x

Шинээр автобус нийлүүлэх тендерт “Yutong Bus” шалгарчээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.

Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобусуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг

  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг

  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг

  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг

  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн.

Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 2 цаг 4 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 2 цаг 8 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 2 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 2 цаг 17 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 4 цаг 23 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 4 цаг 29 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 4 цаг 49 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 4 цаг 54 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 4 цаг 59 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 5 цаг 6 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 5 цаг 11 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 5 цаг 43 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 22 цаг 10 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цаг 45 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top