x

Сэгсрээд гишгэ!

УИХ-ын ээлжит сонгууль болоход үндсэндээ долоон сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эрх баригч намын хувьд өнгөрөгч буй оныхоос даруй долоон их наядаар давсан төсөв батлуулж аваад сонгуульдаа орж байна. “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” нэрээр тавьсан том том мөнгөн дүнтэй төслүүдийн дийлэнх нь сонгуулийн санал худалдан авалт руу урсдаг нь нотлох шаардлагагүй үнэн болсон.

Энэ нөхцөлд улс төрийн хамгийн том сөрөг хүчин болох АН-ын эрх баригчидтай нүүх нүүдэл, хариу мэх юу байх вэ гэдгийг сонгогчид хамгийн ихээр харж, хүлээж байгаа. Энэ ч утгаараа Л.Гантөмөр гэдэг хүний үйл хөдлөлийг, сүүлийн гурван жил тархай бутархай явсан энэ намыг нийлүүлж, нэгтгэж намын даргын үүргийг хүлээж авснаас хойш бараг арван сар, намынхаа тамга, гэрчилгээг гартаа оруулснаас хойш долоон сарын хугацаанд анхааралтай ажиглаж байна. Хоёр сонгууль дараалаад парламентын гадна хаягдчихсан сөрөг хүчний намд ямар боломж байдаг вэ? Монголчуудын ярьдгаар “хэл, тангалаа” хоёр л бий. Дээрээс нь эргэж буцахгүй, ухарч няцах боломжгүйгээр төлөвлөсөн тогтвортой бодлого, түүнийг нь бат нот ойлгосон, хэрэгжүүлэх чадамжтай хүний нөөц.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд АН-ын гишүүдийн зүгээс ч, ард иргэдийн зүгээс ч Л.Гантөмөрийг “илүү их эрч хүч гаргамаар байна, идэвх муутай үлбэгэр байна” гэх шүүмжлэлүүд гарч л байсан. Тэр тоолонд нь босч ирээд микрофон шүүрсэнгүй, гудамжинд гарч жагссангүй. Ерөнхийдөө өнгөрөгч аравдугаар сард УИХ-д өргөн барьсан ирэх оны төсөв дээр гол улс төрөө хийсэн. “Манай нам эрх барьж байхдаа хэзээ ч ийм хариуцлагагүй төсөв оруулж ирж байгаагүй шүү, хожим ч тийм зүйл болохгүй, болгохгүй шүү” гэдгийг л хэлсэн. Хэдэн сарын турш нүдээ чилтэл харуулдсан хэвлэлийнхэн ч бас түүний хэлсэн үг бүрийг онцолсон, эшэлсэн. Бодоход хүлээлтэнд нь хүрсэн хэрэг байсан биз.

2024 оны төсвийн хуулийг баталснаас хойш түр завсарлаад байсан АН-ын “Өрийн дарамтгүй Монгол” нэртэй үндэсний хэлэлцүүлэг маргаашнаас дахиад эхлэх гэж байгаа юм байна. 21 аймаг, 330 сум, есөн дүүргээрээ АН-ын удирдлагууд, намын идэвхтэнгүүд дахиад явах гэж байна. (АН-ын дарга Лу.Гантөмөрийн санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг 21 аймаг, 141 сум, 138 хороо, 1131 аж ахуй нэгж, 1520 айл өрх, нийт 62486 иргэнтэй уулзаж, 58460 км замыг туулсан статистик бий) Магадгүй ирэх хаврыг дуустал үргэлжлэх байх. Энэ бол монголчуудын хувьд амьдралын хамгийн таагүй мөчлөг, хүнд хэцүү цаг үе байдаг. Энэ үед л монголчууд хамгийн үнэн үгээ хэлдэг. Улстөрчдийн манипуляцид (тархи угаалт гэдэг билүү) авталгүйгээр, үзэл бодлын ялгаа, зааг барилгүйгээр. Эрх баригч намаас явуулсан бодлого, амласан амлалт нь ердөө нэг муу хөөс, “шилний цаанаас чихэр долоолгосон” зүйл байсныг, үр дүн нь иргэдийн амьжиргааг тушиж, эрх мэдэлтнүүдийг улам таргалуулсан гэдгийг амьдралаараа мэдэрдэг үе. Хүссэн хүсээгүй, зугтах аргагүй бидний амьдардаг орчин, байгаль цаг уураас бидэнд олгодог, хатуухан олддог боломж юм даа.

Тиймээс АН-ын хувьд энэ л цаг үед иргэддээ ойртсон, эрх баригчдыг сөрсөн, тэгээд урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлэх бодлогоо гаргах ёстой. Бодлого бол мэдээж тодорхой л доо. Төрийн дарамт, төсвийн зардлыг бууруулна, эдийн засгийн эрх чөлөөг иргэн бүртээ олгоно, төрийн өмчийн компаниудыг татан буулгах, төрийг цомхон чадварлаг бүтэцтэй болгох замаар авилга, хулгайтай тэмцэнэ. Хууль засагладаг нийгэм, хүндээ үйлчилдэг төрийг бий болгоно оо л гэсэн. Харин түүндээ яаж хүрэх вэ гэдэг структураа бий болгох вэ гэдэг нь АН-ын өмнө тавьсан бодлого. Бодлогын хариу нэг тал дангаараа тулгах боломжгүй, иргэдийн өөрсдийн оролцоо чухал. Түүний тулд л “Үндэсний хэлэлцүүлэг” гээч энэ “үйлтэй” ажлыг эхлүүлсэн байна л даа. Ийм хүнд цаг үед иргэдийн өмнөөс хараад зогсоно гэдэг хэцүү даалгавар.

Гэхдээ хэцүү гээд дундаас нь хаях, эсвэл хялбарыг харж тойроод явбал түүнээсээ дор үр дүнд хүрнэ. Тийм болохоор АН-ын дарга энэ ажлыг өөр дээрээ авсанд гайхах зүйл алга. Тийм болохоор нэг үе “Намын дарга хөдлөхгүй байна, дуугарахгүй байна” гэж загнаж байсан гишүүд нь одоо өөрсдөө дуугараад, хөдлөөд эхэлчихсэн байна. Намын бүлэг нь хүртэл алдаж оносон ч гэсэн үг хэлээд, яриад эхэлчихэж. Ямар МАН байгаа биш дээ. Нэг хүний ард нуугдаж суугаад, урдаа барьж алхаад амжилтанд хүрэхгүй, нийтээрээ зүтгэж байж сайн сайханд хүрнэ гэдгээ ухамсарладаг болчихсон байна. Энэ чинь л ололт шүү дээ. Одоо иргэдэд нэг хэсэг суусан, суулгасан тэр сэтгэлгээг халах ёстой. “Би, бид шийднэ" биш, бүгдээрээ  зүтгээд үр дүнг нь үзье” гэдэг юм руу явах хэрэгтэй л дээ.

Түүний  дэргэд МАН-тай хийх тооцоо, богино замын тулаан бол юу ч биш. Сонгууль дөхөхөөр хаашдаа эхэлнэ. Угаасаа эхэлж ч байх шиг байна. Тэрний төлөө том бодлогоо мартаж, холдож болохгүй л гэсэн үг. “Сэгсрээд гишгэх” гэж нэг үг байдаг даа. Тосгоны нэг айлын илжиг худагт унажээ. Тосгоноороо цуглаад илжгийг татаж чангаагаад гаргаж чадсангүй. Эцэст худгийг илжигтэй нь хамт булахаар шийддэг. Гэтэл хүрзээр шороо хутган худаг руу шидэх бүрт илж дээрээс нь унасан шороог сэгсэрч дээр нь гишгэсээр байгаад худгаас гараад ирдэг. Ирэх сонгуулиар АН, МАН-ын хооронд нэг иймэрхүү л өрсөлдөөн болох болов уу. Хүч тэнцвэргүй тулаанаас ч ялж гарах боломж байдаг гэсэн санаа...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top