x

АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Еи Тин Воо тэргүүтэй Холбооны мөрдөх товчоо, Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан товчооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулав. Тухайлбал Авлигатай тэмцэх газар 2007 онд үүсэн байгуулагдсанаас хойш эхний 10 жилд дунджаар 80-200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байсан бол сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 1700 хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн 2013 онд шүүхээр 10 хэрэг шийдвэрлүүлсэн бол 2022 онд хэргийн тоо 188-д хүрсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлтийн тухайд 2014 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол өнгөрсөн 2022 онд 2,3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсөвт хуримтлуулсан байна. Авлигатай тэмцэх газар нь сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд өнгөрсөн оны байдлаар эрүүгийн гурван хэрэгт гадаад улсаас 12,2 сая ам доллар буцаан авсныг онцлов.

АНУ-ын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрыг үйл ажиллагаа явуулж буй харьцангуй богино хугацаандаа асар өндөр үр дүнд хүрснийг өндрөөр үнэлж, бүс нутгийн хэмжээнд бусад улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудад сайн туршлагаа хуваалцан ажиллахыг санал болгов.

Авлигатай тэмцэх газар нь АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр 2012 оноос хойш Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай Монгол Улсын хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавх сайжруулах чиглэлээр энэ оныг хүртэл хамтран ажилласан.  Мөн АНУ-ын Олон Улсын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх товчоо (INL)-ны санхүүжилт, дэмжлэгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) –аар дамжуулан “Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал” төслийг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо нь Авлигатай тэмцэх газрын шалгаж буй эрүүгийн тодорхой хэргүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 3 цаг 59 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 4 цаг 3 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 4 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 цаг 13 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 6 цаг 18 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 6 цаг 25 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 45 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 49 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 54 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 7 цаг 1 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 7 цаг 6 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 38 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top