x

Хүүхдийн орны хүрэлцээгүй байх тул анхан шатны эмнэлгээс зөвлөгөө авахыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын Хангарьд ордонд хийсэн мэдээллийн үеэр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын /НЭМГ/дарга П.Эрхэмбулган дараах мэдээллийг хийлээ.

П.Эрхэмбулган:

-НЭМГ-ын энэ долоо хоногийн мэдээгээр амбулаторийн 109,423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9,326 тохиолдолд оношлогджээ. Нийт үзлэгийн 8.5 хувь. Энэ нь өнгөрсөн 48 долоо хоногтой харьцуулахад ихэссэн байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр сүүлийн долоо хоногт томуугийн тархалт алаг цоог буюу улбар шар түвшинд шилжлээ. Нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрлээ. Эмнэлгүүдийн орны ачаалал тасралтгүй нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 2,263 орон дээр томуугаар өвдсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна.

Нийслэлийн харьяа байгууллагууд 1,376, ЭМЯ болон бусад яамны харьяа эмнэлгүүд 887 ор дэлгээд байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн 1,213 ор нэмэгдүүллээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Ажлын өдөр 17:00-21:00, бямба гаригт 12-18 цаг хүртэл ажиллаж байгаа.

Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, ням гаригт 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 3,661 дуудлага ирсний 50.1%  нь томуугийн дуудлага байна.

Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхдээ тэвэрч очсоноор эрсдэлийг нэмэгдүүлж байна. Олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 2 цаг 9 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 2 цаг 16 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 2 цаг 36 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 2 цаг 40 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 2 цаг 45 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 2 цаг 52 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 2 цаг 57 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 3 цаг 29 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 19 цаг 56 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цаг 31 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 22 цаг 10 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 22 цаг 20 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 22 цаг 27 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 23 цаг 28 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 23 цаг 31 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 23 цаг 35 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 23 цаг 39 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 23 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 23 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top