x

Сэргээгдэх эрчим хүч ашиглан зуух, түлшний хэрэглээг бүрэн халжээ

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-ын төлөөлөл төсөлд хамрагдсан өрхийн гишүүдтэй уулзан, нөхцөл байдалтай танилцав.

Одоогийн байдлаар уг төсөлд таван айлыг хамруулаад байгаа аж. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Хүйтний улирал эхэлсэн ч тухайн айлыг дулаалахаас эхлээд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд тулгуурлан ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлнэ. Уг төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, тухайн айл өрхийн амьдрах орчин сайжирч байна. Цаашлаад Монгол Улсын Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг, зорилтод оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн, карбон кредитээр нэмэлт орлого олох боломжтой юм. Хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслүүд олон улсад сайн дурын зах зээлд оролцох боломжтой байдаг. Гэсэн хэдий ч манай улсад аль төслийг хэрхэн тооцох, үүнтэй холбогдох харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж байгаа.

“URECA” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Орчлон:

-Тухайн айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгчүүдийг суурилуулсан бөгөөд үүний тусламжтай тухайн айл эрчим хүчээ хаанаас авч буйг, зуух хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцоолох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно. Тухайлбал, туршилтын төсөлд хамрагдсан нэг айл долоон сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор бууруулж, үүнийг бид кредит болгон платформ дээрээ борлуулсан. Бид эрчим хүчний системээ аль болох өртөг багатай суурилуулах зорилт тавин, суурилуулсны дараа тухайн айл карбон кредитийнхээ орлогоор хоёр жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой байхаар ажиллаж байгаа. Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч зургаан цагийн хугацаанд дулаанаа барьдаг байх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд нэмэлт ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа юм хэмээлээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр нэг айл жилд ялгаруулдаг байсан хүлэмжийн хийгээ 15-20 тонноор бууруулж, нүүрс, түлшний хэрэглээгээ халжээ. Ингэснээр гал түлэхгүй учраас гэр доторх орчин цэвэр, тухтай болж, гар ажиллагаа багасаж, бага насны хүүхдэд тулгардаг эрсдэл байхгүй болсныг төсөлд хамрагдсан өрхийн зүгээс хэлж байсан юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээгээ баталгаажуулснаар карбон кредит буюу оноо цуглуулж, оноо бүрээ үнэлүүлэн, олон улсад болон дотооддоо арилжаалах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top