x

20.000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд өчигдөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ. 

Гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн халаагуурт шилжүүлэх, гэр орон сууцны дулааны алдагдлыг багасгах ажлуудыг богино, дунд хугацаандаа зохион байгуулж, нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй цахилгаан болон хосолсон хөдөлгүүрээр солихоор төлөвлөн ажиллаж байна гэсэн юм.

Мөн урт хугацаандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины гааль татварын цогц бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэн, гэр хорооллын айл өрхүүдийг “Дэд төв”-д холбох замаар орон сууцжуулах аж. 

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдийн судалгааг гарган ажиллаж буй талаараа мөн танилцууллаа.

Судалгаанаас харахад, ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага хангаагүй уламжлалт гар аргаар хийсэн, битүүмж алдагдсан 82.429 зуух, угаар мэдрэгч төхөөрөмжгүй 51.559 айл өрх байна. Иймд айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчээр хангах, цахилгаан халаагуур суурилуулах боломжит байршлын судалж байна гэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Айл өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулж байж агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг ярих нь зөв. 2024-2026 оны санхүүгийн жилд гэр хорооллын 20.000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцны хорооллуудад ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах зэрэг төлөвлөсөн ажил бий. Шаардлага хангахгүй байгаа зуухнуудыг шинэчлэх ажлыг ч мөн төлөвлөгөөнд тусгаад байна” гэлээ. 

Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 54 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 3 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 9 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 14 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 22 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 16 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top