x

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүрэгт байгуулна

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна.

Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэж, авто замыг ч төвлөрлийг задлах байдлаар төлөвлөжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй, болж өгвөл мод, сөөг, ургамал зэрэг байгалийн унаган төрхөө хадгалж байх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алдааг давтаж болохгүй. Төрийн байгууллагуудыг тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Дарь-Эх орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг түшиглэн иргэд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх ногоон байгууламж бүхий газартай болохыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайд нартай уулзаж, үндэсний хэв шинжээ агуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн” гэв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 80-90 хувийг ногоон байгууламж эзлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 3 цаг 7 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 3 цаг 11 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 цаг 21 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 5 цаг 26 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 5 цаг 33 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 5 цаг 53 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 5 цаг 57 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 2 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 6 цаг 9 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 6 цаг 14 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 6 цаг 46 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 23 цаг 13 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цаг 48 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top