x

Ч.Эрдэнэчимэг: 6-7 жилээр тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоож байна

Ирэх оноос Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр тогтоолгосон дундаж жилийг өөрчлөх зохицуулалт ороод байгаа юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Ч.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Он гараад Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн онцлог юу байгаа талаар тодруулъя?

-Нийгмийн даатгалын багц хууль 30 дахь жилийнхээ нүүрэн дээр шинээр шинэчлэн найруулга хийгдэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Өмнө нь нийгмийн даатгалын асуудлыг салбар салбарын 50, 60 хуулийн заалтыг нэгтгэж нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлж ирсэн.

Харин одоо бол нийгмийн даатгалын асуудлыг багц хуулиар шийдвэрлэх зарчмаар хийгдэж байгаагаараа онцлог. Мэдээж цоо шинэ хууль биш. 30 жилийн түүхэнд амьдрал, практик дээр шийдвэрлэгдэж болохгүй, хуульд тусгагдаагүй байсан асуудлуудыг тусгаж өгсөн. Мөн дээр нь нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх, эв санааны нэгдлээс хуримтлалын зарчимд шилжих зэрэг үзэл санааны хувьд шинэ түвшинд гарч байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэж шинээр батлагдсан. Үүнд нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлттэй холбоотой, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцооны асуудал, хариуцлага тооцох, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжийн тухай хууль гэж төрөлжүүлээд багцалж өгснөөрөө онцлогтой. Дээр нь хамрах хүрээний хувьд Засгийн газрын тогтоол журмаар зохицуулагдаж байсан, чиглэл, зөвлөмжөөр хэрэгжүүлж байсан ажлуудыг ерөнхий хууль руугаа тусгаж өгсөн.

-Тэтгэвэр авагчдын хувьд ямар өөрчлөлт орчихов?

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн гуравдугаар заалтыг хэрэгжүүлэхийн тулд 2019-2023 оны хооронд зургаа, долоон жилийн дундаж цалингаар тэтгэврээ бодуулсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоох ажил хийгдэж байна.

Учир нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгох тэтгэврийг 2023 оны арванхоёрдугаар сард бэлтгэж явуулдаг. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагчдын гар дээр тухайн сарын 1-ний өдөр тэтгэвэр нь байхын тулд өмнөх сард бэлтгэж явуулдаг. Тиймээс хугацаа алдахгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй, хуулийг шууд хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу иргэдийн дундаж цалинг 2019-2023 онд тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн дундаж цалинг таван жилээр өөрчлөн тогтоолт хийж, иргэдэд мэдээлэл өгөөд шуурхай ажиллаад явж байна.

-Таван жил болсноор иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Бодолт хийлгэснээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй буурах ч хүмүүс бий. Нэмэгдэх ч хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, дундаж цалин, асуудлууд өөр байгаа шүү дээ. Дундаж цалин сонгоогүй, эсвэл дундаж цалин бага хүмүүсийнх нэмэгдэхгүй. Нөгөө талаар долоон жил дотроосоо эхний цалин нь өндөр, эсвэл сүүлийн оных нь цалин өндөр, дундаа доод хэмжээгээр төлсөн хүмүүсийнх буурах хандлагатай байгаа. Энэ бодолтыг хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс шууд программаар автоматаар бодогдож байгаа дүн. Иргэдэд ч гэсэн мэдээллийг хурдан өгөх, өөрчлөн тогтоолтыг шуурхай мэдээлэхийн тулд бид аль болох цахимаар үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр иргэд программаас аль нь өндөр вэ гэдгийг сонгох боломжтой.

Долоон жил дотроо өссөн, буурсан цалинтай хүмүүст буурах хандлагатай байгаа. Энэ тохиолдолд тэтгэврийг хуучин олгож байснаар нь олгоно.

-Ямар хүмүүсийнх нэмэгдэх вэ?

-Жигд өсөлттэй авсан цалинтай хүмүүсийн тэтгэвэр өснө. Ялангуяа төрийн албан хаагчид. Засгийн газрын тогтоолоор цалин нэмэгддэг хүмүүс шүү дээ. Цалин нь жигд өсөөд явж байсан хүмүүсийнх нэмэгдэнэ.

Энэ өөрчлөлтийг хоёр янзаар хийж байгаа. Эхний бүлэг хүмүүс өөрийнхөө сонгосон нь зургаа, долоон жилийн цалин дотроосоо аль өндөр таван жилийг сонгох боломжтой. Үүнийг нь бид шууд газар дээр нь бодолтыг хийгээд өгчхөж байна. Үүнээс гадна тэтгэвэр тогтоолгочихсон байгаа зургаа, долоон жилээ болиод өөр үеийн таван жилийг сонгох сонирхолтой хүмүүс бий. Ийм хүмүүс хэлтэс дээр биечлэн ирж хүсэлтээ өгнө. Өгөхдөө өөр сонгох таван жилээ тодорхойлоод И-Монголиа юм уу бар кодтой QR лавлагааг И-Монголиас авч сонголтоо хийгээд өөрчлүүлэх боломжтой. Энэ сонголт бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хийгдэнэ.

-Иргэд бодолтоо хийлгэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Тэтгэврийн материалыг бид цахимаар болон цаасан хэлбэрээр хүлээж авч байна. Харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр биеэр хүрээд ирж байгаа хүмүүст тэр дор нь өргөдлийн маягт бөглүүлээд үйлчилгээгээ үзүүлж байна. Цахимаар бол daatguulagch.ndaatgal.mn сайтаар ороод хүсэлтээ өгч болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 58 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 1 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 3 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 3 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 3 цаг 39 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 3 цаг 44 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 3 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 3 цаг 56 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 4 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 4 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 21 цаг 0 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цаг 35 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 цаг 14 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 23 цаг 24 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 23 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top