x

Түгжрэл асуудал биш боллоо, утаагаа яах вэ?

Өчигдөр Төрийн ордонд хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар утааны асуудлыг авч хэлэлцжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн утааг бууруулахад зориулж 28,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт шилжүүлсэн гэв. БОАЖЯ, ЭХЯ-ыг нэгтгэсэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог татан буулгаснаар БОАЖ-ын сайдын багцад байсан 28,5 тэрбумыг нийслэлийн төсөв рүү шилжүүлж байгаа юм байна.

Шударгаар хэлбэл, цаашид агаарын бохирдолтой тэмцэх нь ямар ч үр дүнгүй, “Кихот ноён салхин тээрэмтэй тэмцсэн”-ээс ялгаагүй боллоо гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрсөн бололтой.

Харин хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулсан дээрх төсвөөр 80 мянган өрхөд “утаагүй” буюу давхар шүүлтүүртэй зуух тараахаар болсныг хотын даргын орлогч О.Номичимэг намын бүлгийн хурлын дараа мэдээлэв.

Мөн өнгөрсөн удаад олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дэгдээгээд байсан “түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүс бий болгох” асуудлаар хотын дарга шийдвэрээ нэгэнт гаргасан бололтой юм. Төлбөртэй бүсүүдийн байршлыг гаргаад, төлбөргүй зогсоол хийх ажил хэдийн эхэлсэн, төсөв мөнгө нь хуваарилагдаад явж байгаа юм байна.

Ингэхэд түгжрэл нэгдүгээр асуудал биш болсон гэдгийг Х.Нямбаатар дарга одоо хэр нь мэдээгүй яваа нь гачлантай. Хэдэн хүн үхэж байж мэдэх ёстойг бүү мэд. Эрх биш маньтайгаа нэг агаараар амьсгалдаг байлгүй гэтэл үгүй бололтой. Мордохын хазгай гэдэг л болж байна.

Хазгай гишгэсэн нь ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг сайдын суудлаас буулгаж, хотын даргаар томилсон үеэс эхэлсэн юм. Анхнаасаа “Дунд шатны авилгыг буулуулах” гэдэг “том” даалгавартай ирсэн хотын даргад агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах гэх мэт “жижиг” асуудлуудаар ямар ч ойлголт, бодлого, төлөвлөлт байсангүй. Ядаж утаагүй тулш чинь яагаад утаа үйлдвэрлээд эхэлчихэв? Иргэд яагаад бөөн бөөнөөрөө угаартаж үхээд байна вэ? гэдэгт хариулт байхгүй, судалгаа шинжилгээ хийгээгүй. Өмнөх хорин жил ярьсан, давтсан “зуух тараах” тухай л ярьж байна. Ядаж цахилгаанаар халаах, тарифыг хямдруулах гээд бэлэн жор байхад үргэлжлүүлээд явж болно оо доо.

Товчхондоо хот гэдэг айл МАН-ын дарга нарын цаг тоололд үрэгдээд дууслаа. 2016 оны сонгуулиас хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд зургаа дахь даргынхаа нүүрийг үзэв. Д.Сумъяабазарын цаг тоолол дуусч, Х.Нямбаатарынх эхэллээ. Шинэ тоолол эхлэх бүрд бидний амьдрал 20, 20 жилээр ухарч байна. Эрүүл мэнд, амь насаараа төлбөрийг нь төлж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 33 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 35 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 35 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 36 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 40 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 32 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 36 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 36 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 38 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 39 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 40 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 42 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 43 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 59 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 13 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 16 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 30 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 24 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top