x

Монгол Улсын иргэн бүрд 2 га газар үнэ төлбөргүй олгоно гэдэг зөв санаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай өглөөний уулзалт хийв. Энэ үеэр Танхимын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ш.Дэмбэрэл “Иргэн бүрд 2 га газар үнэгүй олгоё” гэх саналыг дэвшүүлэв. Энэ нь цаг үеэр олсон, зөв санал байна. Өнөөдөр нэг хүнд ногдох газрын хэмжээгээр Монгол Улс Дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Газар нутгийн хэмжээгээрээ 18-дугаарт (1,565,116 мкв талбайтай) жагсаж байна. Бид ердөө гурван саяулаа ч талаас илүү хувь нь нийслэл хот дахь дөрвөн уулынхаа дунд шавж, зай завсаргүй чихцэлдэж амьдардаг. Нэг хүнд ногдох газрын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсдаг хэрнээ алга дарам газарт шавааралдаж, утаа тортогтой зууралдаж стресстэй амьдарч байгаа нь аль ч талаасаа яаж ч харсан зохицуулалт хэрэгтэй байна. Өргөн уудам тал нутаг, онгон дагшин байгальдаа тархаж эрх чөлөөтэй, дураараа амьдрах хэрэгтэй байна.

Үүний тулд иргэн бүрд 2 га газар үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зөв гарц гаргалгаа. Эзэмшсэн газраа ойжуулах нөхцөлтэй бол 5 га-г өгсөн ч болно. Зүгээр л зэлүүд тал хээрийн бүсээ иргэн бүрд өмчлүүлж эргэлтэд оруулж ашиглах цаг нь болсон байна. Ах, дүү, хүргэн, бэр 10-уулаа нийлээд тус бүртээ 2 га газраа авахад 20 га газартай болно. 20 га газраа гадна, дотнын хөрөнгө оруулагчдад худалдалгүй түрээслээд амьдрах хэрэгтэй. Говийн бүсэд газар өмчилсөн бол хүлэмж бариад ногоо тариалахад нэн тохиромжтой. Гүний худгаар усалгааны асуудлаа шийдэхэд дулаан уур амьсгалтай орчинд хүнсний ногоо тохиромжтойг агрономчид ч зөвлөдөг. Төрөл бүрийн нарийн ногоо, жимс ч тариалах боломжтой. Ийм жишиг Ховд аймгийн Булган суманд байдаг. Иргэддээ ногоо тариалах талбайг нь эзэмшүүлдэг. Иргэд нь аймгийн хэмжээнд хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг.

Хангай, тал хээрийн бүсэд бол эрчимжсэн мал ахуй, хадлангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Үүнийгээ түрээслэх эсэх нь хувь хүний асуудал. Гадаадуудад зоригтой түрээслэх хэрэгтэй. Харин худалдаж болдоггүйг бид Хамас, Палестины нэн шинэ түүхээс харж байна. Тэд изриалчуудад газраа өндөр үнэ хүргэж зарсаар байгаад одоо өөрийн гэсэн газар бараг байхгүй болсон юм билээ шүү дээ. Хэдүүлээ нийлж газар авчихаад түүнийгээ гадаадуудад өндөр үнээр түрээслээд жаргаад хэвтэж байхад буруу юу байх вэ. Харин газрын хэвлий бол тэртээ тэргүй төрийн мэдлийнх учир юу гэж л ухаж төнхөөд ашигт малтмал эрж хайгаад байх вэ дээ. Түрээсэлсэн бол үнийг нь унагахгүй байх гэх мэт асуудлууд нь дараагийнх.

Иргэдэд газар эзэмшүүлж эргэлтэд оруулдаг жишигт манайх эхнээсээ шилжээд явж байна. Үүний тод жишээ Сэлэнгэ аймгийн Орхон суманд бий. Орхон сумын захиргаанаас иргэдэд хадлангийн талбайг гэрээ байгуулж тодорхой хугацаанд эзэмшүүлдэг. Нэг бүлд ойролцоогоор хадлангийн 50 га талбайг 10 жилээр өмчлүүлнэ. 50 га талбайгаас нэг жилд хамгийн багаар тооцоолоход 10000 боодол өвс хураадаг. Малчид хангалттай хүрэлцээтэйгээр хувьдаа нөөцлөөд илүү гарсныг нь борлуулдаг. Боодол өвсийг газар дээрээс нь 6000 төгрөгөөр зарна. 10000 боодлоос 4000-ыг нь хувьдаа нөөцлөөд үлдсэнийг нь борлуулахад 36 сая төгрөг олно.Үүнээсээ зардлаа хасахад 20 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг олдог. Хамгийн багаар бодож үзэхэд л ийм. Сумын зүгээс малчдадаа газрыг нь эзэмшүүлж орлого олох боломжийг нь нээж өгдөг ийм бодит жишээ хотоос холгүй, 200-аадхан км-ийн зайд л байна.

Үүнийг дагаад ажлын байр ч гараад ирдэг юм билээ. Малчдын хадлангийн талбайд ажиллахад нэг өдрийн цалин нь 100 мянган төгрөг. Хуучных шиг бухал чирж, нуруу шиддэг ажил энд байхгүй. Хадлангийн талбайд боосон өвсийг бөөгнүүлж зөөгөөд л ийм цалин авдаг. Орхон сумын захын малчин айл л ийм хэмжээний цалин өгөөд ажиллуулах боломжтой. Хадлангийн газар өмчилсөн захын айл ийм боломжтой. Малчин өрхүүд газар өмчлөхөд тэгж их явдал чирэгдэл болдоггүй юм байна. 50 га газар өмчлөхөд сумын захиргаандаа 400

гаруй мянган төгрөг тушаана. Нэмээд жил бүр 50 боодол өвс сумандаа өгдөг.

Энд дан ганц хадлан ч биш тариа, ногооны талбайг мөн л сумын захиргаанаас иргэдэд хугацаатай өмчлүүлдэг. Энэ нь хадлангаас ч илүү ашигтай. Сумын иргэдийг ажлын байраар хангаж өгдөг гол улс нь тариа, ногооны аж ахуй эрхлэгчид.

Орхон сумынхан өргөн уудам газар нутгаа ингэж ашиглаад элбэг хангалуун амьдарч байна. Тэд газраа ухаж сэндийчилгүй хадлангаа хадаж, тариа хураагаад л дутагдаж гачигдах юмгүй сайхан амьдарч байгаа юм. Хажуугаар нь сумын төвийн иргэдээ ажлын байраар хангачихна. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар нь ч сайн. Нийслэлийн гэр хорооллынх шиг өрийн дэвтэртэй дэлгүүр тэнд байдаггүй юм билээ. Ерөнхийдөө төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилгүйдэлтэй тэмцдэг Өмнөд Монголын жишиг Орхон суманд амжилттай хэрэгжиж байна лээ. ААН-үүд нь үйл ажиллагаагаа тэлээд л илүү олон хүн цалинжуулаад явдаг. Ийм жишгээр л өрх бүр орлоготой залгадаг. Тогтмол орлоготой тул хүүхдийнхээ боловсролд ч онцгой анхаардаг. Малчин айлуудаар нь ороход ч сайхан тухтай, дутагдаж гачигдах зүйлгүй амар амгалан аж төрж байна лээ.

Төрөөс иргэн бүрд газар өмчлүүлж өрх бүр орлоготой амьдарч байгаа ийм жишгийг эх орны дөрвөн зүг найман зовхист хэрэгжүүлье. Дөрвөн уулын дунд зай завсаргүй шавж өрнөөс өрний хооронд стресстэж амьдардаг энэ утгагүй хэв маягаа энд нь үлдээх цаг болж. Хотоос гадагш иргэн бүрд газар эзэмшүүлж энэ их төвлөрлийг сааруулъя. Цэлгэр уудам тал нутгаа ингэж эргэлтэд оруулъя. Хотоос холдох тусам хоёр биш дөрөв, найман, арван зургаан га гэх мэтээр км тутамд газар нь томордог байвал бүүр сайн. Тэрийгээ диваажин болгох санхүүгийн тусламжийг нь олон жилийн хугацаатай зээлэх хэрэгтэй. Бас зам цахилгаан гэх зэрэг дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг иймэрхүү маягаар шийдээд өгөхөд хотын түгжрэл, утаа гэх зүйл хар аяндаа алга болно. Монгол даяар фермер, жижиг аж ахуй хөгжсөн, хүн бүр мөнгө хийх гэж гүйлдсэн диваажин бий болно. Нүүгэлтсэн утаанд дунд уралдаж амьдардаг үзэгдлээ халж эрүүл, цэвэр агаарт аж ахуй эрхэлж амьдаръя. Эрүүл мэнд, эдийн засгаа ингэж хамгаалах боломж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 32 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 34 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 34 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 35 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 39 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 31 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 35 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 36 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 37 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 38 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 39 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 41 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 42 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 58 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 13 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 16 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 29 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 23 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top