x

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг.

Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл.

Сэргээгдэх эрчим хүч нь нар, салхи, усны гэх мэт олон төрөл байдаг. Ногоон орчныг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтэрчээ. Монгол Улсад ч мөн энэ боломж бий гэдгийг нийслэлээс хэрэгжүүлсэн туршилтын үр дүн харуулсан юм. Тодруулбал, өнгөрсөн оны өвлийн улиралд таван айл нүүрс түлэлгүйгээр нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулаанаа шийдэхэд өрх тус бүр эрчим хүчний зардлаа 70 хувь хүртэл хэмжээнд бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээнийхээ зөрүүгээр оноо цуглуулан 500 орчим ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Гэвч манай улсад хууль, эрх зүйн орчин байхгүй тул урамшуулал авах боломж хараахан бүрдээгүй байна. Иймд Монгол Улсад анх удаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль боловсруулан, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулах амлалтыг олон улсын гэрээ буюу Парисын хэлэлцээрээр хүлээсэн. Энэ амлалтаа биелүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эсвэл ялгаруулах хэмжээнээсээ багыг ялгаруулбал карбон кредит авах буюу бууруулсан хэмжээгээ арилжаалах боломжтой юм. Уг зах зээлд оролцож, карбон кредитийг арилжаалбал тодорхой хэмжээний орлого олж, санхүүжилт авч болно гэсэн үг. Тиймээс сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, шахмал түлшний хэрэглээгээ бууруулан, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгасан айл өрхүүд энэ зах зээлээс орлого, санхүүжилт авах нөхцөл, боломжийг өргөн хүрээнд бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд жилд бид хэр хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, тэр нь ялгаруулах ёстой хэмжээнээс хэр бага байна, хэдээр бууруулсан байна гэдгээ хэмжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байна” хэмээлээ.

Энд онд нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 гаруй айлд сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаан шийдэх туршилт хийх юм. Туршилтууд эхнээсээ амжилттай болж буй тул илүү үр дүнтэй болгохын тулд нийслэлийн холбогдох байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яамнаас хамтарсан Ажлын хэсэг гаран Уур амьсгалын өөрчлөлтийн тухайн хуулийн төслийг боловсруулж байна. Уг хууль батлагдвал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн, нэмэгдүүлсэн айл өрх, албан газар жил бүр нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top