x

Бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэдэг нь тэдний амьдралын эх үүсвэрийг таслах гэсэн хорлогчин санаа юм

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан саяхан болов. Барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэж улсын заан Б.Серик, сумын заан Г.Ганбат нарын барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Тэд учраа бөхөө давсны дараа ёс зүйгүй авирласан нь камерын дуранд тод бичигдэн үлдсэн юм билээ. Ингээд дүрэмд заасны дагуу энэ хоёр залуу бүтэн нэг жилийн турш зодоглох эрхгүй болж байна. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан уг шийдвэрийг нийгэм буруутгахдаа “Б.Серик зааныг казах болохоор нь ингэж гадуурхаж, арьс өнгөний үзэл гаргалаа” гэж байх юм. Тэр худал гэдэг нь түүнтэй хамт барилдсан сумын заан Г.Ганбат яг адилхан хугацаатай барилдах эрхээ хасуулчихсанаар харагдах болов уу. Дүрэм бол дүрэм л байдаг юм байна. Бөхийн холбоо нутаг ус, арьс өнгөний үзлийг ярих хүртэлээ доошоо ороогүй байлгүй дээ. Гэхдээ Монголын үндэсний бөхийн энэ дүрэм дэндүү харгис юм.

Бөх хүн юу хийж, яаж амьдардаг юм бэ. Мэдээж бөхөө барилдаж л амьдралаа залгуулна биз дээ. Тэгвэл тэдний барилдах эрхийг нэг жилээр хасаад байгаа шийдвэр чинь бөхчүүдийг амьдрах аргаас нь салгаж байна. Мөнгө олж, хоолоо олж иддэг амьжиргааг нь яг ингэж зогсоож хорлох нь амьдрах эрхийг нь хасч байгаа хэрэг биш гэж үү. Барилдахаас гадна ивээн тэтгэдэг компаныхаа рекламаар мөнгө олдог нь байхгүй болно. Улсын заан Б.Серикийн хувьд жудо бөхийн тамирчин юм билээ. Нэг хэсэг “Bek Traivel” компанийн нэр дээр барилддаг байсан. Сүүлд хэд хэдэн удаагийн барилдаануудад “Онлайн ложистикс” компанийн бөх гэж дуудуулж байсан гэсэн. Тэрбээр барилдах хугацаандаа спонсоруудаа олонд зарлуулж байсан бол таван төгрөг олох байсан байлгүй дээ.Бүтэн жилийн хугацаанд тэднийг юугаараа, яаж амьдар гэж ийм дүрэм зохиодог байна аа. Хүч чадалтай юм болохоор дээрэм хий гэж ингэж шийтгэдэг юм уу. Үнэхээр монголчууд бидний бие биедээ хандаж байгаа байдал үнэн харгис цаанаасаа яг голыг нь олж хорлож байгаа нь харагдах юм.Эсвэл суурин иргэншилд төвхнөх гэж ядаж буй үндэстний онцлог ийм байдаг юм уу. Гэтэл хөгжилд хүрсэн улс орнууд, том гүрнүүд яаж хүнээ дээдэлж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг билээ дээ. Нэгэн танилд маань тохиолдсон явдлыг хуваалцмаар санагдлаа.

АНУ-д амьдардаг тэр нөхөр халамцуу жолоо барьж яваад цагдаад баригдчихав. Архи уусан хүн ямар араншин гаргах нь ойлгомжтой шүү дээ. Цагдаа нарын өөдөөс нь агсамнаад галзуурч өгчээ. Ингээд уг асуудал шүүх рүү шилжив ээ. Шүүхээс түүний жолоо барих эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийдвэр гаргах нь тэр. Шүүх энэ монгол залуугийн жолоодох эрхийг нь хасахдаа яаж тогтоосон гээч. “Чи ажил, гэр хоёрын хооронд л зөвхөн машинтайгаа явж болно. Бусад үед нь жолооны ард сууж болохгүй” гэсэн шийтгэл өгч байсан юм. Америк бол олон үндэстнээс бүрдсэн том улс. Тэнд машингүй бол амьдралгүй. Тэр танил маань ажлаа хийж амьдралаа залгуулах ёстой. Түүний амьдралыг нь таслахгүйн тулд АНУ-ын шүүх ийм шийдвэр гаргасан байгаа юм. Үнэхээр хүнлэг, мэдрэмжтэй байгаа биз дээ. Гэтэл манайд яаж байна. Монгол бөхийн дүрэм гээч нь хүртэл хаашаа янзын харгис юм бэ. Өнөө хэдэн бөхчүүдийнхээ амьдралыг нь таслахгүйгээр шийтгэж болдоггүй л юм байх даа. Дэндүү аминчхан, хүнлэг бус шийдвэрүүдийг харахаар гол зурах юм. Би эмэгтэй хүн болохоор бөхийн талаарх нарийн ширийнийг мэдэхгүй, үнэнээ л хэлье. Яалт ч үгүй дүрмээ зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг нь ийм урт хугацаагаар хасахаас өөр шийтгэл яагаад оноож болохгүй гэж.

Миний бодлоор Серикийг бүтэн жил орлогогүй болгож шийтгэхийн оронд улсын заан цолыг нь гурван сарын хугацаатай харцага цол руу буулгаад барилдуулчихаж яагаад болохгүй гэж. Нэг бол начин цолоор таван сараар барилдуулчих л даа. Ингээд ярихаар олон хүн эсэргүүцэж, бэлэн тайлбар тавихыг нь мэдэж л байна. Бөхийн цол олгоход Ерөнхийлөгчийн зарлиг гардаг. Тэгэхээр цол хураахад бас Ерөнхийлөгч зарлиг гаргаж таарна. Дүрэм зөрчсөн бөхчүүдийн цолыг бууруулж барилдуулах тоолонд Төрийн тэргүүн зарлиг гаргаад явна гэж юу байсан юм хэмээн олон хүн дургүйлхэх нь тодорхой. Тэгвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж бүх юманд оролцохоо больчих л доо. Монгол Улсын баатар, гавьяатын цолыг Ерөнхийлөгч өгөхөд болж байна. Болсон болоогүй цол, гуншин болгонд Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулаад байгаа нь амьдралд нийцэхгүй байна шүү дээ. Үүнийг бөхчүүдийн барилдах эрхийг хасдаг дүрэм гээч чинь хэлээд өгч байна. Тэгээд ч бөхчүүдэд цол өгөөд суух нь Ерөнхийлөгчийг хэтэрхий доош нь хийсэн үзэгдэл биш юм уу. Тэрний оронд Монголын үндэсний бөхийн холбоо нь хуралдаад шийддэг болох хэрэгтэй. Ер нь спортын цол зэргийг спортын холбоо нь мэддэг. Тийм амжилт гаргасан тамирчинд ийм зэрэг цол өгнө гээд бүх юм нь тодорхой байдаг даа. Үүнтэй адилхан Үндэсний бөхийн холбоо нь бөхчүүдийнхээ цол, хэргэмийг нь ямар журмаар олгож, яавал хураах асуудлыг дүрмээрээ зохицуулж, бие даан шийддэг болчихвол хэн хэндээ амар байхсан.

Бас байнга хэл ам дагуулдаг допингийн асуудлаас болж олон сайхан бөхчүүд амьдралаасаа салж байна. Өнөө жил улсын наадамд түрүүлсэн М.Бадарч гэж залуу бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч орхисон. Ид сайхан зодоглож, эр бяраа гайхуулдаг насан дээрээ барилдах эрхээ хасуулна гэхээр тэр хүнд ямар их харамсалтай вэ. Гол нь энэ хүн бөх барилдаж амьжиргаагаа залгуулсаар ирсэн байх. Гэтэл допинг уусан байна гээд барилдах эрхээ бүхэл бүтэн дөрвөн жилээр хасуулчихаар ямар их боломжоо алдаж байгаа бол. Гэтэл шийдвэр гаргагчид нь үүнийг огтхон ч бодолцож үзсэнгүй. Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо энэ допингоо байнга шалгаад байвал ийм асуудал гарахгүй дээ. Бөхчүүдээсээ тогтмол допингийн шинжилгээ авч, илэрсэн хүмүүсийг нь ингэж заавал дөрвөн жилээр “яллаж” байхаар доогуур цолтой барилдуулбал хүнлэг болох юм биш үү. Монголчууд бид нэг нэгэндээ үнэхээр хайргүй байна. Нутаг ус, намаараа талцаж байна. Цаашлаад дарга цэргээрээ ялгарч, хөгшин залуугаараа нэг нэгнээ үзэн ядацгаах юм. Өстөн дайснаа нам дарж, дахиж өндийхөөргүй болгох гэж байгаа юм шиг л хоорондоо хонзогноцгоохоо одоо болих хэрэгтэй. Уг нь Монгол хэмээх туган дор багтаж байгаа нэг үндэстнүүд чинь бие биедээ хүнлэг, хайртай, хоорондоо ойлголцож байж эв түнжинтэй байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Бөхчүүд бүтээн байгуулалтын ажил хийж болно. Урлаг спорт бол чухал зүйл биш
    2023 оны 12 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top