x

Эрчим хүч тойрсон "тунирхал" ба эргэн ирсэн бодит байдал

Өчигдөр монголчуудын хувьд тун шиг “шорвог” өдөр тохиов. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимынхаа тэргүүний шахалтаар (Засгийн газрын хуралдааны дараа)“Оросууд манайд 12-ны 16 цагт мэдэгдэл өгсөн. Манайд нийлүүлж байгаа цахилгаан, эрчим хүчээ хоногийн 150МВт хүртэл бууруулахаар болсон” хэмээн мэдээлэв. Энэ нь манай улсын төвийн эрчим хүчний сүлжээний нийт хэрэглээний 2/3-т ч хүрэхгүй хэмжээ. ОХУ-аас манайд нийлүүлдэг дээд хэмжээ хоногийн 345МВт гэж тооцвол ½-д хүрэхгүй гэсэн үг. Тиймээс маргаашнаас (өнөөдрөөс) эхлэн орон даяар эрчим хүчний хязгаарлалт хийхээр болсон, эрчим хүчний компаниуд бэлэн байдалд шилжсэн тухай мэдээлсэн.

Гэвч үүнээс хойш гуравхан цагийн дараа Засгийн газрын хэвлэлийн албанаас “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллана” гэх утгатай товч мэдээллийг тараав. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар нэг өдөрт, 3 цагийн зайтай хоёр өөр мэдэгдэл хийв. Учир шалтгаан нь юу байв? Өмнөх шигээ айлгаж ичээж байгаад аргамжиж авдаг арга баашаа хэрэглэв үү, арай өөр ноцтой шалтгаан байв уу?  

Олонх нь ОХУ-аас манайд өгч байгаа ээлжит сануулга гэж хүлээж авч байх шиг. Ингэж үзэхээс ч аргагүй. Өнгөрсөн сард байна уу, шатахууны хязгаарлалт зарлачихаад араас нь Парламент хоорондын комиссыг хуралдуулж, шахалт үзүүлсэн. Сая ч мөн адил хязгаарлах тухай мэдэгдлээ хүргүүлчихээд, Засгийн газраар зарлуулчихаад араас нь Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга нь залруулга хийж байх жишээтэй. Энэ санаандгүй зүйл гэж үү?

Нэгдүгээрт, Украинд хийж байгаа дайнаас болоод Оросын тал дотооддоо хүндхэн байгаа нь ойлгомжтой. Хоёрдугаарт, бас “Монголчууд аа, та нар нэг улс шиг улс болоод өгөөч, манай бүрэлдэхүүн биш шүү дээ” гэж байгаа сануулга. Түүнээс биш, Францтай байгуулсан ураны гэрээ энэ тэрд хорсоод бариад байгаа юм бол байхгүй байх аа. Асуудлыг бас нэг өөрийнхөө талаас авч үздэг, өрөөлд буруугаа тохдоггүй соёлд манайхан суралцмаар байна.

Сая эрчим хүч тасална гэсэн чинь нийгмийн сүлжээгээр хамгийн ихээр хэнийг буруутгасан гээч. Нөгөө нэг “Оросын гар хөл” гэгддэг, УЦС байгуулахыг эсэргүүцдэг “байгаль орчны” нэртэй ТББ-ууд, иргэний нийгмийнхнийг. Монголын төрийн бодлого, эрчим хүчний тал дээр бие даах, хараат бус байх бодлого тэднээс болж зогсдог, гацдаг гэнэ ээ. Тийм юм байдаггүй юмаа. “Арван хувийн” нэртэй Ц.Даваасүрэн гэж нэг хөгжлийн гацаа, түгжээ бий. Түүнээс ч болдоггүй юм. Юуны төлөө парламент, Засгийн газар гэж байдаг билээ. Ард түмэн хэнд эрх мэдлийг өгсөн билээ. Энэ талаас нь хар. Тэдгээр нөхөд дан ганц өөрсдийн хүслээр, амин хувийн ашиг сонирхлоор ийм зүйл яриад байдаг гэвэл худлаа шүү. Худлаа гэдгийн баталгаа нь АН эрх барьж байх үед эхлүүлсэн эрчим хүчний, нүүрсний бүх төслүүдийг МАН гарч ирээд бүгдийг зогсоосон, нураасан. Ард нь Орос байсан уу, Хятад нь байсан уу? гэдэг чухал биш. Тэр бол манайхны л зохиосон үлгэр. Ийм тунирхал бидэнд хань болохгүй ээ. Гол нь энэ намын бодлого нь өөрөө ийм байгаад учир байна.

Саяхан даа, хоёрхон жилийн өмнө хувийн компаниуд, эрчим хүчний  мэргэжилтнүүд нийлж суугаад энэ асуудлыг ярьсан. “Салбараа хувьчилья аа, үр ашигтай ажиллуулья аа, хувийн компаниуд хөрөнгө оруулаад цахилгаан станцуудаа барья аа, Татантолгойн станцыг эхлүүлчихье. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна, хилийн наана ч, цаана ч эрэлттэй байна. Хөрөнгө оруулагчид эрсдлээ даагаад станц барихад бэлэн байна, нүүрс нь байна. Төрөөс ганцхан баталгаагаа л гаргаад өгчих. Ажлыг маань дундаас нь зогсоохгүй, үйлдвэрлэсэн эрчим хүчийг маань худалдаж авна гэдэг баталгаагаа гаргачих” л гэсэн. Тэр үед манай Засгийн газар, шийдвэр гаргагч нар хувийн хэвшлийнхнийхээ үгийг сонссон бол, салбарын мэргэжилтнүүддээ итгэсэн бол өнөөдөр ийм зүйл болохгүй. Шийдэл зөвхөн улстөрчдөд л байдаг юм биш шүү дээ.

Нэг зүйлийг сануулахад, ноён Козлов хэлэхдээ “Одоохондоо хязгаарлахгүй ээ” л гэсэн. Үргэлж энэ хэвээрээ байгаарай гэж хэлээгүй. Энэ удаад сануулга байсан бол дараачийн удаа бодитой болоод ирж ч магадгүй.

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 29 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 31 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 31 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 32 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 36 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 28 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 32 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 33 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 34 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 35 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 36 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 38 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 39 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 45 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 55 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 10 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 13 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 26 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 20 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top