x

Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн байрны барилгын суурийн хэмжээг хэтрүүлэн ухсан зөрчил гаргажээ

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК-ийн үйл ажиллагааны талаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал тус компани нь Нэхмэлийн шарын 7 дугаар байрны суурийг Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн ухсан тул зөрчлийг арилгахаар хэтрүүлж ухсан суурийг битүүлж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагынхан тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш 9 метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй.

Зөвшөөрлөө дараа нь авна гэх зэргээр дур мэдэн ажлаа үргэлжлүүлж байна. Хуучин байрнуудыг нураах зөвшөөрөлтэй боловч шинэ зураг төсөл, суурийн зургийг батлуулаагүй, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас уг зөрчлийг арилгахаар хоёр дахь өдрөө ажиллаж байна” хэмээлээ.

“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг байнгын ашиглалтад оруулаад буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 2 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 11 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 22 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top