x

Мидлинг, ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдэд технологийн шинэчлэл хийнэ

Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлд дулаан, уур үйлдвэрлэгч 174 уурын зуух ажилладаг. Үүний зарим нь мидлинг буюу угаасан нүүрс, зарим нь шигшсэн нүүрс хэрэглэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах болон хотын бусад асуудалд хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, уурын зууханд технологийн шинэчлэл хийх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо. Түүхий нүүрс буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа уурын зуухнуудыг хамгийн боломжит хугацаанд газ болон агаарын бохирдол гаргахгүй цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг судална. Мөн уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно. Ингэснээр уурын зуухнуудын агаарт ялгаруулж буй бохирдлын хэмжээг тухайн стандартад нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь тогтоосон стандартаас давж болохгүй” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс гадна мидлинг түлдэг барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтад оролцлоо. Хотын захын бүсэд байдаг хотхонууд болон Тэрэлж, Налайх орчимд байрладаг амралтын газруудын зуух тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг. Уг асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, ирэх оны тавдугаар сарын 15-н гэхэд технологийн өөрчлөлт хийх, үнэ тариф, тээвэрлэлт болон орчны нөхцөлийг сайжруулан ажиллахаар болов. Аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн зүгээс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлбэл технологийн дэвшил хийх боломжтойг онцолж байна. Тиймээс энэ талаар судлан, тодорхой зохицуулалт хийж, түлшний хэрэглээг өөрчлөх боломжтой” хэмээлээ.

Дашрамд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 23, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн халаалтын 645 зуухны 489-ийг сайжруулсан түлш, баяжуулсан нүүрсний хэрэглээнд шилжүүлэх, төвлөрсөн дулаан, цахилгаан болон хийн халаалтад холбох байдлаар хэрэглээг нь өөрчилжээ. Ингэснээр 138,539 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 3 цаг 11 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 3 цаг 12 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 3 цаг 15 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 3 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 3 цаг 16 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 17 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 3 цаг 18 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 3 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 3 цаг 54 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 5 цаг 23 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 5 цаг 25 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 5 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 5 цаг 27 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 5 цаг 27 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 5 цаг 28 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 5 цаг 30 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 5 цаг 31 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 7 цаг 34 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 7 цаг 35 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 7 цаг 36 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top