x

Х.Нямбаатар: Шинэ автобус ирсэн ч тэг зогсолттой үед иргэд хүлээдгээрээ хүлээнэ

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсныг хотын дарга өчигдөр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр илэрхийлж буй иргэдийн бухимдал, шүүмжлэлийн хариуд хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудсаар дамжуулан дараах тайлбарыг нийтэлсэн байна.

Х.Нямбаатар:

-"Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байна.

Сүүлийн 10 жилд нийслэлийн авто зам 25% нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж асуудал шийдэхгүй байгааг харцгааж байна. Үнэнтэй нүүр тулж сая батлуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан.

Энэ сарын 29-нд эхний шинэ автобуснууд орж ирнэ. 0 зогсолттой үед шинэ автобус хэчнээн орж ирээд иргэд хүлээдгээрээ хүлээнэ. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгой зохицуулалт хийж нэгдүгээр эгнээг чөлөөлж хөдөлгөөний эрчим нэмэх чиглэл маршрут шинэчлэхэд дугаарын хязгаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг та бүхэн ойлгоно уу.

Бид ирэх оны нэгдүгээр сардаа багтаж метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.

Шинэ хууль хэрэгжүүлэх ажлууд нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Машинаа шэйрлэх гэх мэтээр их хотын иргэдээ түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг уриалж байна" гэжээ.

НЗДТГ-аас БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобус худалдан авах гэрээг баасан гаригт баталсан. Автобусны эхнийх ээлж энэ сарын 29-нд ирэх бол үлдсэнийг ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд авах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 39 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 51 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 46 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top