x

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах сайд Танаа

Улсын их хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг сайн танина. Танилын хувьд ажилд нь амжилт хүсэн ерөөх нь мэдээж? Харин томилогдсон Сайдынх нь тушаалд ард нийтээрээ чихээ сортойлгож байгаа учраас энэ удаа үзэг цаас харшуулж яаран бичиж байна. Олон хүн бичээсэй, саналаа хүргээсэй гэсэндээ бичиж байна.

Монгол Улсын хамгийн том зовлон юу вэ гэсэн асуултаас эхэлье. Мэдээж ядуурал, ажилгүйдэл, цалин тэтгэмж хүрдэггүй, хааяа нэг тохиох бензиний гэнэтийн хомсдол, айсуй цахилгааны хомсдол гэсгээд хотын замын түгжрэл гэдэгт бүгд л санал нийлэх байх.

Дураар нь хэт дургиулж, хэт их эрх чөлөө эдлүүлээд түүнийхээ барьцаанд нийгмээрээ орчихсон нь хамгийн том зовлон болчихоод байна. Ингэхтэй зэрэг л яах гэж ардчилал гэж явсан юм, социализмын үед тийм ч сайхан, ийм ч сайхан байлаа гээд уйлагнаад унахыг мэдэж байна. Уйлагнангаа баахан улс төрч ба улс төрч асны нэрс биччихдэг, тэдний цусыг үзэж байж Монголын нийгэм эрүүлжинэ болоод хадуурчихна!

Би ч бас тийм бодолтой. Гэхдээ би арай өөр өнцгөөс ярьдаг. Ардчилал, хууль, татвар гурав салшгүй нэг эд эс болоод нийгэмд хэрэгжих ёстойг бид умартаад, хууль татвар хоёроо мөрдүүлэлгүй ирсэн үе үеийн эрх баригчдыг яллах нь зөв л дөө. Хэт их популизмдэж байсных нь төлөө, байгаагийнх нь төлөө яллах нь түмэн зөв!

Ардчилал, хууль, татвар гурваар Монголыг нийгмийг 30 гаруй жилдсэвхийтэл босгоод юун бар улс байтугай болгочих байсан “алтан цаг зав”-аа бид алдчихаад муугаа үзэж яваагийн тод жишээг би бичиж байна. Ганц жишээ! Aвто замын түгжрэл бууруулах сайдыг томилж, Үндэсний хороо (жил тойрон ажиллажээ) ажиллуулж байгаа явдал хэмээн би үзэж байна.

Эрх чөлөөг (хувийн машинтай байх) нь эдлүүлэхийн сацуу тэдэнтэй хууль татвараар тэмцтүгэй хэмээн би уриалах байна. Тархи сэтгэхүйтэй нь ажилланаа гэсэн үг. Эрхэм Ж.Сүхбаатарын халааг авсан Б.Дэлгэрсайхан гишүүний толгойлох Үндэсний хорооны хийх ёстой нэгдүгээр чухал ажлыг шууд заагаад өгчихье. Зарчмыг нь хэлээд өгчихье. Их хотын түгжрэл нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлон болчихоод байгаа учраас Нийслэлийн Засаг дарга, Тамгын газартайгаа хамт Үндэсний хороо толгойлоод нэг ёсны “дайн” үргэлжлүүлэн зарлах гэж байгаа гэж ойлгож, бас баярлаж, бэлгэшээж байна.

Нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлонгийн шалтгааныг арилгахаас л ажлаа эхлэгтүн! Ямар шалтгаан. 

  1. Нийслэлийг хэт томруулсан нэгдүгээр шалтгаан. Нэг бүхэл бүтэн аймаг татан буугдаж байгаатай адил хүн ам ганц жилд нийслэлд нүүн ирж УБ-ыг механикаар томруулдаг. Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрх худалдах дээрээ тулсан, маш том зовлонг би нэрлэж байна. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэл (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье!
  2. Нийслэлийн механик өсөлтийг дагалдсан машины их бөөгнөрөл, түгжрэл бол хоёрдугаар шалтгаан нь. Жилдээ хичнээн арван мянга ч гэв үү, машин импортоор орж ирдэг. Ихэнхи нь нийслэлдээ зарагдаад борлогдоод, нийслэлийн иргэд худалдан аваад хөл дүүжилж байна. Жилийн өмнө дөө, 700 000 машин их хотод хөлхөж байдаг гэсэн мэдээ явж харагдсан. Үнэн ч бай, худал ч бай, нийслэл “0 зогсолт” хийдэг, хийх гэж байгаа нь гарцаагүй үнэн юмдаг. Энэ өвөлжингөө “0 зогсолт” хийх болно, ёрлож байгаа юм биш.
  3. Нийслэлийн хүн амын механик өсөлт, машины импортыг зохицуулдаг хоёрын зэрэг хатуу хуультай болохгүй бол оройтлоо. Өөрөөр яах юм? Үндэсний хороо ба сайд, хотын шинэ дарга өөрөөр яаж ажиллах юм? Хууль барьж л ажиллаж таарна. Ямар хууль? Дээр түрүүчээс нь дурдлаа. Агуулгыг нь ч биччихлээ. Машины тухай ямар хууль? Машин импортын хатуу зохицуулалтын тухай хууль ба мөрдөх журам. Насжилт, баруун ба солгой, нийслэлийн үзэмж, агаарын бохирдолд тэнцэх тэнцэхгүй, машины парк зогсоол, зогсоолын үнэлэмж, зам тээврийн зөрчилд оноох ял хариуцлага гээд явж өгнө. 
  4. Татвараар. Нийслэлийн төв зам–баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зорчих бол татвар төлнө. Тэгш, сондгой дугаараар зорчихыг татвараар зохицуулна. Долоо хоног явна гэвэл өндөр татвар тогтооно, дугаар ялгахгүй. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  5. Төрийн албан хаагчдыг хувийн машинаар ажилдаа очихгүй байх журам хавтгайд нь мөрдүүлнэ. Хэрэв төрийн албан хаагчид ажилдаа хувийн машинаараа очих бол татвар төлнө. Нийслэл дэх их дээд сургууль, техникум, ерөнхий боловсролын сургуулийн бүх оюутан сурагчдыг (ялангуяа дунд сургуулийн хүүхдүүдийг) хувийн машинаар хүргэдэг авдагийг хориглох журам батлаж мөрдөнө. Хэрэв хувийн машинаар хүргэж авна гэвэл татвар төлөөд зорчино. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  6. Төрийн яамд, байгууллагын дарга нарын албаны машиныг эрс цөөлнө. Засгийн газрын автобаазыг хувьчилж болно. Дагалдаад яамдын автобаазуудыг хувьчлах буюу тарааж болно. Хувийн таксины компаниудаар үйлчлүүлж болно. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  7. Миний эрхэлж байсан Дипломат албатай холбоо бүхий нэгэн шүүмжийг энд дайя. ГХЯ-ны мэдэлд ДБҮЭГ гэж байдаг. Нэр нь солигдож байсан нь ч үүрэг нь мөнх юм шиг хадаатай. Тийшээ жолоочоор очих гэж нэг ёсны “иргэний дайн” өрнөж ирсэн ба авилгын маш том торон сүлжээ олон жил энэ байгууллагад нүүрлэж ирсэн. Үүнийг XXI зууны орчин цаг руу нь хандуулж өөрчлөхийг олон хүн ярьдаг хүсдэг. Гадаад дахь ЭСЯ, БТГ, ЕКГ, Консулын газарт жолооч томилж явуулдагийг “Хэмнэлтийн хууль”-ийн дагуу зохицуулах, гадаад орнуудад суугаа монгол иргэдээ (олон жил суугаад ижил дасал болсон тэндхийн монгол иргэд!), эсвэл суугаа орныхоо иргэдийг гэрээгээр жолоочоор ажиллуулах, энэ бол болохгүй биш өлхөн болно. Маш их хэмнэлт гарна. ГХЯ-ны автобаазыг татан буулгавал Хувийн таксины компаниудаар үйлчлүүлэхэд саад алга. Мэдээж ёслолын ганц нэг машин зохицуулж болно.

Энэ мэт санаснаараа маш олон пойнт бичиж болж байна. Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлдэггүй хямрал үе үе тохиодог. Машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс, хараарай кабиндаа ганц ганцаараа яваа!), тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж явдгийг болиулах хэрэгтэй. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй! 

Нэгэнтээ хувийн машин худалдаад авчихсан хүн машинаа л унахыг эрхэмлэнэ. Нийслэлийн түгжрэлийг шийдье, тус нэмэр болъё гэрийн оронд хамгийн түрүүнд хувийн машинтайгаа зам дээр гарч түгжрэх нь машинтай монгол хүн бүрийн аз жаргал болчихсон!

Машинаар хоногийн хоол олж иддэг ядуусын армийн тухай миний эсрэг уйлагнахыг би олонтаа сонсож уншиж байлаа. Энэ улс чинь зах зээлийн эдийн засагтай гээд хувийн тэрэгний таксичин-жолооч, лангуу дэлгүүрийн худалдагч үй олныг бэлтэгчихлээр хөгжчихдөг юм уу гэх улигт асуултаа би хариу тавья. Таксичин-жолооч, худалдагчдын хүчээр хөгжиж дэвжиж, дэлхийд цойлж гарч ирсэн нэг ч улс байхгүй юм байна лээ!

Шинэ сайд аа, шинэ Үндэсний Хороо! Mиний бичсэнд эмзэглэлгүй, бүтээлчээр хүлээн авч миний саналуудыг ашиглана уу!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 26 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 28 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 28 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 29 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 33 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 25 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 29 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 30 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 32 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 33 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 36 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 43 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 52 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 7 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 10 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 23 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top