x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх судалгааны үр дүнг танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний бусад хууль тогтоомж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод хэрхэн нийцэж буй талаарх судалгаа”-г Богд судалгааны хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд тус судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өчигдөр /2023 оны 12 дугаар сарын 13/ Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын засгийн газрын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийн танилцуулга”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний хууль тогтоомж нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нийцэж буй байдлын судалгааны үр дүнгийн танилцуулга”-ыг Богд судалгааны хүрээлэнгийн судлаач Р.Лхагвабаяр нар тус тус танилцууллаа.

Түүнчлэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс санаачлан зохион байгуулсан “Нотлох баримтад суурилан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бодлого боловсруулж, хэрэгжүүлж буй байдал судалгааны үр дүнгийн танилцуулга”-ыг Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат, “Хүртээмжтэй хотыг бүтээхэд мэдээлэл цуглуулах туршлага” сэдэвтэй илтгэлийг Хүртээмжтэйхотуудын төвийн зохицуулагч, Хотын асуудал эрхэлсэн үндэсний хүрээлэнгийн (NIUA) төслийн зохицуулагч Уцав Чоудхури нар тус тус танилцууллаа.

Тус хэлэлцүүлэгт холбогдох мэргэжилтэн, эрдэмтэн, багш судлаач болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын 90 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хурлыг нээж ЮНЕСКО-ийн Зүүн өмнөд ази дахь төлөөлөгчийн газрын Захирал Шахбаз Хан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нар үг хэллээ.

Хурлын төгсгөлд судалгааны үр дүнгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх замын зураглалыг боловсруулах нь сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид Монгол Улсад хүртээмжтэй нийгмийг бүтээх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 55 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 59 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 1 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 1 цаг 9 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 3 цаг 14 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 3 цаг 21 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 3 цаг 41 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 3 цаг 45 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 3 цаг 50 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 3 цаг 57 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 4 цаг 2 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 4 цаг 34 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 21 цаг 1 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цаг 36 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 23 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 23 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top