x

"Хот нийтийн аж ахуйд ашиглах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай"

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Төсвийн тодотголтой холбоотойгоор төлөөлөгч Б.Нэргүй “Нийслэлийн орлогыг төлөвлөхөд учир дутагдалтай байна гэж харж байна. Нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгоход ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Бидэнд татварын орлогоо нэмэгдүүлэх олон боломж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг ААН, байгууллагууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид эрх тэгш өгөх хэрэгтэй. Барилгын материлын Зуун айл, Нарантуул зах, автомашины худалдаа зэрэг томоохон газрууд болон зарим худалдаа үйлчилгээний байгууллага НӨАТ огт өгдөггүй. Энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Түүнчлэн газар, үл хөдлөх хөрөнгөд ч зохих хэмжээний татварыг ногдуулдаг байх шаардлагатай байна” гэв.

Харин төлөөлөгч Н.Баярмөнх “Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжид 14.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсвийн тодотголд тусгажээ. Ганцхан өвлийн улирлыг харах бус хаврын халиа, үерийг ч тооцох ёстой. Тиймээс тодотголоор дүүргүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд авах төсвийг суулгаж, шийдвэрлэхийг хүсэж байна” гэв. Төлөөлөгч Ч.Раднаабазар “Орон сууцжуулах төсөл 6 дүүрэгт хэрэгжиж байгаа. Налайх дүүрэгт шаардлага хангаагүй 4 барилга байна. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг төслийн ажлыг хэрэгжүүлэх зарчмын саналтай байна” гэв. Төлөөлөгч Б.Мөнхбат боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэх ёстойг анхаарууллаа. Мөн он дамжин хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгах шаардлагатай байгааг онцоллоо. Төлөөлөгч С.Эрдэнэбаяр “Багахангай дүүргийн Соёлын ордны төсвийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт бодитой суулгахыг хүсээд төсвийн хөрөнгийг эргээд нийгэмдээ үр ашигтай байхад анхаарч, үйлдвэр технологийн 4 паркийн ажлыг идэвхжүүлэн, дуусгах хэрэгтэй” гэж саналаа хэллээ.

Төлөөлөгч М.Тулгат төсвийн тодотголд хөрөнгийн зардлаас хасаж буй барилга байгууламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулахыг НЗДТГ-аас хүслээ.

Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч П.Сайнзориг “Хөрөнгийн зардлаас 15.2 тэрбум төгрөгийг бууруулж, тодорхой шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ. Хасагдаж буй хөрөнгийн зардалд Нийслэлийн архивын барилга, Баянгол дүүргийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн барилга, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Зорчигч тээвэр 3-ын Автобус паркийн хоёрдугаар ээлж, инженерийн шугам сүлжээ, Цахим Улаанбаатар төсөл зэрэг багтаж байна” гэсэн юм.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг маргааш буюу баасан гаригт хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 4 цаг 3 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 4 цаг 7 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 4 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 цаг 16 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 6 цаг 21 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 6 цаг 28 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 48 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 57 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 7 цаг 5 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 7 цаг 10 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 42 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top