x

Д.Түвшинсайхан: Морин хуур бол түүх, соёл, уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв.

Чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрээр "Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд,

Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга,

Эрхэм хүндэт Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдээ,

Энэхүү хүндэтгэл, бахдал дүүрэн цаг мөчид их хүндэтгэл тээн энэ өргөөнөө хуран цугласан төр, нийгмийн зүтгэлтнүүд, монгол үндэсний оюун сэтгэлгээний баялгийг бүтээн туурвигч эрдэмтэн мэргэд, урлаг, соёл, түүх, шашны болоод төр ёсны их хүндэтгэлийг хүлээсэн эрхэм зочид оо.

Та бүхэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Суут Богд, их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ их алдраар овоглосон Монгол төрийн Тэргүүн зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие маш их догдолж байна.

Хүн төрөлхтний буурал түүхэнд монголчуудын буй болгосон үлэмж их өв уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх, мартагдах, сэргэх олон олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр шинэ Монгол шинэ түүхэнд тодрон гэрэлтэн буй нь оюун санааны соёл, уламжлалын асар их баялагтай, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй.

Үнэхээр бид их хувь заяанд өсөн өндийж, сурч боловсорч, бүтээн туурвиж яваагаа цаг хором бүр улам ихээр мэдэрч байна. Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулан залж ирсэн буурлууддаа, хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэх их хүмүүн, нэрт хуурч, сурган хүмүүжүүлэгч, удирдаач Цэндийн Батчулуун багшдаа нийт Монголын ард түмний талархал юуг хамтатган өргөе.

Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтсэн соёлын ололт, ахуй болон өргөн их уудамд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан, жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр урнаар илэрхийлэх болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхий зүйл болой

Морин хуур бол энэ түүх, соёл, уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим билээ.

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болох гурван эрхэмд гүн их талархал дэвшүүлэхийг хүсэж байна.

Алдарт хуурч Гомбодоржийн Жамьяан, түүний шавь бидний их багш Цэндийн Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Нацагийн Жанцанноров хэмээх ачтанууд оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд  өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.

Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  123 дугаар тогтоолоор байгуулагдан анхны тоглолтоо 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  Дуурь бүжгийн академик театрт хийсэн.

Ингэснээр монголчууд Морин хуурын чуулгатай болж, улс үндэсний дархлаанд шинэ илэрхийлэл буй болсон төдийгүй хөгжмийн урлагт хэдий танил мэт бодогдовч  өөр өнгө төрх, дуугаралт бүхий найрал хөгжим үүссэн нь тун саяхны түүх.

Түүхэн 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5,000 гаруй, дэлхийн бусад 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтоо толилуулсны дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчтэй хамтран бүтээл туурвисан байна.

Бид түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэснийхээ итгэл, хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байгаа хэдий ч, үеийн үед, мөнхийн мөнхөд өөрсдийн ур чадвар, авьяас билиг, оюун чадамжаа улам бататган хөгжүүлж, монгол хүний чадамжийг сурталчлан түгээх сэтгэл бат дүүрэн байгаагаа илэрхийлье.

Биднийг байнга дэмжин байдаг Монголын төр, нийт ард түмэндээ, шантаршгүй, мятаршгүйгээр баттай ард тал нь болсон ээж, аавууд, гэр бүл, үр хүүхдүүдэд нь маш их баярлалаа.

Монгол төрийн өлмий бат оршин, монгол түмний хийморь өөдөө байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, ирэх цагт аливаа бүхэн яруу сайхнаар нийт сайн амгалан болтугай" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 4 цаг 0 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 4 цаг 4 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 4 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 цаг 13 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 6 цаг 18 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 6 цаг 25 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 45 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 50 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 54 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 7 цаг 2 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 7 цаг 7 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 39 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top