж байгаа галыг намжаахын тулд. Боловсролын сайд хүртэл оролцоод, хичээлийг цахимд шилжүүлсэн нь ингэж хардахад хүргэж байна. Түүнээс биш ковидын үеийн хоёр жилийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүйтний эрч -30 хэмд хүрээгүй байхад хичээлийг цахимд шилжүүлэх өөр шалтгаан салбарын сайдад байхгүй. Ядаж хөдөө орон нутгийнхан, сумын сургуулийн хүүхдүүд цахимаар яаж хичээллэхийг бодож үзсэн үү?

Хоёрдугаарт, бага ангийн хүүхдийг цахимд шилжүүлнэ гэдэг эцэг эхчүүдийг нь хамтад нь гэрт нь хорьж байгаа хэрэг. Тэр хэмжээгээр хөдөлгөөн дахиад хоригдоно. Ингээд түгжрэлээ ч, шатахууны хомсдлоо ч нэг амьсгаагаар шийдчихэж байгаа юм. Хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй. Хот, Засаг хоёр талаасаа л хавсайдаж харууллаа.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хотын даргад энэ их эрх мэдэл, зүрх зоригийг өгч байгаа хүн нь Ерөнхий сайд өөрөө шүү дээ. Одоо гэр хорооллын айлуудыг ээлжээр галладаг болгочихвол утаанаасаа ч салчих боломж байна, Хотын дарга аа!   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 10 цаг 6 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 10 цаг 12 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 10 цаг 18 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 20 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 10 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 10 цаг 24 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 12 цаг 42 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 12 цаг 43 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 12 цаг 44 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 12 цаг 47 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 12 цаг 48 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 12 цаг 50 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 14 цаг 32 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 15 цаг 22 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 15 цаг 25 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 15 цаг 26 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 15 цаг 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 15 цаг 31 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 15 цаг 32 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 15 цаг 33 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top