x

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Сар тутам хийдэг мэдээллийн цагаар 2023 оны эхний 11 сард АТГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээллээ. Энэ үеэр Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг баталгаажууллаа. 

Энд мэдээлснээр, Ж.Сүхбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа. Яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн ч прокуророос хариу ирүүлээгүй байна. Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа ч одоогоор яллагдагчаар татаагүй гэв. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-2023 оны эхний 11 сард АТГ гэмт хэргийн талаарх 1,477 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 610 гомдол мэдээлэл буюу 41.3 хувьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээсэн байна. 

Үүнээс 773 гомдол мэдээлэл буюу 52.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 38 гомдол мэдээлэл буюу 2.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлсэн. Нэг гомдол мэдээллийг хамтатган шалгаж, 55 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, гомдлын шийдвэрлэлт 96.3 хувьтай байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 50.6 хувьтай байна. Түүнчлэн 270 хэргээс 141 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэлээ. 

Энэ оны эхний 11 сард гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц, хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авсан байна. Авлигын хэргийн улмаас алдагдсан боломж, хохирлуудыг нөхөн төлүүлэхийн тулд эдгээр хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авлаа. 

АТГ нь нийгэмд нуугдсан байгаа авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажиллагааг явуулдаг. Харин эцсийн шийдвэрийг шүүх гаргана. АТГ-ын мөрдөгчид шүүхийн процессын шатанд оролцдоггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед авлигын гэмт хэргүүдийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр ажиллагаа явуулдаг. Авлигын эх үүсвэрээ нуух замаар олж авсан хөрөнгөө 22 орон сууц болгосон байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлж, битүүмжлэн хамгаалах, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлалаа. АТГ-аас нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллана" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 3 цаг 7 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 3 цаг 12 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 цаг 21 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 5 цаг 26 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 5 цаг 33 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 5 цаг 53 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 5 цаг 58 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 2 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 6 цаг 10 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 6 цаг 14 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 6 цаг 46 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 23 цаг 13 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цаг 48 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top