x

Г.Сайханбаяр сайн цэрэг байж болох ч сайн менежер байж чадсангүй!

Хилийн болон дотоодын цэрэгт хүн нас барахад Хуульзүйн сайд, зэвсэгт хүчинд хүн амиа алдахад Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээхгүй явж иржээ. Олон харамсалтай тохиолдолд хилийн цэрэг, дотоодын цэргийг хариуцдаг Хуулийн сайд цочроо ч үгүй явж ирээд солигдсон. Харин одоо Зэвсэгт хүчинд болоод байгаа явдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг олон нийт шаардаж эхэллээ. Хэд хоногийн өмнө Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн албан хаагч нас барав. Ар гэрийнхэн учир байдлыг мэдэхээр очиход хөхөө өвлөөр хэдэн цаг үүд сахиулан зогсоохыг монголчууд нийтээрээ харлаа. Хүнээ алдсан хүчир бэрхийг үзэж яваа тэдэнд хүнлэгээр хандаад дулаан газар оруулчих сэтгэл ч байсангүй. Араас нь сургууль төгссөн ромбоноосоо авахуулаад одон тэмдэг чимэг саагаар гоёсон ахлах офицерууд гарч ирэв. Ямар үед ямар хувцас өмсөхөөсөө авахуулаад дүрэм журам нь өөрчлөгддөггүй, энэ олон энгэр дүүрэн одонгийн цаана цэргийн ангийн спортын заал нь хүртэл ямар байгааг нийтээрээ харлаа үзлээ. Чингисийн байлдан дагуулал гэж бахархаж суух өдөр батлан хамгаалах салбар нь хана туурганаасаа хөгцөрч ялзарсныг харуулсан өдөр боллоо.

Цусаар бичсэн тангарагтай улсын батлан хамгаалах салбарт энхийн цагт хүний алтан амь эрсдэх ёсгүй. Ярга дэг хуучин үетэйгээ хоцорч, алба хаах орчин цэргийн номлол цэгцрэн шинэчлэх жилүүд өнгөрчихөөгүй билүү. Шинэчлэлийн засгийн газар, Шийдлийн засгийн газар, Таван төгөлдөршил,  Шинэ сэргэлт гээд үе үеийн гоё нэртэй шинэчлэлийн хөтөлбөрт батлан хамгаалах салбар яагаад сугарч үлдсээр ирэв. Дөрөв хоногийн өмнө болсон харамсалтай явдлын учир шалтгааныг хуулийнхан шалгаж тогтооно. Гэхдээ энэ явдал удирдлага, бодлого, үйл ажиллагаа, дүрэм журам, зэвсэг техник, сургалт арга зүй, хана туургатайгаа хөгцөрч ялзарсан энэ салбарыг яаралтай шинэтгэх ёстойг ахин илчиллээ. Энэ шинэчлэл хэдэн монгол хүний амины үнэтэй вэ. Үүссэн нөхцөл байдлын мэдээг сонсоод бүх цэргийн ангид Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан шалгалт явагдана. Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллана. Хэсэг хугацааны дараа нэг тогтоол батлаад мартана. Харин олон нийт эрчимтэй эрс шинэчлэл хариуцлага шаардаж эхэлсэн. Хариуцлага шинэчлэл хамгийн их ярьдаг Ерөнхий сайд хариуцлага шинэчлэлээ танхимаасаа эхлэх цаг болжээ

Аливаа алдаа дутагдалд Батлан хамгаалахын сайд, удирдах бүрэлдэхүүн хариуцлага хүлээж байсан удаагүй. Яам бол бодлогын газар гээд ЗХЖШ руу бухна. Жанжин штаб буруутай этгээд гэж шилдээд нэг хоёр хүнд хариуцлага тооцно. Зарим хэрэгт буруутай этгээд хууль шүүхийн хариуцлага хүлээж ахиад л мартагддаг сэдэв болж. Энэ удаа бүх түвшинд хариуцлага, бүх түвшинд шинэчлэл хийх цаг болсоныг уурссан олны бичвэр сэтгэгдлүүд илтгэж байна. Энэ засгийн газрын тэргүүн Л.Оюун-эрдэнэ “Эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ” гэх үгээ хэлээд шинэчлэл өөрчлөлт явуулж ажлаа хийхийг шаардсан олны өмнө зогсож байсан. Одоо үүнийгээ бодит ажил болгох цаг болж. Батлан хамгаалах салбарт шинэчлэлийг дээрээс нь явуулж, хэрэглэдэг хуультай нь, сургалт арга зүйтэй нь, дүрэм номлолтой нь өөрчлөхгүйгээр энгэр дүүрэн одонгийн цаана энэ салбар чинь гаднаа гяланцаг дотроо паланцаг хэвээр үлдлээ. Гэтэл энэ салбарыг Г.Сайханбаяр генерал хоёр засгийн газар дамнан удирдлаа. Уг нь сайд нарт хариуцлага тооцоод огцруулж байсан жишиг манайд бий. 

Өмнө нь Боловсролын сайд Ц.Цогцолмааг Ерөнхий сайдынхаа, танхимынхаа эсрэг явсан гэж огцруулсан, Б.Батзориг ЖДҮ-ийн хэргээр ял авч, Я.Содбаатар мөн ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэгт холбогдож, Боловсролын сайд Ж.Батсуурь төгсөх ангийн шалгалтын тест задарч 39 мянган хүүхэд дахин шалгалт өгөхөөр болсноос үүдэн огцорч байсан юм. Г.Сайханбаярыг танхимдаа оруулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нярайлах дөхсөн бүсгүйг хөхөө өвлөөр хөл нүцгэн гаргасныхаа төлөө уучлалт гуйн огцорч байв. Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас мөн БОАЖ-ын сайд Н.Уртнасанг утаа гаргаж байгаа өрхүүдийг дроноор илрүүлнэ гэснийх нь төлөө утааны эсрэг дорвитой ажлаагүй гээд огцруулсан. Хамгийн сүүлд Г.Сайханбаяртай хамт суусан танхимаас ХНХ-ын сайд Д.Сарангэрэл ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг "Улны айл" гэснийхээ төлөө огцорсон бол түүний дараа Монгол Улсын сайд, Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тендэргүйгээр хуучин автобус авсан асуудалтай холбоотойгоор мөн огцорчихоод байна.

Г.Сайханбаяр генералын ажилласан хоёр засгийн газраас ёсзүй, алдаа дутагдалдаа хариуцлага хүлээсэн сайд нар байсаар байхад тэр гүрийсээр. Салбарын улс төрийн орлогчоос генерал хүртэл ажиллаж сайд хүртэл хийж яваа Г.Сайханбаяр сайн цэрэг байж чадах ч сайн менежер байж чадсангүй. У.Хүрэлсүхийн засгийн газраас улирч үлдэн Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж Шинэ сэргэлтийн бодлогыг салбартаа хэрэгжүүлэх биш ирэх сонгуулийн тойргоо усалж яваа түүний сайд хийх хугацаа 2020 оны 7 дугаар сарын 8-нд эхэлсэн. ХЭҮК-оос сүүлийн 10 жилд 50 гаруй цэрэг алба хааж байхдаа амиа алдсан гэжээ. Үүний 3 жилд нь Г.Сайханбаяр яамны сайд байсан. 2020 оноос хойш нийт 10-аад алба хаагч амиа алдаж. Талаас илүү нь Зэвсэгт хүчний анги салбаруудад гарсан тохиолдол. Хамгийн сүүлийнх нь Монголоороо бахархах ёстой тэр өдөр цэрэг амиа алдаж нийтээрээ бухимдан гашуудаж, төрийн тэргүүн ар гэртэй нь утсаар холбогдон эмгэнэл илэрхийлж байхад "Унтаад сэрээгүй юм билээ" гээд зогсож байгаа Батлан хамгаалахын сайд эмгэнэн гашуудаж байгаа эцэг эхийн өмнө эрээн мяраан одонгууд гялалзуулсан дарга нараараа таглаад ард нь тэр спортын заал шигээ хана туурганаасаа хөгцөрсөн салбараа нууж болохгүй, үүнтэйгээ хамт өөрсдөө явж шинэ хүмүүс ирж энэ салбарыг шинэчлээсэй гэж олон хүн бичжээ. Саяын болсон явдлыг хуулийн дагуу шалгаж тогтооно. Гэхдээ энэ сайдын үед тохиож байгаа гажуудлуудыг мартаж салбарын шинэчлэлийг хуучин хүнтэй нь үлдээх аргагүй болжээ.

Зэвсэгт хүчинд алба хаахаар татагдан очоод хуучин дэглэмийн шавхруун дээр буусан олон цэрэг хохирсон.

"Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, 9 нь дотоодын цэрэгт хамааралтай. Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. 98 сахилгын зөрчлийн тал нь дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй"

Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21-р илтгэлээс 

ХЭҮК-ийн дээрх илтгэлийг хэлэлцээд УИХ тогтоол баталсан. Энэ тогтоолд цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж дүрмийн бус харьцааг зогсоох, Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтыг тусгах зэргийг тоочин Засгийн газарт даалгасан. Харин энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй Г.Сайханбаяр өөрийг нь сайд болгоод Ерөнхийлөгч болчихсон ангийн андынхаа ивээлд "Та нар цэргийн албаны нарийн ширийнийг мэдэхгүй" гээд сууж байж таарах уу. Биелдэггүй хуурай тогтоол биш биелүүлдэггүй нойтон дарга нартай л бүгд холбоотой.

Үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар иргэд амьд явах,  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хүний амь эрүүл мэндээс илүү зүйл нэгээхэн ч үгүй. Хуучин арга барил, улирч хоцорсон цэргийн номлол, эрт дээрийн шахуу цэргийн дүрэм, цэргийн албаны хууль тогтоомж бүгдийг өөрчлөх цаг ирж. Орчин үеийн цэрэг улс төрийн харилцаа технологи, нарийн мэргэшил дээр тогтож байна. Гэтэл манай хурандаа генералуудын хэд нь дрон нисгэж целээ онилж, хэд нь программ ашиглан тактикийн зургаа боловсруулж чадах вэ. Өмнөх зууны орос технологитой, хуучин үзэл сурталтай Монголын армийг шинэчлэхэд хэдэн монгол хүн энх цагт амиа өгөх ёстой вэ?

Г.Сайханбаяр сайд сайн цэрэг байж болох ч батлан хамгаалах салбарт шинэ сэргэлт хийх хүн гэдэгт олон нийт итгэхгүй байна. Энгэр дүүрэн одонгуудын чинь цаана хөгц чийгтээ нэвчсэн спортын заал шиг чинь хуучирсан салбар нуугдаж байна. Дарга удах муу, муу дарга удах бүр муу гэдэг...

EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 31 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 33 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 33 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 34 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 38 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 30 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 34 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 37 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 38 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 40 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 41 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 47 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 57 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 11 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 15 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 28 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 22 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top