x

"НЭГ ИХ НАЯД төгрөгийн зардал гаргасны эцэст МАНАЙ ХОТ дахиад л зуухтайгаа ноцолдож ЭХЛЭВ"

33.5 хувиар өссөн дүнтэй Нийслэлийн 2024 оны төсвийг өчигдөр батлав. Ингэхдээ төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр шийджээ.

Тэгвэл энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн М.Тулгат өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "2024 оны Нийслэлийн төсөв батлагдав. Нийт орлого 2.6 их наядаар төлөвлөгдсөн нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30 хувиар өссөн дүн аж. Жил бүр л төсөв томордог, энэ жил ч мөн адил томров. Мэдээж төгрөгийн ханш унасаар байгаа тул, шууд бодитоор 30 хувь өсөх нь гэж хүлээж авч болохгүй. Гэхдээ л данхайсаар байгаа юу гэвэл ТИЙМ.

За тэгээд миний зүгээс дэвшүүлсэн санал, тавьсан асуудлууд (зарим нь манай бүлгийн дүгнэлтэд орсон):

1. ААНОАТ-ын орлогыг 2.2 дахин нэмэгдүүлж 690 тэрбумаар төсөвлөсөн нь амьдралд хэрэгжих ямар ч боломжгүй. Хариуцлагагүй төсөв.

2. Нийтийн тээврийн төлбөрийн менежментийн систем шинэчлэхэд 22.8 тэрбум төсөвлөсөн нь үргүй зардал. “Улаанбаатар смарт карт” ХХК-ын програм хангамжид хөгжүүлэлт хийх, хамтын ажиллагааны гэрээгээ өөрчлөх боломжийг ашиглахгүй байна.

3. Шахмал түлшний үйлдвэр жил бүр улс, нийслэлийн төсвөөс их хэмжээний татаас авч ажилладаг, өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 1 их наяд төгрөгийн зардал гаргаад байгаа боловч үр дүн алга. Цаашид хэрхэх талаар бодлого, зорилт алга.

4. Нийтийн тээврийн машин цагийн мөнгө буюу татаас нь 72% нэмэгдэж 293.9 тэрбум болсон нь тооцооллыг сэтгэл хөдлөлийн шинжтэй хийсэн, нийтийн тээврийн системийг хөгжүүлэх цогц шийдэлгүй харагдаж байна.

5. Ерөнхий том мөнгөн дүнгээр төсөвлөгдсөн автозамын түгжрэлийг бууруулах 100 тэрбум, нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн зорилтыг хэрэгжүүлэх 29.2 тэрбум зэрэг зардлууд нь задаргаагүй учир хяналт тавих, дүгнэх боломжгүй. НИТХ нь төсвийн 1 төгрөгний зарцуулалт бүхэн үр ашигтай байх хяналт тавих ёстой.

6. Халаалтын зуухны зөрүү 2.7 тэрбум байсан нь 9.6 тэрбум болж даруй 3.5 дахин нэмэгдсэн. “Утааг яллаа” гэж тунхаглан, өнөөдрийг хүртэл шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалтад дээр дурьдсанчлан 1 их наяд төгрөгийн зардал гаргасны эцэст манай хот дахиад л зуухтайгаа ноцолдож эхлэв. Тун харамсалтай.

7. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөлд 180 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэхүү судалгаа тооцоог эхлүүлэх нь зөв боловч 2009 онд хийсэн солонгосчуудын, 2013 онд хийсэн япончуудын судалгаа тооцооллыг ашиглах, түүн дээр үндэслээд цааш хөгжүүлэх шаардлагатай.

8. Хяналтын камерт 80 тэрбум төсөвлөсөн нь мөнгөн дүнгийн хувьд хэтэрхий том байна. Энэ оны дундуур баталгаатай тодотголд өртөнө. Камерийн системийг нэг амьсгаагаар бүгдийг шийдэх гэсэн, хэтэрхий үрэлгэн том төсөв болж. Өнөөдөр УБ хотын хэмжээнд суурилагдсан хяналтын камеруудын тал орчим хувь нь ажиллагаагүй байгаа өнгөрсөн хугацааны алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, шат дараатай, нягт нямбай асуудалд хандах шаардлагатай.

9. Жилийн жилд манай нийслэл барилга байшин, хөрөнгүүдийнхээ урсгал болон капитал засварт олигтой төсөв тавьдаггүй. Муутгаж хаяад нураая, дахин өөр байшин баръя гэдэг. Түүх соёлын дурсгал, өв болсон хамаг хуучин байшингаа нурааж хаясан. Монголын хүүхдийн ордон, Урлан бүтээх төв зэрэг барилга байгууламжуудаа эртнээс додомдож баймаар байна.

10. Сэлбэ голын үерийн далан, хажуугийн авто болон явган зам, амралт чөлөөт цагт зориулсан талбай, ногоон байгууламж, тохижилт, гүүрэн гарц зэрэг 20-иод км үргэлжлэх бүтээн байгуулалтын “Сэлбэ сэргэлт” төсөл нь бараг 1 их наядын ихээхэн санхүүжилт шаардагдах учир төсөвт тусгагдсангүй. Гадны хөнгөлөлттэй зээл юмуу орон нутгийн бонд зэрэг бусад эх үүсвэрээс босгохоор тооцож байх шиг байна. Гэхдээ тэдгээр нь бүтэхгүй, цаг хугацаа орвол яах вэ? Дахиад үерт автах уу? Бага зэрэг ч болтугай мөнгө тавиад ажлаа эхлүүлж байх нь зүйтэй. Тиймээс 10-20 тэрбумыг ядаж тавих ёстой байлаа.

11. Нийслэлийн хэмжээнд явган хүний зам, гудамж, талбай, орон сууцны хороолол доторх талбайнууд (автозам болон зогсоолоос бусдыг хэлж байна) хуучирч муудсан, хүн алхаад явахад түвэгтэй, бүдрээд унахаар, шороо тоос болохоор, тэргэнцэртэй хүн, хүүхдийн тэрэгтэй хүн, өндөр өсгийтэй гуталтай хүн гэх мэт алхахаас халширмаар. Тиймээс энэ чиглэлийн засвар, тохижилтын төсвийг ахиухан тусгаж өгмөөр байлаа. Сүүлийн жилүүдэд хүнд зориулсан биш, автомашинд зориулсан бүтээн байгуулалтууд л хийгдээд байгаагаас болоод яг үнэндээ түгжрэл гаарсаар байна. Ая тухтай алхах орчин, нийтийн тээврийн хөгжил л түгжрэлээс авардаг гэдгийг ойлгох цаг нэгэнт болсон.

12. Өмнөх сонгуулиар амласан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт үнэндээ маш хүнд байгаа. Одоо үлдсэн ганцхан жилийн хугацаанд тэр бүхнээ яаж шийдэж, яаж сонгогчдын царайг харах юм байгаа юм. Энэ төсвөөс бол харагдахгүй л байна. Ер нь төсөв гэдэг бол тухайн жилд нийгэм-эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогын толь нь. Гэтэл хотын эдийн засгийг тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх ямар бодлого хэрэгжих нь тодорхойгүй, ойлгомжгүй хэвээр үлдлээ.

Эцэст нь, хамгийн эхэнд дурьдсан зүйлийг дахиад хэлэхэд бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн ашгаас татдаг ААНОАТ гэх энэхүү татварын орлогыг 2.2 дахин! өснө гэж тооцсон нь бодит амьдрал дээр ямар ч боломжгүй зүйл. Боломжгүй учраас оны дундуур тодотгол зайлшгүй орно. Жил бүр л тодотгодог учир хэвийн үзэгдэл гэж зарим нь хэлж магад. Энэ удаад бол үнэхээр “бүдүүлэг засвар” орно гэсэн үг. Яаж тооцоод ингэж гаргаад байна гэдэг асуултад хотын орлогч дарга хариулахдаа УИХ дээр баталсан улсын төсвийн суурь өгөгдлүүд, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, улсын төсөвт төлөвлөсөн татварын орлогын өсөлтийг ярьж байна лээ. Энэ бол хариулт биш. Учир нь улсын төсөвт ААНОАТ-ыг 22.6% өсөхөөр баталсан байна. ДНБ-ий өсөлтийг 7% гэж үзсэн байна. Энэ дундаас Монгол Улсын нийт эдийн засгийн 60 гаруй хувийг эзэлдэг нийслэлийн ААНОАТ (нийслэлд энэ төрлийн татварын орлогын 40 хувь нь үлддэг) хоёр илүү дахин өсөх боломжгүй юм. Жил бүр л төсвийнхөө 20-30 хувьтай тэнцэх өндөр дүнгээр тодотгол хийсээр байгаа нь төсвийг маш хариуцлагагүй боловсруулан баталж байгааг илтгэнэ. За ийм байна" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top