x

Г.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал болсон

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба  үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв.

Тэрээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол  эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологийг нутагшуулснаар дотоодын зах зээлээ эрүүл аюулгүй чанартай мах, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах, олон улсад шаардлага хангасан эко хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлогч улс орон болох зорилтыг тус тус хангуулахад хууль тогтоогч дээд байгууллагын даргын хувиар хууль эрх зүйн нэн таатай орчныг бий болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгаад түүхэн 100 жилийн ойн босгон дээр мал эмнэлгийн албыг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй  болгож 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталгаажуулсныг онцолсон. Мөн мянга мянга малын эмч нарынхаа хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж аюулгүй байдлыг баталгаажуулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага өөрөө баталгаа гаргах чиг үүргийг хуулиар баталгаажуулан буцаан авч ирсэн нь дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнийг өрсөлдөх боломжийг бий болгосон түүхэн үйл явдал болж байна гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчид хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” хэмээх байгууллагыг байгуулах санаачилгыг гаргаж, өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгорт, түүний дараа 11 дүгээр сард Хэнтий аймагт энэхүү холбоог  байгуулсан билээ. Тэгвэл хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогод шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулж, түүхий эдийг үнэ цэнтэй болгох цогц өөрчлөлт хийх, ард иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар малчдын холбоог шинэчлэн зохион байгуулах энэ хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Малчдын холбооны эрх зүйн байдлын тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай , Бэлчээрийн тухай зэрэг хуулиудыг ХААИС МУИС-ийн эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны дүгнэлтэд үндэслэж шинэчлэн боловсруулж байгааг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  ярианыхаа төгсгөлд мал аж ахуйн салбар тооноос чанарт шилжиж, илүү эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд та бүхний эзэмшсэн мэргэжил, сэтгэл зүтгэл, оюун ухаан илүү үнэ цэнтэй болж буйг баярын энэ өдөр зориуд тэмдэглэе гэж  Монгол улсын үе үеийн мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүдэд хандан хэллээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 1006 хувийн хэвшлийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж жилд дунджаар давхардсан тоогоор 189 сая толгой малд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 500 гаруй мянган иргэний мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аюулгүй байдлыг баталгаажуулж зах зээлд нэвтрүүлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top