x

"0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна"

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх эмнэлгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр 2000 орчим ор дэлгэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 1110 ор дэлгээд байна. Эмнэлгүүдээс ирж буй мэдээллээр энэ жилийн томуу, томуу төст өвчний онцлог нь эдгэрэлт харьцангуй удаан. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч байгаа. Тодруулбал, хүүхдүүдийг 10 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсээд буй. Иймээс ирэх долоо хоногоос өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч  амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж байна гэлээ.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн:

-Амбулаторийн үзлэгээр амралтын өдрүүдэд 100-150, ажлын өдрүүдэд 80-90 хүүхэд үзүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 165 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 120 хүүхэд ирж, 25 хүүхэд нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол бусад нь зөвлөгөөгөө аваад гэртээ буцсан. Бид хүлээн авахад ирж, амбулаторийн үзлэгт үзүүлээд буцаж буй болон хэвтэн эмчлүүлээд гэртээ харьж буй хүүхдүүдийн мэдээллийг ӨЭМТ-үүдэд мэдээлж буй. Ингэснээр өрхийн эмч нарын гэрийн эргэлт сайжирч, манайд үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэгсдийн хугацаа харьцангуй багасаж байгаа юм. ӨЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасгавал эмнэлэгт ирэх хүмүүсийн урсгал багасна гэж харж байна. Мөн сүүлийн долоо хоногт өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо ихсэж байгаа бөгөөд манайх 170 ор дэлгээд буй. Гэвч цаашид ор нэмэн ажилласан ч хүүхдийн мэргэшсэн сувилагч хомсдолтой байна хэмээв.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Энхзаяа:

-Манай эмнэлэг нь томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах “Хан туул” төвд нэмэлтээр 50 ор дэлгээд буй. Мөн нөхцөл байдалдаа тулгуурлан нэмэлтээр 20 ор дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ үеэр эмч, сувилагч нар маш ачаалалтай байх учир цалингийн 20 хувийн нэмэгдэл олгохын зэрэгцээ томуугийн вакцинд хамруулж, дархлаа дэмжих витаминжуулалтын аян зарлаад байгаа. Ер нь 0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна. Тэдний ихэнх нь хүчилтөрөгчийн хэрэгцээтэй ирж байгаа тул хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа гэлээ.

Хүүхдийн тасгийн эрхлэгч Э.Миеэсүрэн:

-Бага насны буюу 0-5 насны хүүхдийн суурь өвчлөл болох рахит, тураал, цус багадалт зэргийг эмчлээгүйгээс үүдэн томуу, томуу төст өвчнөөр илүү хүндэрч өвдөх хандлагатай байдаг. Иймд юун түрүүнд суурь өвчлөлийг эмчлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ханиадыг 5-7 хоногт, суулгалтыг 4-5 хоногт эмчилж байна. Мөн өвчлөлийн хүндрэлээс хамааран 7-14 хоног эмчлүүлж буй тохиолдол олон бий. Арваннэгдүгээр сарын 25-наас хойш ачаалал нэмэгдсэн бөгөөд хоногт 20-25 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байна гэв.

Дашрамд, энэ жилийн томуугийн дархлаажуулалтад 130 мянга орчим иргэн хамрагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top