x

Хятадын "Yutong Bus" компанаас 165 тэрбум төгрөгөөр 600 автобус авна

Хотын дарга Х.Нямбаатар но-той ногоон автобусны асуудал шийдэгдэж дуусаагүй байхад дахин автобус худалдан авалтын тендер зарласан билээ. Тэгвэл түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ. 

Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ.

Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Хотын даргын орлогч П.Сайнзориг "Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар том оврын автобус нийлүүлэх тендерийг зохион байгуулж, үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хорооноос 11 дүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэйгээр тендерийг задалсан. Тендерт таван ААН материалаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн оролцогчийн материал бидний тавьж буй техникийн шаардлагад нийцээгүй.

БНХАУ-ын "Yutong Bus" компанийн 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 автобусыг нийлүүлэхээр тендерт тэнцсэн шийдвэрийг Үнэлгээний хорооноос гаргасан байна.

Үнэлгээний хороо тендерт тэнцсэн, тэнцээгүй мэдэгдлүүдийг тендерт оролцсон компаниудад илгээж байна. Уг мэдээлэл хуулийн хугацаатай, ажлын өдрүүдэд ААН-үүдээс хариу хүлээнэ. Энэ хугацаанд асуудал гарахгүй бол автобус худалдан авах гэрээг байгуулах юм. Энэ онд багтаан БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрлэсэн нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд гаргах ажлыг шуурхай зохион байгуулна. 

Тендерт тэнцсэн "Yutong Bus" компанийн анх батлагдсан төсөвт өртгөөс буюу санал өгснөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэхээр байгаа.

Тендерийн процессын ажил үргэлжилж байгаа. Ажлын тав хоногийн хугацаанд гомдол гараагүй бол гэрээ байгуулах хуультай. Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаанд захиалагч оролцох боломжгүй. Тендерт оролцогч компаниуд бие биеийн материалтайгаа танилцах боломжтой. Тендерт маргаан гарахгүй бол энэ онд багтаан 300 автобусыг авна. Автобусыг авсны дараа камер суурилуулах, иргэдийн төлбөрийн асуудлыг уян хатан болгоно. Олон нийт хяналт тавих боломжийг олгох үүднээс эдгээр мэдээллийг өгч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top