x

Сэтгэл ханамж, аз жаргалтай байдал нь авлигатай тэмцэхэд нөлөөлдөг

Энэхүү нийтлэлд 2022 оны “Авлига ба амьдралын сэтгэл ханамж: шилжилтийн үе” нэртэй судалгааны хураангуйг оруулсан болно. Судалгааг Эстонийн Таллин хотын Бизнесийн Сургуулийн Гайгысыз Ашыровтой болон Удирдлагын тэнхимийн доктор Лука Андриани нар гүйцэтгэн Киклос сэтгүүлд нийтэлсэн байна.

Аз жаргал, сэтгэл ханамжтай байдал нь хувь хүний ололт амжилт төдийгүй нийгмийн ахиц дэвшлийн гол тулгуур юм. Хувь хүн аз жаргалтай, сэтгэл ханамжтай байснаар хүрээлэн буй орчин, нийгэмдээ илүү тууштай, оролцоотой байдаг. Тиймээс судалгааны чухал асуудал нь дараах асуулт байв.

Сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх нь авлигатай тэмцэхэд нөлөөлөх үү?

Авлигын үр дагаварт нийтийн эрх ашгийг хамгаалахад зарцуулагдах хөрөнгө багасаж, улс орны аюулгүй байдал, төрийн үйлчилгээ муудах зэргээр нийгэм-эдийн засагт гажуудал үүсдэг. Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд төрөөс хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоомж чухал хэдий ч ижил төстэй хууль тогтоомжууд зарим оронд илүү сайн хэрэгжих тохиолдол байдаг. Тиймээс авлигатай тэмцэхэд зөвхөн зохих төрийн бодлого болоод хууль тогтоомжоос гадна нийгмийн дэмжлэг, олон нийтийн оролцоо чухал юм.

Судалгааны үр дүнгээс дараах санал зөвлөмжийг гаргажээ:

·         Амьдралын нөхцөл, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс авлигын хэргийн талаар мэдээлэх магадлал өндөр байдаг.

·         Мөн сэтгэл хангалуун байгаа хүмүүс авлигын эсрэг бусад хүмүүсийн үйлдэл өөрчлөлт авчирна гэдэгт илүү итгэдэг.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд ба "Happiness gap": 

Тус судалгааг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хийхэд хүйтэн дайны дараа авлигын эсрэг олон шинэчлэл хийсэн ч зах зээлийн эдийн засагт шилжих институцын шилжилтийг хөнгөвчлөхийн тулд авлига, хахууль өргөн хэмжээнд тархсан хэвээр байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд эдгээр улсууд Баруун Европын бусад орнуудтай эдийн засгийн хөгжлийн хувьд дөхөж очихуйц хэмжээнд хүрсэн хэдий ч хөрш зэргэлдээх орнуудтайгаа харьцуулахад ард иргэд нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. Үүнээс дүгнэхэд Төв болон Зүүн Европын орнуудад “Happiness gap” гэж нэрлэгдэх үзэгдэл бий болсон.

"Happiness gap"  гэдэг нь чөлөөт, зах зээлийн эдийн засаг, ардчилсан засаглалын шинэ хэв маягаас үүдэн нийгэмд үүсэж буй ажилгүйдэл, ядуурлын улмаас ард иргэд амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байх үзэгдэл юм. Шинэ нөхцөл байдалд хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа төрийн байгууллагуудтай холбон тайлбарлаж, нийгэмд гэрэл гэгээ,  сайн сайхан байдал дутагдаж байгаагийн хариуцлагыг эцсийн эцэст төр хүлээх ёстой гэж үзэх болсон. Тиймээс иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулж, нийтээрээ хангалуун байх бодлого хэрэгжүүлснээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Нийгэм-эдийн засгийн нөөц ард иргэдэд хүртээмжтэй байснаар иргэд нь сэтгэл хангалуун /аз жаргалтай/ болж, төр засгаас баталсан хууль тогтоомжийг илүү үнэнчээр дагаж мөрддөг.

Тэгш бус байдал нэмэгдсэнээр хувь хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж буурч байгаа нь иргэдийг хууль тогтоомжид захирагддаггүй, нийгмийн эсрэг зан үйлд хүлцэнгүй болгож байна. Нийгэмд харш, хууль бус зан үйл нь нийгэмд үзүүлэх зарлагын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ утгаараа сэтгэл хангалуун байдал, аз жаргал нь мөнгөтэй хамааралтай байж болох юм.

Бодлого боловсруулагчид иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилго дор зах зээлийн бус үйлчилгээний бодлогын талаар үр дүнтэй зардал, үр ашгийн дүн шинжилгээ хийж иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг сайжруулах  үзүүлэлтүүдийг тооцоолох нь зохистой. Хэдийгээр авлигын асуудал байсаар байх магадлалтай ч ард иргэд нь авлигыг үл хүлцдэг болох нь авлигатай тэмцэх гол үндэс юм.

Эх сурвалж: http://blogs.bbk.ac.uk/ 

Нийтэлсэн: Авилгатайтэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 31 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 40 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 47 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 51 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 56 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 59 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 54 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top