x

Монгол Улс, АНЭУ-ын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцож байна. Тэрээр энэ үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай хийсэн хоёр талт уулзалтын хүрээнд 7 баримт бичгийг байгуулсан байна.

Үүнд:

1. “Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.

2. “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, барилга, боловсрол, шинжлэх ухаан, технологи, цахилгаан харилцаа холбоо, тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Талууд тохиролцсон бөгөөд санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол-Эмиратын төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хамтарсан хороог байгуулан хамтран ажиллах юм.

3. “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх яам хоорондын харилцан харилцан ойлголцлын санамж бичиг” Санамж бичгийн хүрээнд Талууд хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага солилцох, засаглалын чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана.

4. “Хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгээр Талууд хамтын ажиллагааны Хамтарсан хороо байгуулах замаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, боловсрол, сургалт, мэдээлэл, соёл, спорт, байгаль орчин зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх Гадаад харилцааны яамд хоорондын хэлэлцээний механизмыг бүрдүүлнэ.

5. “Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Цахим сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгээр Талууд цахим сургалтын шилдэг туршлага, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, туршилтын болон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, мөн боловсролын агуулгыг хөгжүүлэх, дэвшилтэт хиймэл оюун ухаан, орчин үеийн технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

6. “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгийн хүрээнд Талууд хамтарсан эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих, хоёр байгууллагын гаргасан нийтлэл, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг солилцох, орчуулах болон өөрсдийн зохион байгуулж буй семинар, хурал, зөвлөгөөнд удирдлагууд, багш, судлаачид, ажилтнуудыг харилцан урьж оролцуулах зэрэг замаар хамтран ажиллана.

7. “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОНРТ болон Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар нь Монгол, Эмиратын хэвлэл мэдээллийн салбар хоорондын мэдээлэл, хүний нөөц, техник технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    харилцан визгүй зорчих яах вэ ард түмнийхээ орлогыг нэмээч мөнгөтэй байж л гадаад явна биз дээ мөнгөгүй хүн автобусаар ч зорчиж чадахгүй ш дээ
    2023 оны 12 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2 цаг 32 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2 цаг 44 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 3 цаг 26 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 21 цаг 38 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 23 цаг 27 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top