x

Аргентины ерөнхийлөгчөөр либертари үзэлтэн Хавьер Милей сонгогдлоо

Аргентинд сонгууль болж,  Австрийн эдийн засгийн сургуулийг баримтлагч, либертари үзэлтэн Хавьер Милей тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Милей Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 55,7 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.

Хуан Пероны үеэс социалист үзэл санаанд живсэн Аргентинд эдийн засаг дахь төрийн оролцоо гүнзгийрч, инфляцийн түвшин 100 хувийг давах нь хэвийн үзэгдэл болсноос жирийн иргэд нь чөлөөт зах зээлийн төлөөх нэр дэвшигч рүү арга буюу ханарчээ. Австрийн эдийн засгийн сургуулийг дэмжигч гэдгээ ил зарладаг Милей тасралтгүй 10 орчим жил улс төр хийхдээ Мюррей Ротбардын баруун жигүүрийн популист стратегийг бүрэн авч хэрэгжүүлжээ.

Зүүний үзэлт улстөрчид, төртэй хамсдаг томоохон бизнесменүүд, зүгээр сууж байгаад бусдынхаа хөдөлмөрийг шулдаг халамж хүртэгчид рүү хилэнтэйгээр довтолдогоороо тэр олонд алдаршсан. Социализм, интервенционизмтай тэмцэхийн тулд яг ингэ гэж Ротбард зааж үлдээсэн байдаг.

Эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэгч Милей Аргентины инфляцийн цорын ганц буруутан нь төв банк, үнийн хяналт нь хомсдолд хөтөлдөг, төрийн зохицуулалт нь монополийн эх үүсвэр гэх мэтчилэнгээр иргэдийг сэнхрүүлж байв. Милейн үлгэр жишээ авдаг эдийн засагчид нь Австрийн суут эдийн засагчид болох Людвиг фон Мизес болон Мюррей Ротбард нар юм.

Хавьер Милей нь соёлын хувьд консерватив үзэлтэн. Соёлын марксизмыг буюу ЛГБТК+ үзэл, феминизм, ногоон социализм зэргийг хурцаар эсэргүүцдэг. Соёлын марксист Ромын пап ламтай шөргөөцөлдөөд авсан нь түүний дайснуудын тоог олноор нэмсэн. Милейн эдийн засгийн либертари, соёлын консерватив үзэл баримтлалыг палео-либертаризм хэмээн нэрлэдэг. Төрснөөсөө хойш байнгын ядууралд амьдарсан залуучууд бол Милейн сонгогчдын гол суурь. Либертари үзэл нь баячуудын үзэл биш гэдгийн, либертаризм нь чөлөөт зах зээлийн үзэл гэдгийн нотолгой энэ.

Милейн тэргүүлсэн La Libertad Avanza эвслийн, Либертари Намын мөрийн хөтөлбөрийг танилцуулъя.

Эдийн засгийн хөтөлбөр нь 3 үе шаттай: 

Эхнийх нь засгийн газрын төсвийг танах, татварыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, гаалийн татвар, квот зэрэг чөлөөт худалдааг хорьсон арга хэмжээнүүдийг үгүй болгох, төв банкийг мөнгө хэвлэхийг нь болиулж, цаашлаад татан буулгах.

Хоёр дахь үе шат нь нийгмийн даатгалыг хувийн хэвшилд шилжүүлж, халамжийг бууруулах.

Гурав дахь үе шат нь төрийн боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог хувьд гаргах юм.

Бид ч гэсэн элбэг хангалуун, ёс зүйт нийгэмд амьдаръя гэвэл жинхэнэ чөлөөт зах зээлийн замаар замнах ёстой. Өрнөдөд ноёлж буй эдийн засаг дахь төрийн оролцооны систем, тэгшитгэх үзэл, ёс суртахууны самуурлыг дуурайсаар, хуулбарласаар байж болохгүй. Монгол улс чөлөөт зах зээлийн замаар явахын тулд инфляци заавал 100 хувийг давах шаардлагагүй.

@Amartuvshin Dorj

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 26 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 28 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 28 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 29 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 33 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 26 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 29 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 30 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 32 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 33 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 36 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 43 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 52 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 7 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 10 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 23 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top