x

М.Нарантуяа: Орчлон сургуулийн хүүхдүүд ээж, аав нь хэр орлоготойгоор, амьдардаг хорооллоор нь нэгнээ ялгаварлаж, дээрэлхдэг

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар өөрин хүүд тулгарч байгаа бодит жишээг дуучин Нара буюу М.Нарантуяа өчигдөр цахим хуудсанд мэдээлсэн билээ. 

Тэрээр "Энэ Орчлон гээд сургуульд юу болоод байдаг юм бэ. Энэ сургуулиас л намайг шилжүүлээд өг гэнэ. Надад камер зүүлттэй байдаг бол та намайг ямар байдгийг бүгдийг нь мэдэх байсан даанч та надад итгэхгүй гэх юм. Хэнээс болоод шилжмээр байна гэхэд нэг хүүхдээс болж шилжмээр байгаа бол тэр хүүхэд л шилжих ёстой гэтэл бүр уйлаад олон хүүхэд намайг байнга дээрэлхдэг гэнэ" хэмээн бичсэн юм.

Харин өнөөдөр тэрээр Орчлон сургууль дээр очиж, удирдлагуудтай нь уулзжээ.

Мөн шууд дамжуулалтаар үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласан юм. 

Дуучин М.Нарантуяа "16 минутын турш гурван үе зодолджээ. Миний хүү нэлээд зодуулж. Гэхдээ өчигдрийн асуудал бол зөвхөн энэ зодооноос болоогүй. Ангид нь нийлж байгаад "Чи аавгүй", "Чиний ээж тарган" гэж хүүг минь сэтгэл санааны дарамтад оруулж байна. 

Хүүхэд бүр цэвэр ариун байдаг ч тэдний хажууд хэн, юу ярьж, зүрх сэтгэлийг хордуулна яг тийм болдог. 

Өчигдөр цээжинд нь бугласан бүхнээ гаргаад енгэнэтэл уйлж байгаа хүүхдээ хараад маш их дургүй хүрсэн. Гэхдээ тэглээ гээд би хүний хүүхдийг очиж алгадаж унагааж, эцэг эхийг нь дуудаж, сургууль дүүрэн орилж хашхирна гэж зарим хүн бодсон байх. Би тийм хүн биш" гэв.

Мөн тэрбээр зодоон хийсэн асуудлыг шийдэж болох ч удаа дараа хүүхдийг нь сэтгэл зүйгээр тоглодог, байнга "roast" хийдэг, эцэг эхийнх нь байгаа, байхгүй тухай ярьдаг, арьсны өнгөөр ялгадаг хүүхдүүд илүү хорон байгааг яриандаа онцолж байлаа. "Энэ хүүхдүүд ирж цохиж, хамраас нь цус гаргаагүй ч өдөр бүр энэ сургуулиас шилжих юм сан гэж бодтол нь байлгаж байгаа тэр хүүхдүүд хамгийн зэвүүн. Гэхдээ хүүхдүүдийн асуудлын учрыг олж болно. Засаж залруулж болно. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна" хэмээж байсан юм. 

Түүнчлэн өөрөөс нь өөр байсны төлөө доромжилдог, гутаадаг, сэтгэл санаа, амьдрах итгэл, өөртөө итгэх итгэлийг нь мохоодог энэ үзэгдлийг одоо зогсоохгүй бол бидний хүүхдүүд тэсэж, давж чадахгүй гэдгийг ч тодотгож байлаа. 

Дуучин бүсгүй хэлэхдээ "Та нар хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй. Сургуульдаа сэтгэл хангалуун байна уу, ямар нэг сэтгэл гонсойлгодог зүйл бий юу, цохиод авахгүй ч гэлээ мессэжээр ч юм уу доромжлоод байна уу гэдгийг. Монгол хүүхдүүд ээж, аав нь хэдэн төгрөгийн орлоготойгоор, тэр бүү хэл амьдардаг хорооллоороо хүртэл "bully"-ддэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм байдлыг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Нар (172.69.45.143)
    Хувийн сургууль хамгийн муу сургууль би хүүхдээ явуулж үзсэн эд нар зөвхөн мөнгө хөөсөн ноход байдаг Очоод уулзахаар танай хүүхэд сайн гээд цаасан малгай өмсүүлдэг юм билээ
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Улсын сургууль ч ийм байдаг. Миний охиныг бас чи аавгүй, ээж чинь хөгшин хаг гэж доромжилсон байдаг. Чиний аав чинь хэзээ байхгүй болохыг чи мэдэхгүй шүү. Маргааш ч байхгүй болж, чи бас аавгүй болох ч юм бил үү гэж хэл гэж хэлээд явуулсан. Дахин тэгж доромжлохгүй гэсэн.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Chamin chuluun (172.69.45.145)
    Tiimvv hvvhedeesee asuuj vzii hvvheseeshee asuuj bgai ym bna
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Цэцэг (172.69.252.157)
    Орчлон сургуулийн сургалт маш муу шүү. Хятал хэл 00. Ер нь маш муу сургууль. Багш нар нь хүүхдүүдээсээ айдаг ийм тэнэг сургууль
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.154)
    Худ худ
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Би (172.69.252.155)
    Ер нь яах гэж орчлон сургуульд оруулсан юм бэ .!зөвхөн амбиц хөөсөн эцэг эхчүүдийн золиос болсон хүүхдүүд тэнд бдаг гэж ярьдөг шдэ. Хүүхдээ жирийн сургуульд оруулаад сайн багш гэрээр хөлсөл хүүхдэд чинь л хэрэгтэй
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
    • Улсын сургуульд булли ихтэй.Манай хүүхэд хичээлдээ их сайн.Тэгсэн чинь чи ганцаараа даалгавар хийж үзүүллээ,чамаас болж бид нар F авлаа, даалгавар хичээлээс өөр юм мэддэггүй бот гэж юм болгон дээр доош дарах гэж үздэг бсан.Бүр зураг бичлэгэнд ч оруулахгүй аньдаг бсан даа.Тэгээд хувийнх руу шилжсэн.Одоо дажгүй байгаа
      2023 оны 11 сарын 24
  • З (172.69.252.154)
    Орчлон сургуульд хүүхдээ битгий оруул. Ёс зүйн хүмүүуил заадаггүй юм бна. Хойшид анхаармаар юм бна шүү.
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • үнэн (172.69.252.157)
    Нараа мэтийн нэг их мундаг санаатай авгай нар хэдэн эрэгтэй хүүхдийг "Гомо" болгож санаагаа амраах санаатай, хүүхэд нь эр хүн шиг мөртлөө "эмэгтэй" зан ааштай ,сайхан Гомо гарч ирэх юм шиг байгаан
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
    • Үнэнээ ч хат даа
      Ухаан муутайгаа бусдаас нууж амьдрах хэцүү байдаг байхдаа. Ингээд ч болтугай эргүү гэдгээ илэрхийлж тайвширдаг байхдаа өрөвдөлтэй амьтан
      2023 оны 11 сарын 24
    • Мал минь зайлаач өөрөө арай тэр хүүхдүүдийнхэн эцэг эх ах эгч юм биш бизээ.Нүүрээ ил гаргаж чадахгүй чам мэтийн юмнууд өсгөсөн үр хүүхэд нь хүчирхийлэгч болж бгам шүү дээ.
      2023 оны 11 сарын 24
    • зочин
      тэнэгтээрэй алуурчин яргачин бснаас гомо бсан нь дээр
      2023 оны 11 сарын 24
    • Би
      Чи л тийм байхдаа
      2023 оны 11 сарын 24
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 39 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 51 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 46 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top